Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов

2021-6-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.6.21/ хуралдаан 10 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газар 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлэг, Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил  хийлээ.

Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу уртын ээлжээр ажиллах 14/14 хоногийн хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй гурван саналыг Ажлын хэсгээс бэлтгэлээ.  Түүнчлэн ажлын хэсэг 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажил хаялт, хөдөлмөрийн эрхийн маргаан, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээг тодорхой болгож, ажил олгогч ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүргийн дагуу мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах, дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой болгох мөн хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал бэлтгэснийг Байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал гишүүн Д.Сарангэрэл ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй гэж үзэж байгаа бөгөөд ямар үндэслэлээр ингэж тогтоосныг тодруулав. Энэ асуултад жилийн ээлжийн амралтын үндсэн хугацааг 15 хоногоор тогтоогоод, ажилласан жилээс шалтгаалж нэмэлт хоног олгох хуучин зохицуулалтаараа явах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гаргасан учир энэ саналаар өнөөдөр санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэллээ. 

Гишүүн Д.Сарангэрэл, Б.Энхбаяр нар олон парламент дамнан хэлэлцсэн энэхүү суурь хуулийн төсөл дээр чамбай ажилласан Ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсэгт ажилласан салбарын яам, холбогдох албан тушаалтнуудад талархэл илэрхийлэв. Асуулт, хариулт дууссаны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 19 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.  

Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхын саналаар тус тус дэмжигдлээ. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн, шийдвэрлэв. 

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Оюутолгой” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс болгох зэрэг долоон санал ирүүлснийг Ажлын хэсэг дээр ярилцаад хүлээн авах үндэслэгүй гэж үзсэн талаар хэлж, хүлээн авах боломжгүй үндэслэлүүдийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, протоколд тэмдэглүүлэв. 

Ийнхүү хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

Коронавируст халдварын хариу арга хэмжээ, эмчилгээ, эмнэл зүй, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Дараа нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ. 

Энэ асуудлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бөгөөд “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооны дарга Б.Баттөмөр Түр хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар товч мэдээллийг гишүүдэд өгөв. 

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр нийт өвчлөлийн тохиолдолд хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна гэлээ. 

Одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж ажлыг хангаж буй талаар болон вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв. Мөн хөл хорио тогтоох тухай Эрдэмтдийн зөвлөл санал гаргасан. Гэхдээ энэ асуудлаар Засгийн газар, улсын онцгой комисс дээр яригдаагүй, энэ асуудлаар Засгийн газрын зүгээс шийдвэр гаргана гэлээ. Тэрбээр цаашид албан байгууллагын ажилчдыг 1/3-ээр ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах хязгаарлалтын арга хэмжээг авах нь үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр эмнэлгүүдийн ачаалал ирэх долоодугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна гээд үүнийг өдөрт халдвар авч байгаа хүний тоо эмчлэгдээд, эмнэлгээс гарч буй хүний тооноос их байгаатай холбон тайлбарлахын зэрэгцээ нас баралт долоодугаар сарын эхний өдрүүдэд өсөх магадлалтай, өдөрт 15 хүрч тохиолдох тооцоолол гарч байна гэв. Мөн 10, эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцооллыг танилцууллаа. 

Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, П.Анужин.Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, үндэслэл болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин урамшууллыг цаг тухайд нь, үнэн зөв бодож олгох, нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн сангийн хөрөнгийн зарцуулалт, хууль тогтоох байгууллагаас хүсэж буй дэмжлэг, Орхон аймагт “Дельта” вирус тогтоогдсон эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагаас авч хэрэгжүүлж буй эсэх, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг  хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулж болох эсэх зэрэг асуудлыг тодруулж, Эрүүл мэндийн сайд болон Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн нар хариулт өглөө. Эрүүл мэндийн сайд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон тухай болон “Дельта” вирус Эрдэнэт хотод гарсан нь тогтоогдоогүй, манай улсад үүнийг тогтоох боломж ч байхгүй, халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэсэн хариултыг өглөө. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан гишүүдийн асуултад оновчтой бус, дутмаг хариулт өгч буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд Засгийн газар иргэдэд мэдээлэл муу өгч байна, нөхцөл байдлын улмаас ямар шийдвэр гаргах талаараа ойлгомжтой, тодорхой мэдээлэл, тайлбар өгч баймаар байна, яах нь ойлгомжгүй байж болохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    1 цаг 12 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    1 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    1 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2 цаг 23 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    2 цаг 40 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    3 цаг 7 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    3 цаг 9 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    3 цаг 45 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    3 цаг 50 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    4 цаг 1 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    4 цаг 13 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    4 цаг 19 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    4 цаг 35 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    4 цаг 41 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    18 цаг 38 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    19 цаг 36 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    20 цаг 40 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    20 цаг 57 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    21 цаг 4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК