Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
УОК, Засгийн газар гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын цэгийн тоог нэмэгдүүлжээ.
Сүүлийн 24 цагт шинээр 2400 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 93557 боллоо.
Үүний 1557 нь Улаанбаатарт, 823 нь орон нутагт бүртгэгдсэн.
Мөн хугацаанд коронавируст халдварын хүндрэлээр 11 хүн амиа алдаж, 503 хүн эмнэлгээс эдгэрч гарлаа.
А.Сүх