Халдварт өвчин судлалын үндэсний төв өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд иргэдээс коронавирусний шинжилгээ авч байсан билээ. Тэгвэл 2021 оны есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд КОВИД-19 халдварын PCR шинжилгээ хийгдэхгүй болохыг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Харин ямар шалтгааны улмаас шинжилгээг түр зогсоосон талаар мэдээлээгүй байна.