Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын хэн, хэн нь хуулийн хариуцлага хүлээнэ"

2021-9-13
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед спортын салбарынхан дунд олны анхаар татсан үйл явдал нэлээд өрнөж буй. Тэгвэл хуульч О.Алтангэрэл Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нар хуулийн хариуцлага хүлээх эсэх талаар тайлбарлалаа.


Тэрбээр "Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын тамирчдыг тойрсон асуудлуудыг хууль зүйн хувьд авч үзвэл;

1. Э.Энхбат начны биеийн байдлаас шалтгаалж Н.Түвшинбаяр ямар хэмжээний хариуцлага хүлээх нь тодорхой болно. Гэмтлийн зэрэг тодорхойлох, амь насанд нь аюул учрах эсэх зэргээс эрүүгийн хуулийн ямар зүйлээр зүйлчлэх нь тодорхой болох бөгөөд хохирогчоос бас мэдүүлэг авах шаардлагатай, биеийн байдалд нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг нөхцөл байдлын улмаас хэрэг шалган шийдвэрлэх процесс удааширч байгаа болов уу.(хариуцлага бол гарцаагүй хүлээх ёстой)

2. Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс бас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Үүний тулд Э.Цэндбаатарт учирсан гэмтлийг тогтоох (гэмтэл учраагүй байсан ч хариуцлага хүлээнэ), тухайн үед болсон нөхцөл байдлын талаар мөдлөг явуулах шаардлагатай. Урьдаас төлөвлөсөн эсэх, бүлэглэсэн эсэх, хувийн өш хонзонтой эсэх, давтан үйлдэл эсэх, захиалгатай эсэх гээд шалгаж тодруулах зүйл олон бий. Э.Цэндбаатарын гомдол гаргах эсэх огт хамаагүй.

3. Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж Э.Бадар-Ууган мэдэгдлээ. Тийм бол энэхүү үйлдэлдээ Э.Цэндбаатар эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хариуцлага хүлээх ёстой. Олны танил, танил бус олон зуун залуус яг энэ хэргээр шоронд хоригдож байгаа. (дуучин Б.Амархүүрүү яаж дайрч байснаа манайхан санаж л байгаа байх). Бас Э.Цэндбаатарыг багшийгаа зодсон гэж мэдэгдсэн. Энэ нь үнэн бол Э.Цэндбаатар бас л гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Цаг хугацааны хувьд дээрх үйлдлүүд нь 2021 оны 7-р сарын 06-ны өдрөөс өмнө болсон бол зодсон нь өршөөгдөж, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсандаа эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай.

4. Э.Бадар-Ууган бас боксын холбооны удирдлагууд Э.Цэндбаатарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд зөрчлийн тухай хуулийн 5.9-өөр шийтгэгдэх ёстой. Харин Э.Цэндбаатарыг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Хууль зүйн хувьд ийм, харин хүний хувьд...

Э.Цэндбаатар гэж хөөрхөн шар хүү олимпын дэвжээнд олны хайрыг хүлээхэд нь огшин дэмжиж, архи ууж, алдаж эндэн шигшээ багаас хасагдахад нь харамссан хүний нэг нь би байна. 2008 онд машиныхаа лүүкээр гарч орилон Н.Түвшинбаярыгаа дэмжиж, хэрэглээгүй удсан сархадыг найзуудтайгаа тойруулан баярлаж байхдаа танихгүй хүмүүстэй хүртэл тэврэлдэж явсан, Э.Бадарууганыгаа "Монгол гэдэг бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" гэсэн шүлэг уншаад монголынхоо далбааг нөмрөн гүйхэд нь нулимс унагаж байсан байдаг л нэг бараан монгол.

Энэ залуус алдаж онож, амьдарч, тэмцэж явна. Эх орон нэгтнүүддээ хэмлүүлж, хэрүүлийн бай болж, элдвээр хараалгуулж байна. Гай, гавьяа хоёрыг ялгахаа больсон, утасны дэлгэцийн араас хэнийг ч бай хурууныхаа өндгөөр хэрчээд тавихаас сийхгүй, өнөө маргаашын ой санамжтай, туу гэхээр дайрдаг араатан шиг болсон, элгэн саднаа гэж бодож явсан хүн сүрэгтээ бариулж байна.

Хичнээн муу байсан ч хүнд хандахдаа жудаг заадаг, хожмын үйлдлээр өмнөхийг нь шүүдэггүй уужим ухаант ард түмэн минь ийм тулга тойрсон амин чанартай болчих ч гэж хэмээн харамсаж сууна. Хэт харлуулж, хэт өмөөрдөг туйлбаргүй зантай хэрнээ тууштай биш, шуугианаас шуугианы хооронд амьдрах бидний уйтан амьдрал "бахархлаа барагсад" гэсэн үгийг санагдуулах нь юутай гашуун" гэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.10.23.185)
    Түвшинбаасдаа хариуцлага тооцож чадаагүй бгаашдээ ийм танхайчуудад төсвийн мөнгө өгсөөр байхуу
    2021 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 47 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 45 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 24 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 32 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК