Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тууштай хөдөлмөрлөсөн Төмөр-Очирын Тулга дэлхийн медальтан болов

2021-10-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Төмөр-Очирын Тулга 1998 оны хоёрдугаар сарын 11-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Захчин түмний үр сад.

БАРИМТ 2

2006-2016 онд Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсжээ. Тамирчин болох гарааг нь 10 жилийн биеийн тамирын багш Болормаа тавьсан гэдэг.

БАРИМТ 3

Дөрөвдүгээр ангид байхад нь багш нь түүнд “Дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Чи оролцох уу? гэсэн саналыг тавьснаар анхныхаа тэмцээнд оролцжээ. Тэр тэмцээнээс хүрэл медаль аваад тухайн үед өөртөө итгээгүй үнэхээр их баярлаж, бүр уйлж байсан минь тодхон санагдаж байна хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 4

Тэгээд аав нь чөлөөт бөхийн секцэнд дагуулж очиж бүртгүүлснээр энэ спортод эргэлт буцалтгүй орсон байна. “Тэмүүжин” спорт сургалтын төвд хашир мастер Ц.Гантөгс, олон улсын шүүгч И.Моломжамц нар хүлээн авч, бөхийн спортын А үсгийг анх заажээ. “Энэ өдөр бол 2008 оны нэгдүгээр сарын 8-нд байсан” гэж багш нар нь дурсав.

БАРИМТ 5

2013 оны үеэс багш нарынхаа багш, нэртэй дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор бэлтгэл хийж эхэлж, түүний үүсгэн байгуулсан “Арслан” клубт тамирчин болсон. Түүний залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээний бүхий л амжилт “Арслан” клуб, Б.Баттулга, Ц.Гантөгс дасгалжуулагч нартай холбогддогийн учир ийм.

БАРИМТ 6

“Арслан” клубын бөхчүүд Улсын АШТ-д багаараа зургаан удаа түрүүлж, таван удаа хоёрдугаар байр, гурван удаа гуравдугаар байр эзэлж байсан. Клубын шавь тамирчдын дундаас Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер цолтон 18, спортын мастер цолтон 32-ыг тус тус төрүүлэн гаргасан. Клубийн тамирчдаас ОУХМ Ж.Чулуунбат, Ц.Магалжав, Т.Энхтуяа,  Д.Баясгалан, Т.Энх-Амгалан, У.Баярхүү, Д.Эрдэнэтулга, Т.Тулга, М.Лхагвагэрэл, З.Занабазар, Ц.Гантөгс, Б.Батжаргал, З.Сумьяабазар, Б.Батжаргал, сүмоч Шёотэнро Д.Нямсүрэн, үндэсний бөхийн улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Т.Энхтуяа, Ж.Чулуунбат, Б.Батжаргал нарын олон шавийг спортын амжилтад хөтөлсөн. Клубын тамирчдын дундаас Б.Наранбаатар ДАШТ-ээс 2005 онд хүрэл, 2007 онд мөнгө, Э.Ням-Очир 2014 онд хүрэл медаль хүртэж, Б.Наранбаатар, Ж.Чулуунбат, Т.Энхтуяа, Э.Ням-Очир, Т.Тулга нар олимп дэлхийн АШТ-ий шагналт байрт шалгарч явсан.

БАРИМТ 7

Малын эмч мэргэжилтэй ч хувиараа хөдөлмөр эрхэлдэг аав, үсчин ээжийн хүү бусдын л нэгэн адил бэрхшээлийг даван туулж яваа. “Намайг өсвөрийн ДАШТ-ээс эхлээд олон арван тэмцээнд хүч үзэх болоход тэдэнд маань санхүүгийн боломж байхгүй ч банк болон ББСБ-аас зээл авч явуулдаг байсан. Нэг тэмцээнд явахад доод тал нь гурван сая төгрөг шаардагддаг. Тэд минь өчүүхэн ч шантралгүй намайг аль болох тэмцээн алгасуулалгүй явуулдаг байсан нь энэ спортоороо тууштай барилдаж байгаагийн нэг шалтгаан ч гэж хэлж болно” хэмээн Тулга ярьсан нь бий.

БАРИМТ 8

Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 2017 онд Клубын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд дөрөвдүгээр байр, 2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байр, 2015 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,  2019 онд U23 насны Ази тивийн аварга, 2016 оны Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны Борис Будаевын нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн.

БАРИМТ 9

Дараа нь 2017 онд Борис Будаевийн нэрэмжит Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2018 онд Тахтийн цом Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль, 2018 онд Испани гранпри Олон улсын тэмцээнээс Хүрэл медаль, 2018 оны Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль, 2021 оны Дэлхийн чансаа олгох Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн юм.

БАРИМТ 10

Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2019 онд алт, 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн.

БАРИМТ 11

2018 онд 20-хон настайдаа Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн байна.

БАРИМТ 12

2018 оны гуравдугаар сард Үндэсний шигшээ багийн тамирчин, тус оныхоо аравдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд тамирчнаар цагдаагийн дэд ахлагч цолтойгоор томилогдсон. 2018 он бол түүний хувьд сайхан бүхэн давтагдсан үр өгөөжтэй, дурсамжтай жил байсан.

БАРИМТ 13

Насанд хүрэгчдийн ДАШТ-д 2018 онд долдугаар байр, 2019 онд хүрэл медалийн оосроос атгаад алдан тавдугаар байрт шалгарч байсан бол 2021 онд ДАШТ-ий хүрэл медальтан болж бөхийн түүхэнд нэрээ мөнхөллөө.

БАРИМТ 14

Сонирхолтой нь 2018, 2019 онд Энэтхэгийн алдарт бөх Бажран Пуниа түүний амжилтын замд хөндөлсөж байсан бол 2021 онд Энэтхэгийн өөр нэг бөх Р.Рохитийг цэвэр ялж ДАШТ-ий медальтан болов. Тэр саад бэрхшээлийг даван туулж, энэ спортод тууштай хөдөлмөрлөж, ийн дэлхийн медальтан болов.

БАРИМТ 15

2019 оны ДАШТ-ээс Токио-2020 олимпийн эрхээ биелүүлж оролцов. Хэдийгээр 2020 оны УАШТ-ээс Б.Нямдорж мастерт ялагдан медальгүй хоцорсон ч тэр жил ковидын улмаас олимпийн наадам болоогүй. Улмаар 2021 онд формоо сайн хадгалж байсан, жингийн өрсөлдөгч ах Г.Мандахнаран барилдахаа больсон тул Токиог зорив. Олимпийн аварга болсон Японы Т.Отогурод 3:6, Унгарын И.Мусукаевт 2:4 оноогоор ялагдав.

БАРИМТ 16

Осло-2021 ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д 27 орны хүчтэн зодоглоход Монголын Т.Тулга чансаагаар хоёрт жагсан В хэсгийг толгойлон барилдав. Т.Тулга эхний барилдаандаа 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв. Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогсов.

БАРИМТ 17

Сонирхолтой нь Осло-2021 ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болсон Ираны Амир Язданичератиг өмнө нь 2019 оны 23 хүртэлх насны Азийн аварга болохдоо төвөггүй ялж байж. Оросын Загир Шахиевтай будилаагүй бол медалийн өнгө өөр байх ёстой гэх шалтгаан нь энэ юм.

БАРИМТ 18

Өмнө нь Т.Тулга 58 кг, 61 кг-д хүч үзэж байгаад 2017 оноос хойш 65 кг-ын жинд тогтвортой барилдаж байгаа.

БАРИМТ 19

Хүүхэд ахуй үеэс үерхсэн Э.Мөнхзултайгаа ханилан амьдарч, өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болоод буй. Охин Нандин нь энэ жил дүү дагуулжээ.

БАРИМТ 20

Түүний хувийн хийгээд нийгмийн асуудлыг нутгийн ах, УИХ-ын гишүүн С.Бямбацогт дэмжин хоёр өрөө шинэ орон сууцыг 2019 онд бэлэглэжээ. Ийнхүү зөвхөн бэлтгэл сургуулилтдаа илүүтэй анхаарах боломжийг шийдэж өгсөн байна.

БАРИМТ 21

Т.Тулга нь МҮОХ-ны дэмжлэгтэйгээр Олон улсын олимпийн хорооны тэтгэлэг авч, “Токио-2020” олимпийн өмнөх бэлтгэл сургуулилтаа базаасан.

БАРИМТ 22

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, "Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин юм.

БАРИМТ 23

Тэр бөхийн удамтай. Ээжийнх нь дүү Б.Болдоо нь сумын заан бол өвөөгийнх нь дүүгийн хүү нь аймгийн арслан цолтон.

БАРИМТ 24

Т.Тулгын хамгийн их хүндэлж явдаг бөх гэвэл ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран юм.  

image

“Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 65 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртэж, монгол зон олноо баярлу уллаа. Тэр энэ нэр хүндтэй тавцанд зогсох хүртлээ олон саад бэрхшээлийг даван гарсан. Бэртэл гэмтэл, жин хасахын зовлонг бусад тамирчдын адил туулсан. Т.Тулга медаль авлаа гээд биеэ тоож нэг муухай харагдаагүй юм. Ялагдлаа гээд толгой гудайж үзээгүй. Дөнгөж 20 гаруйхан настай Т.Тулгын спорт болоод хувийн амьдралынх нь тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 16 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    6 цаг 22 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 48 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 10 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 15 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК