Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Токио-2020” олимпийн наадмын онцлох тамирчид - III

2021-7-22
0
ЖИРГЭХ

Цар тахлаас шалтгаалан төлөвлөгдсөн байсан хугацаагаа бүтэн нэг жилээр хойшлуулсан зуны XXXII дахь олимпын наадам Япон улсын нийслэл Токио хотод үүд хаалгаа нээж эхлэхэд бэлэн болсон байна. Эдгээр өдрүүдэд спортын үнэнч хөгжөөн дэмжигч та бүхэн зурагтынхаа өмнө тухлан сууж эх орныхоо шигшээ багийн тамирчдыг дэмжин суух нь гарцаагүй. Тэгвэл та бүхэнд Монгол тамирчдаасаа гадна заавал үзүүлэх тоглолт, үзүүлбэрийг нь үзэх ёстой бусад улсуудын төлөөлөл болсон шилдэг тамирчдыг танилцуулж байна.


СИМОНЕ МАНУЭЛЬ (АНУ-Усанд сэлэлт)

Өмнөх олимпын наадмын усанд сэлэлтийн төрлийн томоохон нээлтүүдийн нэг бол яах аргагүй анхны өнгөт арьст олимпын аварга усанд сэлэгч Симоне Маель байсан. Эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Канадын сэлэгч Пенни Олексяктай адилхан хугацаанд нийт замыг туулснаар алтан медалийг хамтдаа хувааж хүртсэн. Харин тус үеэс хойш тус төрөлдөө зогсоогдошгүй байсан ч харамсалтайгаар олимпын эрхээ авч чадаагүй. Өөрийн үндсэн төрөлдөө аваргаа хамгаалах боломжгүй болсон хэдий ч тэрээр 2019 онд 50 метрийн чөлөөт сэлэлтийн ангилалд дэлхийн аварга болсон ба тус төрөлдөө Токиод хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь мэдээжийн хэрэг.

 

САНИТА ПУШПУРЕ (Ирланд-Сэлүүрт завь)

Латви улсад төрж өссөн түүний хвьд 2006 онд Ирланд улс руу нүүж тэндээ суурьшиж иргэншил аван амьдрах болсон. Гэвч ид амжилт гаргах байсан үедээ олон улсын тэмцээнд Ирланд улсыг төлөөлөхийн тулд 2010 он хүртэл хүлээх ёстой байсны гайгаар олон жилийг алдсан. Тэрээр өөрийн оргил амжилтуудаа ганцаарчилсан төрөлд үзүүлдэг бөгөөд 2012 болон 2016 оны олимпын наадмуудад оролцсон ч медаль хүртэх хэмжээний сайн байгаагүй. Тэгвэл тамирчин хүний хувьд нас нэлээн дээр гарсан үедээ буюу 36 насандаа анхныхаа том амжилтыг гаргаж дэлхийн аварга болсон. Тэр үеэс хойш дахин нэг удаа дэлхийн аварга болсноос гадна Европын хошой аварга болж чадсан. Тэгвэл энэхүү олимпод Латви гаралтай Ирланд тамирчны хувьд өөрийн үндсэн төрөлдөө аваргалж мөрөөдлөө биелүүлэх магадлал нь бусдынхаас хамаагүй өндөр байна.

 

АБДУЛРАШИД САДУЛАЕВ (ОХУ-Чөлөөт бөх)

Одоо цагт идэвхтэй барилдаж буй бөхчүүд дундаас хамгийн өндөр түвшинд жигд барилддаг нь хэн бэ? Гэвэл түүнийг л нэрлэнэ. Чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жингүүдийн нэг болох -86кг-ын ангилалд 18 насандаа түрүүлж улмаар дараа жил нь аваргаа хамгаалж, Риогийн олимпод 20 настай залуу дэлхийн хошой аваргын дүрээр барилдаж олимпын аварга болж байсан. Дагестан үндэстний бахархал болсон тус аварга олимпын дараагаар жин өгсөж -97кг жинд барилдах болсон түүний ноёрхол өдийг хүртэл үргэлжилсээр дэлхийн 4 удаагийн аварга болсноор Токиод ирээд байна. Түүний жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол АНУ-ын тамирчин -97кг жинд 2016 оны олимпоос алтан медаль хүртсэн, дэлхийн хошой аварга Кайл Снайдер байх нь тодорхой.

 

НИКЛАС ЛАНДИН ЯКОБСЕН (Дани-Гандбол)

Уг спорт нь манай улсад өндөр хөгжөөгүй, хүмүүс төдийлөн хичээллээд байдаггүй тул Данийн шигшээ багийн домогт хаалгач мөн гандболын түүхэн дэх хамгийн шилдэг хаалгачдын нэг Никлас Ландин Якобсеныг танихгүй байгаа болов уу. 2016 оны олимпын наадамд шигшээ багаа ахлан олимпын аварга болсныхоо дараа ДАШТ-нд Данийн шигшээ багийнхаа хамтаар 2019 болон 2021 онуудад түрүүлсэн өндөр амжилттайгаар Токиог зорьж байна. Мөн шигшээ багийн амжилтаас гадна тэрээр өмнө жилийн дэлхий шилдэг гандболын тоглогчоор нэрлэгдсэн. Ташрамд дурдахад түүний төрсөн дүү нь түүнтэй нэг шигшээ багийнхаа төлөө тоглодог бөгөөд зүүн жигүүрийн довтлогчоор тоглодог байна.

 

АДАМ ОНДРА (Чех-Спорт авиралт)

Дэлхийн шилдэг авирагчид бүгд санал нэгтэйгээр Адам Ондра бол хамгийн шилдэг нь гэдгийг зөвшөөрдөг. Тэдний энэхүү хэлсэн зүйлсээс гадна дэлхийн цомын долоон удаагийн аварга, дэлхийн таван удаагийн аварга гэх сүрдэм амжилт нь түүнийг дэлхийн шилдэг авирагч гэдгийг нь улам бүр бататгаж байна. Ямартай ч 28 насандаа олимпын дебүтээ хийх домогт авирагчийн олимпын аварга болохын төлөөх түүхэнд үлдэх авиралтуудыг нь шууд үзэж нүдээ баясгах боломж бид бүгдэд байна. 

 

НЭВИН ХАРРИСОН (АНУ-Каноэ)

Энэхүү спортын төрөл нь АНУ-д сайтар хөгжөөгүй цөөн хэдэн спортуудын нэг юм. Гэвч 19 настай залуу тамирчин Нэвин Харрисон Унгар улсад зохион байгуулагдсан 2019 оны ДАШТ-нд амжилттай оролцож түрүүлснээр уг спорт маш олон хүний сонирхлыг татаж эхлээд байна. Мөн Токиогийн олимпоос эхлэн эмэгтэйчүүдийн ангилал олимпын хөтөлбөрт шинээр нэмэгдэж би тул Нэвин Хааррисоны хувьд энэхүү спортын анхны эмэгтэй олимпын аваргуудын нэг болох бүрэн боломж бүрдээд байна. Тэрээр 200 метр зайг ойролцоогоор 50 секундийн дотор туулж дуусгадаг байна.

 

КАЙЛ ДЭЙК (АНУ-Чөлөөт бөх)

NCAA буюу Америкийн коллежуудын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн цор ганц бөх, мөн дөрвөн өөр жинд түрүүлсэн дахин давтагдашгүй амжилтын эзэн, дэлхийн хошой аварга Кайл Дэйк гучин насандаа анх удаа цэнгэлийн манлай олимпын наадамд оролцох гэж байна. Анхныхаа ДАШТ-нд түрүүлэхдээ тэрээр өрсөлдөгч бөхчүүдээсээ 37 оноо авч бусдад нэг ч оноо алдаагүй гайхамшигтай амжилтыг үзүүлж байсан бөгөөд одоогийн байдлаар сүүлийн 44 барилдаандаа ялагдал амсаагүй гэх амжилттайгаар Токиог зорих гэж байна. Мөн энэ онд 2012 оны Лондонгийн олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроусын эсрэг олимпод эх орноо төлөөлөн оролцохын тулд халз барилдаан хийж улмаар замналынхаа хамгийн том мөн чухал ялалтыг байгуулснаар олимпод оролцох эрхтэй болсон.

 

ХЛОЕ ДИГЕРТ (АНУ-Дугуйн уралдаан)

Дахин нэг АНУ-ын төлөөлөгч энэхүү жагсаалтад бичигдэж байна. Тэрээр анх сагсанбөмбөгийн мэргэжлийн тоглогч болох мөрөөдөлтэй байсан ч мөрөндөө хүнд бэртэл авсны улмаас мөрөөдлөө сольж амьдралаа дугуйн спортод зориулахаар шийдэж байжээ. Түүний энэхүү шийдвэр нь ч ашиг тусаа өгч 19 настай байхдаа олимпод оролцож мөнгөн медаль хүртсэн. Тэрхүү цагаас хойш улам сайжирч туршлага суусан Хлое Дигерт нь ганцаарчилсан төрөлд гурван удаа, багийн төрөлд мөн гурван удаа дэлхийн аварга болсон амжилттайгаар хоёр дахь олимпдоо оролцох гэж байна. Гэвч түүний 2020 онд зүүн хөлөндөө авсан ноцтой гэмтлийг мартаж болохгүй. Тус гэмтэл түүний амжилтад сөргөөр нөлөөлөх магадлалтай. 

 

НОВАК ЖОКОВИЧ (Серби-Теннис)

Дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэж буй теннисчний хувьд энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Мөн тэрээр хэдхэн хоногийн өмнө Вимблэдонд зургаа дахь удаагаа түрүүлснээр 20-н Гранд Сламд түрүүлсэн түүхэн дэх гурав дахь тамирчин болж Рафаэл Надал, Рожер Федерер гэх домгуудын хамтаар рекордыг эзэмшиж эхэлсэн. Одоо тэрээр ганцхан Гранд Сламд түрүүлэх юм бол тус амжилтыг ганцаараа эзэмших юм. Олимпын наадамд 2008 оны Бээжингийн олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байснаас өөр амжилт үзүүлж чадаагүй байгаа түүний хувьд олимпын алтан медалиар цуглуулгаа арвижуулахаар Токиод хүрэлцэн ирсэн нь дамжиггүй.

 

ШАНЬШАНЬ ФЭН (БНХАУ-Гольф)

Тэрээр эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфын холбоонд элссэн анхны Хятад эмэгтэй бөгөөд улсаа төлөөлөн Мажорын аварга болсон анхны Хятад тамирчин юм. Мөн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Хятад тамирчин билээ. Анхны гэх тодотголтой түүний хувьд 2016 онд гольфын порт анх удаа олимпын хөтөлбөрт багтах үед хүрэл медаль хүртэж байсан бөгөөд тэмцээнийхээ үеэр улсынхаа ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах ховорхон тохиолын эзэн болж байсан. Харин Шаньшань Фэн нь энэ удаа зөвхөн алтан шаргал медалийн төлөө их наран улсад ирээд байна.  

 

ХАННА РОБЕРТС (АНУ-BMX)

Анх есөн настайдаа BMX унаж эхэлсэн тэрээр тус спортын төрлөөр олимпод оролцож буй анхны тамирчдын нэг юм. Магадгүй анхны олимпын аваргуудын нэг ч байх бүрэн боломжтой. Учир нь 2019 онд төгс гэж хэлэхэд багадахаар амжилттай байсан тэрээр АНУ-ын BMX төрлөөр хичээллэдэг тамирчдаас хамгийн түрүүнд олимпын эрхээ өвөртлөснөөс гадна дэлхийн цомын гурван тэмцээнд бүгдэд нь түрүүлж мөн дэлхийн аварга болсон байна. Ташрамд дурдахад тэрээр дөнгөж 19 настай залуу тамирчин.

 

ТОМОЗАКУ ХАРИМОТО (Япон-Ширээний Теннис)

2017 онд 14 настай байхдаа олон улсын ширээний теннисний цуврал тэмцээнд түрүүлж хамгийн залуудаа тус тэмцээнд түрүүлсэн тамирчин болсноос гадна тус спортын үнэнч хөгжөөн дэмжигч нарын анхаарлын төвд маш хурдтай орсон. Тэр үеэс хойш жил хагасын дараа Ворлд Тоурд түрүүлж аварга болсон мөн л хамгийн залуу тамирчин болсон. Тэгвэл нутаг дээрээ оролцох олимпын наадамд амжилттай оролцохоор Харимотогийн хувьд бэлтгэлээ шаргуу базаасаар байна. Мөн сонирхуулахад түүний эцэг эх нь хоёул БНХАУ-ын иргэд бөгөөд өмнө нь ширээний теннисээр хичээллэдэг тамирчид байсан ч Томозаку Харимотог төрөхөөс өмнө Япон улс руу нүүсэн байдаг. Тус олимпод амжилт гаргахын тулд эцэг эхийнхээ нутаг нэгт тамирчдыг зайлшгүй буулган авах хүнд ачаа түүний нуруун дээр байна.

 

КАРИССА МҮҮР (АНУ-Сөрфинг)

АНУ-ын Хавай мужид төрсөн тул багаасаа далайн эрэг дээр сөрфингөөр хичээллэсээр ирсэн нэгэн. 2011 оноос эхлэн олон улсын тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдөөн үзүүлж эхэлсэн тэрээр өдгөө дөрвөн удаагийн дэлхийн аварга болоод байна. Мөн сөрфингийн спорт нь олимпын хөтөлбөрт анх удаагаа багтаж буй тул амьдралынхаа салшгүй нэг хэсэг болсон спортын төрлийнхөө анхны олимпын аварга болохыг туйлын ихээр хүсэж байгаа. Тэрээр тус олимпод мөнхийн өрсөлдөгч болох дэлхийн долоон удаагийн аварга Австралийн сөрфингч Стефани Гилморын эсрэг дахин нэг удаа нүүр тулж сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлнэ. 

 

САУРАБХ ЧАУДХАРИ (Энэтхэг-Буудлага)

Нийт хүн амынхаа тоогоор дэлхийд 2-р байранд бичигддэг хэдий ч олимпын наадмаар өндөр амжилт үзүүлж чаддаггүй орнуудын нэг бол Энэтхэг. Харин энэхүү олимпод хэд хэдэн дэлхийн түвшинд бэлтгэгдсэн тамирчид Энэтхэг улсыг төлөөлөн ирж байгаагийн нэг нь Азийн наадмын аварга Саурабх Чаудхари юм. Дөнгөж зургаан жилийн өмнө буудлагын спортоор хичээллэж эхэлсэн түүний хувьд маш богино хугацаанд дэлхийн зэрэглэлийн тамирчин болж чадсан. Түүний оролцдог гол төрөл нь эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны төрөл бөгөөд холимог багийн тэмцээнд мөн оролцоно. 

 

КЛАРИСС АГБЕНЬЕНУ (Франц-Жүдо)

Сүүлийн дөрвөн удаагийн жүдо бөхийн ДАШТ-үүдэд завсаргүй түрүүлээд байгаа алдар цуут аварга Кларисс Агбеньену дутуугаа гүйцээж олимпын аварга болох том зорилгыг тээж Токиод ирлээ. Өмнөх зуны олимпын XXXII-р наадамд оролцож харамсалтайгаар мөнгөн медаль хүртэж байсан тэрээр таван жилийн турш тасралтгүй сайжирсаар нутгийн ах Тедди Ринерийн адилаар ялагдашгүй нэгэн болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Түүнийг олимпын аварга болох замд нь саад хийх цөөн хэдэн өрсөлдөгчдийн хамгийн хүчтэй нь эзэн орны бөх Мику Таширо билээ. Тэд хоорондоо арван удаа таарч барилдсанаас Агбеньену арван удаа ялалт байгуулж ердөө ганцхан удаа ялагдал хүлээсэн байдаг. 

 

РЕЙС ИМБОДЕН (АНУ-Туялзуур сэлэм)

2019 онд Перу улсад зохиогдсон Пан Америкын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр өвдөг дээрээ сууж АНУ-д тухайн үед тохиолдож байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүй галт зэвсэг аашиглах, цагаачдыг гадуурхах зэрэг олон асуудлын эсрэг байгаа гэх байр сууриа илэрхийлж байсан. Улмаар үргэлжлүүлэн зоригтойгоор олон хүмүүсийн дуу хоолой болж тэмцэж байсан. Тэрээр туялзуур сэлмийн багийн төрөлд өндөр амжилт гаргадаг ба олимпын хүрэл медальт юм. Мөн тэрээр мэргэжлийн тамирчин хэдий ч моделийн ажил мөн хийдэг царайлаг нэгэн.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (615)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • DR. UROLOGIST (41.231.5.36)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 07 сарын 23
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 07 сарын 23
  • Зочин (66.181.176.78)
    zuv bichih durem bnu
    2021 оны 07 сарын 22 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 07 сарын 22
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 07 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    1 цаг 24 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    1 цаг 32 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    2 цаг 3 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    3 цаг 10 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    3 цаг 12 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 1 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    4 цаг 23 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    5 цаг 17 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 15 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    6 цаг 31 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    6 цаг 36 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    6 цаг 56 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    7 цаг 45 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    7 цаг 57 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    8 цаг 5 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    8 цаг 14 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    8 цаг 29 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    Уржигдар 10 цаг 24 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    Уржигдар 10 цаг 07 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК