Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Токио-2020” олимпын наадмын онцлох тамирчид- I

2021-7-22
0
ЖИРГЭХ

Цар тахлаас шалтгаалан төлөвлөгдсөн байсан хугацаагаа бүтэн нэг жилээр хойшлуулсан зуны XXXII дахь олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотод үүд хаалгаа нээж эхлэхэд бэлэн болсон байна. Эдгээр өдрүүдэд спортын үнэнч хөгжөөн дэмжигч та бүхэн зурагтынхаа өмнө тухлан сууж эх орныхоо шигшээ багийн тамирчдыг дэмжин суух нь гарцаагүй. Тэгвэл та бүхэнд Монгол тамирчдаасаа гадна заавал үзүүлэх тоглолт, үзүүлбэрийг нь үзэх ёстой бусад улсуудын төлөөлөл болсон шилдэг тамирчдыг танилцуулж байна.


НАОМИ ОСАКА (Япон-Теннис)

Эмэгтэйчүүдийн талбайн теннисийн төрөлд оролцож буй шилдэг тамирчдын дунд маргах зүйлгүй багтах нэгэн. 2013 оноос эхлэн мэргэжлийн түвшинд тоглож эхэлсэн тэрээр Америкын нээлттэй тэмцээнд хоёр удаа (2018, 2020), Австралийн нээлттэй тэмцээнд мөн хоёр удаа (2019, 2021) түрүүлээд байна. Мөн түүний энэ жил оролцохоор бүртгүүлээд байсан Францын нээлттэй тэмцээнээс нутагтаа зохиогдох олимпод зориулан сэтгэл зүйгээ бэлдэх зорилгоор нэрээ татсан явдал нь түүнийг нутаг дээрээ зохиогдох олимпын наадамд аваргалахыг ямар их хүсэж байгааг харуулж байна.

 

КЭТИ ЛЕДЕКИ (АНУ-Усанд сэлэлт)

Хэрвээ та дэлхийн аваргын 15 алтан медальт, олимпын 5 удаагийн аварга, эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 6 ангилалд дэлхийн рекордыг эзэмшигч (14 удаа дэлхийн рекордыг эвдсэн) Кэти Ледекиг мэдэхгүй бол түүнийг цэнхэр дэлгэцээрээ гайхалтай замналынх нь гэрч болохыг зөвлөж байна. Тэрээр анх 15 настай байхдаа Лондонгийн олимпод оролцож 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж дэлхий нийтэд анх танигдаж байжээ. Токиогийн олимпод нийт таван төрөлд оролцоно.

 

НАЙДЖА ХЬЮСТОН (АНУ-Скейтбординг)

Энэхүү олимпоос эхлэн шинээр олимпын хөтөлбөрт багтаж буй төрлүүдийн нэг нь скейтбординг билээ. Харин Найджа Хьюстоны хувьд дөрвөн удаагийн дэлхийн аварга, мөн жилд нэг удаа зохиогддог Зуны наадмын 12 удаагийн аварга нэг ёсондоо скейтбордингийн домог болсон тамирчин юм. Энэ жил 26 настай тэрээр магадгүй анхны бөгөөд сүүлчийн (тус төрөл Парисын олимпын хөтөлбөрт багтахгүй байж болшгүй) олимпдоо тун удахгүй оролцох гэж байна.

 

НОА ЛАЙЛС (АНУ-Гүйлт)

Ямайкын домогт гүйгч дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт зодог тайлснаас хойш маш олон тамирчдад шинээр олимпын аварга болох боломжууд нээгдсэн. Ноа Лайлс нь эрэгтэйчүүдийн 200 метрийн зайд Токиод аваргалах хамгийн өндөр магадлалтай бөгөөд одоогоор тус ангиллын дэлхийн аварга юм. Түүний хувийн дээд амжилт нь 200 метр замыг 19.50 секундэд туулсан байдаг бол дэлхийн рекорд 19.19 байдаг байна. Гэвч түүний 19.50 гэх амжилт нь түүнтэй өрсөлдөх тамирчид дундаас хамгийн шилдэг нь.

 

ЯНЬЯ ГАРНБРЕТ (Словени-Спорт авиралт)

Олимпын хөтөлбөрт анх удаа багтаж буй дөрвөн спортын төрлүүдийн нэг нь спорт авиралт билээ. Янья Гарнбрет нь энэ жил дөнгөж 22 настай ч дэлхийн зургаан удаагийн аварга тамирчин гэдгийг нь сонсоод зарим хүмүүс гайхаж магадгүй. Словени улсын хамгийн том олимпын найдвар болсон тэрээр 8-р сарын 4 болон 6-ны өдрүүдэд анхны олимпдоо өрсөлдөнө.

 

ЭЛИУД КИПЧОГЕ (Кени-Марафон)

Түүний хувьд марафон гүйлтийг 2 цагийн дотор амжилттай туулж дуусгасан цор ганц хүн  бөгөөд марафон гүйлтийн амьд домог юм. Гэвч түүний дээд амжилтыг 2018 оны Берлины марафонд үзүүлсэн 2:01:39 гэх амжилтаар нь тэмдэглэж үлдээсэн. Мөн тус амжилт нь дэлхийн рекорд юм. Үзэгч та бүхэн тэмцээний сүүлийн өдөр дэлхийн дээд амжилтыг эзэмшигч 2016 оны олимпын аварга Элиүд Кипчогег 36 насандаа олимпын хошой аварга болохын тулд дахин нэг удаа 42км замыг туулахыг нь үзэж сонирхоорой.

 

ЧЖУ ТИН (БНХАУ-Волейбол)

Хэрэв та волейболын спортын үнэнч сонирхогч бол түүнийг ямар гайхалтай тамирчин бэ? гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. БНХАУ-ын шигшээ багийн төлөө 2013 оноос хойш хүчин зүтгэж байгаа бөгөөд одоогийн шигшээ багийн ахлагч тэрээр 2016 оны олимпын наадмын аварга, тус тэмцээнийхээ үнэ цэнэтэй тоглогч, 2019 оны дэлхийн цомын аварга гэх томоохон амжилтуудын эзэн юм. Мөн тэрээр волейболын ертөнц дахь хамгийн өндөр цалин авдаг тамирчин. Нэмж хэлэхэд дөнгөж 26 настай ч аль хэдийнээ бүх цаг үеийн шилдэг тамирчдын эгнээнд нэгдчихсэн нэгэн.

 

РЁ КИЮНА (Япон-Каратэ)

Энэ жил 31 настай эрэгтэйчүүдийн ката төрлийн дэлхийн гурван удаагийн аварга, ази тивийн найман удаагийн түүний хувьд тамирчны замнал нь өндөрлөх тал руугаа эргэж байх үед нь насаараа хичээллэсэн спорт нь олимпын төрөлд багтсанаар анхныхаа олимпод нутагтаа оролцох гэж байна. Рё Киюнагийн хувьд Японы Окинава гэх арал дээр төрж өссөн бөгөөд түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон Каратэ ч гэсэн түүний адилаар тус арлаас үүсэлтэй.

 

МАСАХИРО ТАНАКА (Япон-Бейсбол)

Бейсболын хувьд 2008 оноос хойш олимпын хөтөлбөрт дахин багтаж буй спорт тул оролцож буй бүх улсуудад амжилт гаргах боломж байгаа. Тэгвэл тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны багийн лидер мөн тус төрлийн хамгийн онцлох тамирчин болох Масахиро Танака нь Хойд Америкын Мажор лигийн Нью Йорк Янкиз багт зургаан улирал тоглож хоёр удаа бүх оддын багт нэрлэгдэж байжээ. Тэрээр олимпын наадамд оролцохын тулд Нью Йорк Янкиз багийг орхиж нутаг буцсан бөгөөд учир нь Мажор лигийн багууд өөрсдийн тоглогчдоо олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргадаг. 7-р сарын 28-аас эхлэн бейсболын сонирхолтой тоглолтуудыг та бүхэн сонирхон үзэх боломжтой.

 

МЕГАН РАПИНО (АНУ-Хөлбөмбөг)

Энэ удаагийн олимпын наадамд АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг байж болох хамгийн сайн бүрэлдэхүүнээ бүрдүүлэн ирж байна. Мөрөөдлийн багийн дундаас бидний онцолж буй тамирчин бол АНУ шигшээ багийн жигүүрийн довтлогч, багийн ахлагч, 2012 оны олимпын аварга, 2015, 2019 онуудын дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Меган Рапино юм. Уран хурц шийдэмгий тоглолтоос гадна, өвөрмөц хэв маяг, зоригтой шударга зан чанараараа олонд танигдаж чадсан нэгэн. Тэрээр энэ жил 36 настай тул сүүлчийн олимпдоо оролцож байж ч мэдэх юм.

 

КАРСТЕН ВАРХОЛЬМ (Норвеги-Саадтай гүйлт)

Сүүлийн жилүүдэд 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийд ноёлж байгаа залуу бол Карстен Вархольм билээ. 2013 онд залуучуудын дэлхийн аварга болж гарч ирж байсан түүний хувьд өдгөө үндсэн төрөлдөө насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга болоод байна. Мөн 29 жилийн турш эвдэгдээгүй байсан дэлхийн рекордыг 46.70 секунд болгон шинэчлээд байна.

 

ШЕЛЛИ-ЭНН ФРЕЙЗЕР-ПРАЙС (Ямайк-Гүйлт)

2008, 2012 оны олимпын наадмуудын алтан медальт түүний хувьд өөрийн үндсэн төрөл болох эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд гурван өөр олимпод аваргалсан анхны тамирчин болохоос гадна ганцаарчилсан гүйлтийн төрлийн түүхэн дэх хамгийн хөгшин (34 настай) олимпын аварга болохын тулд Токиод өрсөлдөнө. Мөн энэ зун 100 метр зайг 10.63 секундэд туулснаар одоогоор амьд буй хамгийн хурдан эмэгтэй хүн болоод байна.

 

ВИЛЬФРЕДО ЛЕОН (Польш-Волейбол)

Түүнийг шигшээ багт нэгдэхээс өмнө Польшийн шигшээ баг урьд өмнө нь хэзээ ч дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэгээр тооцогдож байгаагүй. Ийм учир волейболын спортын Криштиано Роналдо гэгддэг Куба гаралтай Вильфредо Леон нь спорт сонирхогчдын анхаарлыг маш ихээр өөртөө татаж байна. Анх 14 настай байхдаа Кубын шигшээ багийнхаа хамтаар олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн тэрээр 2010 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэн мөнгөн медаль хүртэхдээ дөнгөж 17 настай байсан. Гэвч 2013 онд ОХУ-ын Зенит Казан багт тоглохоор эх орноосоо явсан тул Кубын шигшээ багийн дотоод дүрмийн дагуу дахин шигшээ багтаа дуудагдаагүй. 2015 онд Польш бүсгүйтэй гэрлэж тус улсын иргэншлийг хүлээн авсан ч Польшийн шигшээ багийн төлөө албан ёсны тоглолтод оролцохын тулд бүхэл бүтэн таван жил хүлээх шаардлагатай байв. Харин одоо Вильфредо Леоны хувьд урт удаан таван жилийн дараа том зорилго өвөртлөн шигшээ багаа ахлан Токиод хүрэлцэн ирээд байна.

 

ТЕДДИ РИНЕР (Франц-Жүдо)

Спортын аль нэг төрөлд нэг тамирчны хэт их давамгайлал гэж байдаг бол түүнийг утгаар нь толилуулсан тамирчин бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100кг-ын олимпын хошой аварга, дэлхийн найман удаагийн аварга Францын домогт бөх Тедди Ринер билээ. Тус спортын төрөлд ховорхон төрөн гардаг олимпын гурван удаагийн аваргуудын эгнээнд нэгдэхийн тулд 7-р сарын 30-ны өдөр барилдана. 2017 оноос хойш тэмцээн уралдаанд ховорхон оролцсон тэрээр өмнө жилийн Парисын Гранд Сламаар ялагдал хүлээснээр түүний 154 дараалсан ялалтын цуврал зогссон. Том ялагдал хүлээж цочроо авсан тэрээр хашир туршлагатай бөхчүүдтэй мөн шинээр гарч ирч ирж буй залуу үеийнхэнтэй хэрхэн барилдах нь маш сонирхолтой байна.

Б.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 25 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 2 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 21 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК