Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

2021-9-17
0
ЖИРГЭХ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн талаар шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж буйтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар олон нийтэд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Гурван шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож, шүүхүүд дараах үндэслэлээр Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Гантөмөр нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Г.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “... 62 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллах”, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “... 61 нас хүртэл ажиллах”, 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр “... 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллах”, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “... 1 дүгээр сарын 8-ны өдрийн хүсэлтээ татан авч байна, ... энэ оны сүүлээр тэтгэвэрт гарах” хүсэлтүүдийг тус тус гаргасан хэдий ч түүнийг томилох эрх бүхий этгээд болох Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гаргаж, Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай (2017) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн /бол төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх/”-өөр, 46.3-т “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заажээ.

Уг хуулийн заалтаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц” түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд үүснэ, тухайн этгээд өөрөө төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд ийм хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд  гаргаснаар түүнийг эрхэлж буй ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсэхгүй, харин томилох эрх бүхий этгээдэд хуульд заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн алба хаагчийг цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх талаар шийдвэр гаргах эрхийг энэ хуулиар олгосон байна.

Иймд, хариуцагч Монгол Улсын Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд,  “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, энэ нь Төрийн албаны тухай (2017) хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан “... хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байх” сонгох боломжийг хэрэгжүүлсэн хууль ёсны шийдвэр  байна гэж шүүх дүгнэжээ.

2. Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаар тушаалаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн 2018 оны ээлжийн амралтыг “... 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал” хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хуваарийн дагуу Г.Гантөмөр нь 2018 оны ээлжийн амралтаа эдэлсэн байна.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 3-т “... ээлжийн амралтын хуваарь батлах” эрхийг ажил олгогч (эрх бүхий этгээд)-д олгосон, уг зааврын дагуу  Стандарт хэмжил зүйн газрын ажилтан албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг тус агентлагийн дарга батална, харин агентлагийн даргын ээлжийн амралтын хуваарийг эрх бүхий этгээд батлах зохицуулалтай. Эрх бүхий этгээдээс Г.Гантөмөрийн 2019 оны ээлжийн амралтын хуваарийг батлаагүй байхад  Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр өөрийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “...дарга Г.Гантөмөр ... III/29-ний өдрөөс эхлэн” ээлжийн амралт эдлэхээр өөрөө өөртөө хуваарь баталсан нь хууль бус. Түүнчлэн, тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2.1-д “ээлжийн хоёр амралтын хоорондох хугацаа 8 сараас доошгүй байх”-аар заасан байхад өмнөх оны 9 дүгээр сард ээлжийн амралтаа биеэр эдэлсэн атлаа дараа оны 3 дугаар сард мөн ээлжийн амралт эдлэхээр өөрөө өөртөө хуваарь зохиож баталсан нь дээрх хууль журамд нийцэхгүй талаар шүүх дүгнэжээ.

 Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “... төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх”-ээр заасан нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албан хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбоотой энэ маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...энэ хуулийн зохицуулалтаар төсвийн шууд захирагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эрх бүхий хуулийн этгээд нь төсвийн Ерөнхийлөн захирагч болохоос Ерөнхий сайд биш гэдэг нь тодорхой /байхад/ ... энэ харилцаанд ямар ч хамааралгүй албан тушаалтан болох Ерөнхий сайд буюу улмаар Засгийн газрын 131 тоот тогтоолд хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэхгүй гэж мөн шүүх шийдвэртээ дурдсан байна.

Эдгээр үндэслэлээр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2 дахь заалт нь төрийн захиргааны албан тушаалтан, жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд хэрэгждэг зохицуулалт юм, ... Төрийн албаны тухай хуулийн 46.3-д заасан зохицуулалтаар захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан үүргээс нь чөлөөлөх зохицуулалт огт байхгүй”, “...Г.Гантөмөр нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ... нь хууль бус, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4-т “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,...амрах....эрхтэй,... хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг тус тус шууд зөрчсөн” гэх гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. UROLOGIST (197.210.8.213)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.31.162)
    Сайн дарга шүү ! Олон шинэ стандартуудыг гаргаж байсан шүү
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 41 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 39 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 18 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 37 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК