Францын нийслэл Парис хотод байт харвааны олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн багийн болон ганцаарчилсан харваанд Монголын гурван тамирчин өрсөлдөхөд багийн төрөлд эрх авсангүй.
Гэхдээ нийлбэр дүнгээр 1986 оноо авч улсын дээд амжилтыг 15 оноогоор шинэчлэн тогтоов. Харин ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд 2019 оны Азийн АШТ-ээс авсан эрхээ баталгаажуулж олимпод орох боллоо.