Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

100 сая төгрөгийн шагналын сантай "Би багш-2" төслийн бүртгэл эхэллээ

2021-9-15
0
ЖИРГЭХ

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг угтан шилдэг, арга зүй ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин, урамшуулж, багшийн ажлын онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах замаар багш мэргэжлийн  нийгэм дэх үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор "Би багш-2" төслийг эхлүүлэх гэж байна. 

Уг төсөлд Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд багш мэргэжлээрээ ажиллаж буй хүн бүрт оролцох боломж нээлттэй бөгөөд шагналын сан 100 сая төгрөг байх юм. 

“Би багш” зорилтот нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ ирүүлсэн багш нараас анхан шатны шалгаруулалтаар 20 багшийг шалгаруулна. Эдгээр багш нар телевизийн цуврал нэвтрүүлгүүдэд оролцож, даалгавар  гүйцэтгэн хасагдах журмаар өрсөлдөнө. Сүүлийн шатанд шалгарах шилдэг 4 багшийн “Хөрөг” нэвтрүүлгийг бэлтгэж, орон даяар цацах ба тэдний дундаас шилдгийн “Шилдэг” нэг багшийг шалгаруулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр шагнаж урамшуулна.

Оролцогч багш нарт тавих нийтлэг шаардлага:

  • Багш мэргэжлийн ёс зүйг чанд сахин баримталдаг, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байх;
  • Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл зорилготой байх;
  • Сургууль, хамт олон, суралцагч, эцэг эх олон нийтийн дунд мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөхүйц амжилт бүтээл гаргасан байх;
  • Өөрийгөө илэрхийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн ажил зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх чадвартай байх;\
  • Англи хэлний анхан шатны буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; (Мэргэжлийн хүрээнд англи хэл дээр унших, бичих, орчуулах  чадвартай байвал  давуу тал болно).
  • Боловсрол судлал, хүүхдийн сэтгэл зүй, хүүхэд хамгаалал, тэгш хамруулах боловсрол, тогтвортой хөгжлийн боловсролын талаар мэдлэг, ойлголттой, сургалт зохион байгуулсан, хамтран оролцсон туршлагатай байх;
  • Танхимын болон зайны сургалт зохион байгуулахад мэдээлэл, харилцааны технологийг бүтээлчээр хэрэглэх, ашиглах чадвартай байх;
  • Зураг авалтын үеэр /10-11 дүгээр сард/ Улаанбаатар хотод байрлан /эрүүл мэндийн болон бусад шалтгаангүйгээр/ оролцох боломжтой байх;

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:

Оролцогчдыг бүртгэх:

  • Оролцогчдыг 2021 оны 09 дүгээр сарын 07-оос 20-ны хооронд бүртгэнэ.  
  • Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй, нийтлэг шаардлагыг хангасан, мэргэжлийн багш бүр бүртгүүлж болно.
  • Шилдгийн шилдэг багшийг дараах 3 үе шатаар шалгаруулна. Үүнд:

I ҮЕ ШАТ: Нэвтрүүлэгт оролцох багшийг шалгаруулах
Хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 20-оос 30-ны өдөр

Онлайн бүртгэлийн асуулгад хариулсан байдал, бүрдүүлсэн баримт, нотолгоог үндэслэх, онлайн ярилцлага зохион байгуулах замаар анхан шатны шалгаруулалтыг хийж, реалити нэвтрүүлэгт оролцох 20 багшийг сонгон шалгаруулна.

Шаардлагатай тохиолдолд нэр дэвшигч багш болон сургалтын байгууллагатай холбогдон нэмэлт тодруулга авах, онлайн ярилцлага хийх зэргээр мэдээллийг баталгаажуулж болно. Анхан шатны шалгаруулалтын явц, үр дүнг төслийн эхний нэвтрүүлгээр үзэгчдэд хүргэх тул  онлайн уулзалт, ярилцлагын бичлэг хийхийг шалгаруулалтад оролцох багштай зөвшилцсөн байна.  

II ҮЕ ШАТ: Сүүлийн шатанд өрсөлдөх шилдэг 4 багшийг шалгаруулах
Хугацаа
: 2021 оны 10-11 дүгээр сар

I үе шатнаас шалгарсан 20 багш нийт 12 реалити нэвтрүүлэгт оролцоно.
Нэвтрүүлгийн туршид багш нар мэргэжлийн заах арга зүй, багшийн манлайлалтай холбоотой ур чадвараа сорих даалгаврыг багаар болон бие даан гүйцэтгэж, хамгийн бага оноо авсан  оролцогч хасагдах журмаар өрсөлдөнө. 

Нэвтрүүлгийн явцад хамгийн өндөр оноо авсан  4 багшийг шалгаруулна.

Нэвтрүүлгийн явцад оролцогчийн гүйцэтгэх даалгавар нь багшийн дараах ур чадварыг сориход чиглэнэ. Үүнд: 

  • Эцэг, эх олон нийт, нийгэмд нөлөөлөх манлайллын ур чадвар
  • Оновчтой төлөвлөлт, зохион байгуулалт хийх, менежментийн ур чадвар
  • Сургалт, хүмүүжлийн ажлаа зохион байгуулах явцад тулгарах гэнэтийн, тодорхойгүй нөхцөлд уян хатан, мэдрэмжтэй хандаж, оновчтой шийдэл гаргах чадвар
  • Шинжлэх ухаанч, шүүн тунгаах, бүтээлч сэтгэлгээний арга барил хэрэглэх, асуудал шийдвэрлэх чадвар
  • Онлайн орчинд, нээлттэй эх сурвалжуудыг гадаад хэл дээр ашиглан өөрийгөө хөгжүүлэх, судалгаа хийх чадвар
  • Мэдээлэл харилцааны технологийн ур чадвар
  • Тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийн бодлого, тэгш хамран сургалтын үзэл санааг сурагч, эцэг эх, гэр бүл, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх мэдлэг, ур чадвар
  • Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын мэдлэг, ур чадвар
  • Хүүхдийн хувийн онцлог, ялгаа, хөгжих хэрэгцээг ойлгож, мэдрэх, хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдыг хөгжүүлэх ур чадвар
  • Сургалтын хөтөлбөрийн агуулга, сурах арга барилыг сурагчдад эзэмшүүлэх, мэдлэг бүтээлгэх арга зүй, ур чадвар

Дээрх чиглэлүүдээс гадна тухайн нөхцөл байдлаас хамааран төслийн баг, менторуудын санал зөвлөмжид үндэслэн нэмэлт, тусгай даалгаврыг гүйцэтгүүлж болно. 

Нэвтрүүлгийн туршид оролцогч багш нар гүйцэтгэх даалгавартай холбоотойгоор төслийн баг, ментор, зөвлөхүүдийн зохион байгуулах сургалтуудад хамрагдах ба сургалтын гол агуулгыг хураангуйлан үзэгчдэд хүргэнэ.

III ҮЕ ШАТ: Шилдгийн шилдэг багшийг тодруулж, урамшуулах:
Хугацаа: 2021 оны 12 дугаар сар  

Өмнөх шатны шалгаруулалт хийсэн тухай нэвтрүүлгүүд болон сүүлийн шатанд шалгарсан шилдэг 4 багш тус бүрийн хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн, үзэгчдэд хүргэнэ.

Шилдэг 4 багшаас шилдгийн “Шилдэг” 1 багшийг нэвтрүүлгийн туршид цуглуулсан оноо, эцсийн шатны тусгай даалгаврын гүйцэтгэлд өгөх шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн шалгаруулж, 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр шагнаж, урамшуулна.  

Бүртгүүлэхэд шаардлагатай зүйлс:

  1. Иргэний үнэмлэхийн нүүр болон арын зураг
  2. Багшийн ёс зүйг чанд баримталдаг талаар  нотлох баримт PDF файлаар /Ёс зүйн хороо/зөвлөлийн тодорхойлолт  PDF файлаар /  
  3. Багш мэргэжлийн ур чадвараараа аймаг, дүүрэг, улсын хэмжээнд манлайлж, ур чадвараа бататгасан, онцлох амжилт гаргасан зэргийг нотлох баримт, сертификат, батламж, өргөмжлөл гэх мэт / PDF, DOC, PNG файлаар
  4. Нийгмийн сайн, сайханд зориулж оруулсан хувь нэмрээ нотлох баримтыг doc, pdf, png, ppt файл хэлбэрээр 
  5. Багш мэргэжлийн үнэ цэн, өөрийн амжилт бүтээл, цаашдын зорилго, зорилтынхоо талаар 500 хүртэл үгтэй эсээ  бичиж, DOC файлаар
  6. Өөрийн ажил, мэргэжлийн үнэ цэн, амжилт, бүтээл, зорилго, хүсэл, мөрөөдлийнхөө талаар 3-5 минутын танилцуулга видео бичлэг зэргийг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай.

Бүртгэлийн асуулгад хариулахдаа дээрх файлуудыг заасан хэсэг тус бүрт хавсаргахыг анхаарна уу.  

Хэрэв та дээрх нийтлэг шаадлагуудыг хангасан, "Би багш-2" телевизийн зорилтот төсөлд оролцож, нийгмийг соён гэгээрүүлэх, багш мэргэжлийн ур чадвараа сорих чин эрмэлзлэлтэй бол ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 15 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 44 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК