Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бадар-Ууган: Гүтгэсэн мэдээлэл дахин тараавал хуулийн байгууллагад хандана

2021-9-10
0
ЖИРГЭХ

Нуруу, нугасны гэмтэл хүндэрч, аюултай түвшинд хүрснийг Германы спортын гэмтлийн эмч нар надад хэлсэн тэр өдрөөс би боксын спортоос холдсон. Битүүхэн дотроо эргээд рингэнд гарах боломж байж юу магад гэж бодсондоо зодог тайлах ёслол энэ тэр хийлгүй явсаар нэг мэдэхэд есөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд надад хамтарч бизнес хийх олон зуун санал ирж байлаа. Өндөр ашиг, хөрөнгө оруулалтаа түргэн нөхөхөө бодсон бол бар, караоке, архины үйлдвэр нээх, газрын баялаг ухах, ББСБ байгуулах олон олон боломж надад байсан ч манай гэр бүлийн хамгийн анх эхлүүлсэн бизнес бол Happyvilla tsetserleg Жаргалтай хотхон хүүхдийн цэцэрлэг байсан. Хүүхдийн эерэг энергиэр дүүрэн цэцэрлэг байгуулсны дараа үргүйдэлтэй гэр бүлд хүүхэд бэлэглэдэг өндөр технологийн Үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулах төслийг Япон улсын буянтай хүмүүсийн ачаар эхлүүлж өдгөө 800 гаруй хүүхэд хорвоод мэндэлжээ.

Өөжинмед эмнэлэг 2017 онд Хан-Уул дүүрэгт өөрсдийн эмнэлгийн байраа барихаар төлөвлөн явж байгаад одоогийн Өөжинмед буюу хуучнаар Тамирчны нөхөн сэргээх сувилалын байрыг зарах гэж байгаа талаар олж мэдсэн. Өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа хүн чинь хардана бас шалгана. Үл хөдлөх битгий хэл хоолны төмсөө ч бид нар авахаасаа өмнө муудсан байна уу гэж шалгадаг биздээ. Олимпийн хорооны хажууд байдаг учраас ямар нэг байдлаар Олимпийн хороотой хамааралтай байх гэж боддог байсан учир хуульч ажиллуулж бичиг баримт, барилгын түүхийг нь судлуулж үзлээ. Тамирчны нөхөн сэргээх сувилал нэртэй ХХК-д бүртгэлтэй энэ барилга ямар нэг зээлийн барьцаагүй, 2014 онд хэсэг бүлэг хүмүүс шүүхээр зарга үүсгэсэн ч Олимпийн хорооны хөрөнгө биш гэдэг нь ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НОТЛОГДСОН өөрөөр хэлбэл хуулийн дагуу ямар ч асуудалгүй үл хөдлөх байдаг юм байна. За тэгээд тамирчид байрлуулан сувилах зориулалттай боловч үйл ажиллагаа нь тогтмол бус учраас олон жил алдагдалтай ажилласан, барилгын засвар үйлчилгээ хийгдээгүй удсаны улмаас 1,5-2 тэрбум төгрөгөөр капитал засвар хийх шаардлагатай зэргээс үзэхэд санхүүгийн хувьд алдагдал өндөртэй наймаа болохоор байсан.

Харин миний хувьд энэ барилга утга учиртай. 2008 оны Олимпийн наадмын өмнөх өдрүүдэд би энэ барилгын 3 давхрын өрөөнд байрлаж бэлтгэлээ базааж байсан учир надад ээлтэй эерэг газар, ингэж гундуй сундуй байлгаж болохгүй гэж бат итгэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Худалдах, худалдан авах гэрээг Тамирчны нөхөн сэргээх сувилал ХХК-тай /ХХК гэдэг нь ямар ч олон нийтийн өмчийн биш хувийн компанийг хэлнэ/ байгуулан, нотариатаар баталгаажуулж, татвар хураамжаа төлж худалдан авсан байдаг.

Зарим нэг тархины тураалтай юм уу, юм уншиж ойлгох чадваргүй юм уу, эсвэл зүгээр хүн гүтгэж сошиал хандалт авах зорилготой юм уу мэдэхгүй, нүүрэн дээр юм хэлж чадахгүй сошиал хуудсаар солиороод байдаг хүмүүс хуулийн байгууллагад хандаж шалгуулж болно шүү. Харин дахиж энэ асуудлаар гүтгэсэн мэдээлэл тараавал нэр төрд халдсан хэргээр би хуулийн байгуулалагад хандахыг албан ёсоор анхааруулья! 

Өдгөө Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах Төв-н тодотголтой хүүхдүүд энд тэнд таарч, тэврүүлж зургаа даруулна, үрийн заяа үнэрлэж аз жаргалтай болсон аав ээжүүдийн нүд нь гэрэлтэж Өөжинмедийн хамт олонд баярласан талархсанаа үргэлж илэрхийлж байдаг. Тэр урмаар нь эмч ажилчид ч ядрахаа мартан зүтгэж байдаг эмнэлгийн бизнес бол үнэхээр буянтай сайхан үйлс.

Харин миний дараагийн төлөвлөгөө бол өөрийн нэрэмжит спорт цогцолбор байгуулан, боксын заалаа нээж, гарын шавиа бэлдэж эхэлнэ! Бизнес санал тавьж хамтрах найз нөхөд байвал холбогдоорой! Ирээдүйн Монгол иргэнээ Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах Төв-д төрүүлээд Happyvilla tsetserleg-т хүмүүжүүлээд "Ууган Аварга" спорт цогцолбортоо чийрэгжүүлж, спортоор төлөвшүүлэн Монгол улсдаа нэмэр болж амьдарнаа.

Хүндэтгэсэн

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Олимпийн аварга

Э.Бадар-Ууган

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.55.188.81)
    Хүний зан ингэж эвдрэх гэж дээ. Үнэхээр биеэ тоосон хоосон толгой байна даа. Ямар ч мэдлэг чадваргүй хоосон толгойнууд ийм зан гаргадаг юм даа. Тамирчдаа хүндэлдэг мэдлэг боловсролтой хүмүүсийг ажиллуулахгүй бол иймэрхүү нөхдүүд албан тушаал хашихаараа хүн биш болчих юм даа
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зассс (5.28.86.241)
    ФИТИЙ ХУДЛАА Ш.А.А.Г.А.А.Д БАЙ!!!! НААД ҮЛГЭХТ ЧИНЬ ИТГЭНЭ ГЭЖ БОДОО ЮУ..
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Zochin (192.82.70.4)
    Zuv shuu. Tamirchin baihdaa ch jinhene tulaanchin baisan. Odoo ch jinhene er hun. Tugstsogt ch gesen Badaruuganaas sain suraltsaj chadaagui l hun. Avargaa bol harin ch haana ch hamgaalna shuu.
    2021 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.92)
    Хуцааа чи
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Enkhbold (64.119.16.82)
    Mongoor iumnd hvrsen shvv Badaruugan,Serdamba hoer.mongotei hvn dagaj palidag bolsondoo!
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.188.100)
    Энэ бадар ууган нотойшүү яАТГт шалгуулха хэрэгтэй
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зсссссссссс (66.181.180.46)
    Тийм л их ном журмын дагуу байсан бол баримт дэлгээд сүйд болох байсан байх. Заваарч үнэгүйдүүлж хууль бусаар авсан болохоороо худлаа бөөн уянгын халил. Ер нь азаар ганц Олимпын медаль авсан, дахиад амжилт гаргаж чадахгүйгээ мэдээд бас мөнгө нүдэнд нь харагдаад л спортоо хаяа биз. Өсөхийн өлөн нь арилаагүй ийм юмнуудыг толгой дээрээ мөн ч их залах юм даа. Түвшинбаяр байна. Хэдэн түнтийсэн гүзээтэй хөдөөний бөхчүүд байна.
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.185.131)
    ном дүрмээр нь авсан ч спортын хүний хувьд хэл ам салахгүй, байнга хардлага дагуулна, өөрөө хашир хүн байж үүнийг бодсонгүй гэж үү, илт ашиг сонирхлын зөрчил харагдаад байна. Би сайн муугаар хэлэх гэсэнгүй, зүгээр л гавьяат тамирчны хувьд спортын эмчилгээний төвийг худалдаад авсан нь ёс зүйн хувьд зохимжгүй байнаа, цаашдаа үйл ажил явуулахад хэцүү дээ.
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Р (59.153.115.95)
    ЭДНҮҮС ТОМ БОЛЖЭЭ. ЧИНИЙ ЗӨВ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ХУУЛЬ БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА Ч ГЭХ ШИГ БҮР ӨӨДӨӨС ХУЦДАГ БОЛЧИЖЭЭ. ХАЙР ИХЭДХЭЭР ГӨЛӨГНҮҮД НЭГ ИХ ШАРВАЛЗДАГ БОЛЖЭЭ. УХААНЫХ НЬ ХЭМЖЭЭ ЮМДАА. .
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.93.184)
    Чиний нэр хүнд шороонд унасан коммунист намын шээс
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.67.204)
    ХОЛБООНЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛЭГЧИД ТА НАР ХҮМҮҮСЭЭ ХОВЛООД ШИНЭ ЕРӨНХИЙЛЭГЧЭЭС ӨГСӨН ЗАРИМ НЭГ ҮГЭНД ОРДОГГҮЙ НӨХДИЙГ БАЙРАНД НЬ ТАВЬ ГЭСЭН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ТА НАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АРХИДАЛТ ЗОДООН ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭЖ БИ ХАРДАЖ БАЙНА АА
    2021 оны 09 сарын 12 | Хариулах
  • ene sdag olimpod uuhailj demjij bsndaa oi gutaj bna. hamag tetgemjiin boliulah heregtee (118.86.253.67)
    aaaa
    2021 оны 09 сарын 12 | Хариулах
  • Ннн (66.181.188.143)
    Бас л агуу шуналтай залуу юмаа.Аргагүй дээ өсөхийн өлөн нь арилахгүй.Пэндийчээд чи битгий реклам сурталчилгаа нд тоглоод бай.Нямбаатарт наалдаад шүүх цагдаагаар айлгадаг болжээ
    2021 оны 09 сарын 12 | Хариулах
  • Баттүшиг (202.21.108.246)
    Энэ байшинг хууль бусаар зарсан гээд Загдсүрэн гэдэг зөнөг хүүр ЯЛ авсан юм шүү дээ. Хэнд худал яриад сууна вэ малаа. Тарьхиндаа цохиулсаар мал болсон өлөн хог!
    2021 оны 09 сарын 12 | Хариулах
  • жэ (203.91.115.44)
    Хэнийг занаад бна новшоо. наадахаа өөрөө хуулийн байгуулагаар шалгуулаач
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
  • Ө (203.91.115.53)
    Шороо угаах гээд нинжаа болчихсон цоомоотойгоо явж байсныг заамарын нинжа нар мэднэ дээ. Даанч оройтож мэдээд орж чадаагүй юунд ингэж худлаа гэгээнтний дүр эсгэдэг байна
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
  • М (202.126.89.95)
    Мэдрэлээ үзүүл. Олны хөрөнгийг газартай нь буцааж өг
    2021 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    11 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    13 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    15 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК