Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн мэдрэмжгүй Б.Одсүрэнг уучлалт гуйхыг ХЭҮК шаардлаа

2021-9-18
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн үндэсний комиссоос НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэнг уучлалт гуйхыг шаардлаа. 

Хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой Комиссын гишүүний шаардлагыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Тус шаардлагад, “ЛГБТ Төв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд кампанит ажлын хүрээнд Улаанбаатар хотын 18 чиглэлийн 18 автобусанд зохих журмын дагуу төлбөр төлж, сурталчилгааны материал байршуулжээ. Гэтэл Нийслэлийн засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусанд тавигдсан сурталчилгааны материалыг буулгуулж, энэ талаараа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж, рекламаа тавиулсан байсныг нь бас хуулууллаа” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж, гэрэл зургийн хамт нийтэлжээ. Энэ үйлдэл нь ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид байх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн” гэх мэдээллийг Комисст гаргаж, зөрчигдсөн хүний эрх, эрх чөлөөг сэргээж өгөхийг хүссэн байна. Мөн “ЛГБТ Төв” ТББ-аас энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэжээ.

Энэ үйл явдлын дараагаас тус ТТБ-ын ажилтнууд, идэвхтэн дэмжигчдийн амь нас эрүүл мэнд, халдашгүй байдалд заналхийлсэн, үзэн ядсан зурвас, бичвэр цахим шуудан, чатаар ихээр ирэх болж, улмаар “Монголын Homophobic лалрууд” нэртэй хуудаст ЛГБТИК+ хүмүүсийг алах, зодох, хүчиндэх, хүчирхийлэх, террорист агуулга бүхий зураг, видео, постуудыг оруулсан байна. Түүнчлэн бодит хүний зургийг нийтэлж, “тааралдвал хүчиндэнэ” гэж заналхийлсэн бичвэр оруулсан, байгууллагынх нь ойр орчимд үл мэдэгдэх хүмүүс цугларч, цонхыг заан ярилцаж байсан нь “ЛГБТ Төв” ТББ-ын ажилтнуудад айдас, түгшүүр төрүүлэх болсон талаарх мэдээллийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21/44, 21/45 дугаар албан бичгүүдээр холбогдох гэрэл зургуудын хамт Комисст ирүүлсэн.

Мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулахад ач холбогдол бүхий дараах баримт тогтоогдож байна. Үүнд:

  1. “ЛГБТ Төв” ТББ-аас 2021 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “Тэгш эрх, бахархлын өдрүүд” кампанит ажлыг зохион явуулахаар төлөвлөжээ. Кампанит ажлын хүрээнд Автотерминал-14-005, 14-040, 14-022, Трансбус-11-093, 11-087, 11-002, 11-100, Эрдэмтранс-13-083, 13-094, 13-088, 13-099, 13-086 зэрэг нийт 12 автобусны гадна талд “Хайрыг хүндэл”, “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2021” гэсэн наалтыг, автобусны дотор талын хананд Э рүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын бичвэр бүхий наалтыг, “Лесбиян, Гей, Бисексуал, Трансжендэр Төв” гэсэн бичвэрийг автобусны бариул хэсэгт тус тус байршуулсан байна.
  2. Сурталчилгааны материалыг автобусанд байршуулах талаар “ЛГБТ Төв” ТББ ба “Бүх Орчлон Транспорт” ХХК нар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах 21/018 дугаар гэрээг байгуулжээ. Талууд сурталчилгааны материалыг 18 автобусанд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг дуустал 37 хоног байршуулахаар тохиролцсон. Гэрээний үнийн дүн 7,560,000 төгрөг байна. Сурталчилгааны энэ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг “ЛГБТ Төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Энхмаа Комисст өгсөн.
  3. 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүүхдэдээ ийм тоглоом авч өгсөн байсан юм. Гэтэл ижил хүйсийг дэмжсэн, өдөөсөн өнгө, лого, туг, яриа байдгийг олж мэдлээ. Онцгүй сэтгэгдэл төрлөө, тоглоомыг хогийн саванд хийсэн, мөн нийтийн тээвэрт мөнгө төлж рекламаа тавиулсан байсныг хуулууллаа.” гэсэн сэтгэгдлийг автобусны гадна талын сурталчилгааны наалтыг хуулуулж буй фото зургийн хамт байршуулан нийгмийн сүлжээгээр түгээсэн байна. Уг бичвэрийг түгээснээсээ хойш 30 орчим минутын дараа устгасан, сурталчилгааны материалыг автобуснаас хуулуулах чиглэл аль нэг байгууллага, албан тушаалтанд өгөөгүй гэх тайлбарыг Б.Одсүрэн Комисст өгсөн.
  4. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяраас тайлбар авахад “... Бөх-Орчлон ХХК-иас автобусны компанитай гэрээ байгуулж, Автотерминал-14-005, 14-040, 14-022, Трансбус-11-093, 11-087, 11-002, 11-100, Эрдэмтранс-13-083, 13-094, 13-088, 13-099, 13-086 зэрэг нийт 12 автобусанд сурталчилгааны наалтыг байршуулсныг хуулж авсан, дахиж наагаагүй. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа цаг үед тохиромжгүй үзэл санаа сурталчилах нь зохимжгүй гэж тухайн үед яриад өнгөрсөн. Гэхдээ манай байгууллагын зүгээс сурталчилгааг хуулуулах чиглэл өгөөгүй” гэх тайлбарыг Комисст өгсөн.
  5. Б.Одсүрэнгийн нийтийн сүлжээгээр илэрхийлсэн сэтгэгдэл, үүнтэй холбоотой үүссэн нийгмийн үйл явц нь “ЛГБТ Төв” ТББ-ын ажилтнууд, идэвхтэн дэмжигчид, нийт бэлгийн цөөнх хүмүүсийг заналхийлэх, үзэн ядах үг илэрхийлэл, болзошгүй үйлдэлд хүргэсэн нь баримтаар нотлогдож байна.

Хүйсийн болон бэлгийн цөөнх нь нийгмийн хэвшмэл хандлагын улмаас хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, ялгаварлан гадуурхагдах эрсдэлтэй хүн амын бүлэг мөн болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүйсийн болон бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхах үйлдэл, хүчирхийллийн эсрэг ажиллах Тусгай илтгэгчийг томилох тухай НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32/2 (A/HRC/RES/32/2) тогтоолыг Монгол Улс дэмжжээ. Одоогийн байдлаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий шинжээчдийн хороод, тусгай илтгэгчдээс хүйсийн болон бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс хамгаалах талаар 11 баримт бичигт хамаарах 54 зөвлөмжийг Монгол Улс хүлээн аваад байна.

“Бахархал”-ын жагсаал арга хэмжээ (Gay Pride, LGBT Pride, LGBTQ Pride буюу Pride)-г дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг. 1969 оны 6 дугаар сарын 28-ны шөнө АНУ-ын Нью-Иорк хотын Стоунвал Инн уушийн газарт цагдаагийн алба хаагчид дайран орж, тус газрын байнгын үйлчлүүлэгчид болох бэлгийн цөөнх хүмүүст халдаж, баривчилсан үйлдэл нь бэлгийн цөөнх хүмүүсийн хөдөлгөөн ил гарч, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг шаардах урьдач нөхцөл болсон юм. Энэ үйл явдлын нэг жилийн ойн өдрөөр “Бахархал” (Pride) нэрийн дор жагсаал зохион байгуулсан нь олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг арга хэмжээ болсон. Хувийн орон зай дахь төрийн хэт оролцоо, дарангуйллын эсрэг эхлүүлсэн “Бахархал”-ын жагсаалын агуулга, шаардлага өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөн хувьсаж, хувь хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, онцлогоо хүлээн зөвшөөрч, айдас эргэлзээгээ даван туулсныг тэмдэглэх, нийгэмд хүний бэлгийн чиг хандлага, хайр сэтгэлийн олон өнгө байдлыг ойлгож хүндэтгэх, хүлээцтэй хандах, хүсэл, шаардлагаа илэрхийлэх зорилготой болжээ.

Олон улсын энэ кампанит ажлын хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” арга хэмжээ нь бэлгийн чиг баримжааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бус, харин бэлгийн цөөнх хүмүүс бусадтай адил тэгш эрхтэй нийгмийн гишүүд боловч өөрийн айдас, гэр бүл, нийгмийн хүчирхийлэл, дарамтанд амьдардаг талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлагыг таслан зогсоох зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах”, мөн зүйлийн 4.1.4-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх” төрийн үүргийг тодорхойлсон ба хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, олон нийтэд таниулах, хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх”, мөн зүйлийн 6.1.3-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох” гэж хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны эрхийг баталгаажуулжээ. “ЛГБТ Төв” ТББ нь тус хуулийн дагуу эрх эдэлж, эрх ашгаа хамгаалуулах хуулийн этгээд мөн байна. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд нь хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандахыг тус тус үүрэг болгосон.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссоос бүрдэнэ” гэж заасан. Б.Одсүрэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12-т заасан улс төрийн албан тушаалтан, хүний эрхийг хамгаалах тогтолцооны хэсэг болсон байгууллагыг төлөөлөх албан тушаалтан юм. Түүний олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан бичвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зорилго, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна. Эдгээр зарчмын хүрээнд төрийн албан хаагч үзэл бодлоо илэрхийлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүн бүрийн тэгш байдал, үнэ цэнэ, нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй.

Иймд хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авахыг шаардаж байна.

  1. Бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэлдээ олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр, нэн даруй уучлалт гуйхыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгах;
  2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрх, амьдралын нөхцөл байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хэм хэмжээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх;
  3. Бүрэн эрхийнхээ хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохистой бусад арга хэмжээг авахуулах;

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү" гэжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • гүр (192.82.91.109)
    битгий солиор гэж хэл
    2021 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Хүн амын тоо эрс буурна биз дээ, манайх шиг улсад бол энэ үйл явдал хэрэггүй дээ. Барууныг дуурайх шаардлагагүй... Хүн биетэй,Хүн царайтай,Хүн толгойтоЙ амьтад л их болох байхтай...
    2021 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.184.66)
    Харин ч бидний ирээдүй үр хүүхдүүдийг байгалын, болоод хүний ёсноос гадуурх гаж нөлөөнөөс хамгаалах санаа гаргасанд нь эрүүл хэвшмэл амьдралтай иргэд талахраж бидний эохийг хамгаалах мэдрэмж сайтай хүн байлаа . Одсүрэн ижил хүйстэнг хорлоогүй хохироогоогүй ... рекламдаж олныг гаж үзэгдэлийн нөлөөнд орохоос хамгаалжээ .! Баяр хүргэе!
    2021 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.177.196)
    Энэ өвчигнүүр байтугай дэлхий нийтээрээ тэр хүмүүсийг бидэнтэй л адилхан хүмүүс гэдгээр нь хүлээн зөвшөөрч байхад энэ нэг шалихгүй юм юучив дээ. Энэний үзэн ядаад байгаа тэр хүмүүсийн дотор энүүнээс бүр хэдэн дахин илүү мундаг хүмүүс байж л байгаа ш дээ. Энэ одоо өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ дээ.
    2021 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсөв иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлнэ
    2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК