Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.
Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан-Овоо сум” чиглэлүүдийн үйлчилгээг 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж аж.