Ковид-ын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 273 мянган хүн халдвар аваад байна. Гурав дахь давалгааны үед 20,700 орыг дэлгэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1075 нь жирэмсэн эх, 3274 нь хүүхэд байна.
Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ ажиллаж байна.
Хүнд шинж тэмдэгтэй иргэд, жирэмсэн эхчүүийг яаралтай эмнэлэг рүү татах чиглэл өгсөн. Гэрээр 40 гаруй мянган хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар амьсгалын замын хүндрэлгүй хүмүүс юм" гэлээ.
А.Сүх