Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тогтохбаатар: Аравдугаар сарын сүүлч гэхэд бүх төлбөр, тооцоо дуусна

2021-10-08
0
ЖИРГЭХ

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Орлогч захирал Г.Тогтохбаатартай ярилцлаа.


-Ковидын нөхцөл байдал аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг хоёр жилээр ухраасан гэх дүгнэлт гарсан. Манай улс эдийн засгийн хувьд 5.3 хувь агшсан, ДНБ сүүлийн 10 жилд тасралтгүй өсөж байгаад 12 хувийн агшилттай гарсан гэх мэт уналтууд байна. Он гарснаас хойш сэргэж байна. Ялангуяа санхүүгийн салбар Монголд арилжааны банк дээр тогтож байгаа. Цар тахлын нөхцөл байдал Монголын банкны салбарт, тэр дундаа таны ахалж ажиллаж байгаа банканд ямар байдлаар нөлөөлсөн бэ?

-“Ковид-19” цар тахлын улмаас банкны секторт хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйл бол зээл их чанаргүйжиж байна. Зээлдэгч нар үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрч, үйл ажиллагаа нь хумигдсан. Үүнээс болж зээл төлөхгүй байх нөхцөл байдалд хүрсэн. Монгол Улсын банкны секторын хувьд чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын сүүлээр 10.1 хувь байсан. Өөрөөр хэлбэл, банкны системд 10 зээл тутмын 1 нь чанаргүй болсон. Миний бодлоор чанаргүй зээл нэмэгдэх хандлага цаашид ч хадгалагдах байх. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд бусад Монголын банкнуудтай ижил байгаа. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар зээлээ төлж чадахгүйд хүрч, банк руу орох мөнгөний урсгал хязгаарлагдаж байна. Цар тахал болон эдийн засгийн хямрал хамгийн түрүүнд жижиг, дунд бизнест маш их нөлөөлдөг. Манай банк хэмжээгээрээ жижигтээ орно. Нийт актив нь 134 тэрбум төгрөг. Бусад том банкнуудтай харьцуулахад бидний эзэлж буй зах зээл бага. Тиймээс цар тахлын нөлөө бусад том банкнуудтай харьцуулахад манайд маш их байгаа.

-Энэ нөлөөлж байгаа саад бэрхшээлийг банк ямар тактикаар даван туулах вэ?

-Цар тахалтай холбоотой хуулиуд гарсан. Төв банкнаас мөн арга хэмжээ авсан байгаа. Би тэр арга хэмжээнүүдийг зөв гэж бодож байна. Төрийн байгууллагуудын авч байгаа арга хэмжээний хажуугаар бид өөрсдөө санаачилга гаргаад, хоёр сарын өмнө зээл төлүүлэх аян зарласан. Аяны хүрээнд бид зээлдэгч нарын нэмэгдүүлсэн хүүг тэглэж, хуримтлуулсан үндсэн хүүнээсээ хөнгөлөлт үзүүлж байна. Эдийн засгийн агуулгаараа банк өөрийн ашгаасаа татгалзаж байна гэсэн үг. Учир нь банкны үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалах үүднээс хүүгийн орлогыг бууруулж, зээл төлүүлэхийг урьтал болгож байна.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банктай холбоотой янз бүрийн мэдээлэл гардаг. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө танай банк дээр байршдаг. Тэр мөнгийг эргүүлж авъя гэхээр танайх өгөхгүй байгаа юм шиг, эсвэл тэр санд танай банк асар их өртэй юм шиг мэдээллүүд их гарсан. Та орлогч захирлын хувьд үүнд тайлбар хэлнэ үү?

-Бид НДЕГ, ЭМДЕГ-тай ил тод, маш дэлгэрэнгүй байдлаар уулзаж, өөрсдийнхөө боломжийн талаар танилцуулж байгаа. Банкны зүгээс энэ мөнгийг төлөхгүй байх үндэслэл байхгүй. Банкны удирдлагын баг энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Аравдугаар сарын сүүлээр энэ асуудлыг шийдэж, хоёр байгууллагатай тохиролцоонд хүрч, төлбөрийн графикийг тохиролцох болов уу.  “Банк төлөхөөс зайлсхийж байна, зугтаж байна” гэх мэт мэдээллүүд цахим орчинд их явж байна. Тийм юм байхгүй гэдгийг бид хариуцлагатай хэлье. Үүний төлөө манай баг ажиллаж байгаа.

-Банкны хөрөнгө оруулагч нартай холбоотой олон мэдээлэл гардаг. Үүнд та албан ёсны тайлбар хэлээч?

-Сошиалаар гарч байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг би ташаа гэдгийг энэ боломжийг ашиглаад хэлье. Өнөөдрийн байдлаар Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хувь нийлүүлэгчдийн ганц ч зээл, авлага байхгүй. Манай банкийг хувьцаа эзэмшигчтэй холбож, улс төрийн зорилгоор сөрөг, зохиомол мэдээллийг удаа дараа гарган, улмаар банкны бизнесийн нэр хүндэд халдах, харилцагчдын манай банканд итгэх итгэлийг бууруулах сөрөг нөлөөлөл авчирч байсныг энд дурдах нь зүйн хэрэг. Гэвч манай банкны харилцагчид бидний үйл ажиллагаатай өдөр тутам харьцаж байдгийн хувьд бидэнд итгэл хүлээлгэж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс гүнээ талархал илэрхийлмээр байна.

-Банкны салбарын хэмжээнд жижиг гэсэн статустай явж байгаа банкнууд “Капитал” банкны араас орох юм биш биз дээ гэсэн болгоомжлол нийгэмд байгаа. Жижиг банкнууд дампуурах гэж байна гэх мэдээллүүд үе үе гардаг. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурсан, эсвэл үйл ажиллагаа нь доголдсон банкны хувь тавиланг давтах уу гэсэн асуултад та юу гэж хариулах вэ?

-“Капитал” банканд НДЕГ-ын маш их хэмжээний мөнгө цоожлогдсон. Нэгдүгээрт, тэр мөнгийг манай пассив дээр байгаа НДЕГ-ын мөнгөтэй харьцуулах юм бол харьцуулашгүй  бага. Хоёрдугаарт, банк актив дээрээ маш сайн хөрөнгөтэй байгаа. Энэ хөрөнгийг ойрын хугацаанд, он дуусахаас өмнө эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй, дараалсан үе шаттай арга хэмжээ аваад, ажиллаж байгаа. Тийм учраас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг “Капитал” банктай харьцуулж болохгүй.  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны сайн актив эргэлтэд орж, мөнгөжүүлэх цаг хугацааны асуудал яригдахаас биш, “Капитал” банктай зүйрлэгдэж дампуурах асуудал огт байхгүй. Дээр нь “Капитал” банктай харьцуулбал манай хадгаламж эзэмшигч нарын тоо бага, тогтвортой гэж хэлж болно. Гуравдугаарт, Монголбанкнаас тавьдаг шаардлагын дагуу дүрмийн сан нэмэгдэх юм бол яг тэр хэмжээгээр манай санхүүгийн чадавх нэмэгдэнэ. Үндсэн ийм гурван чиглэлээр удирдлагын баг ажиллаж байгаа.

Танд нэмж хэлэхэд, бусад банктай харьцуулахад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс улс төрийн нөлөө их орж ирдэг юм байна. Уг нь олон улсын сонгодог загвараар банкны ажилд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй бөгөөд тус банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байдаг юм. Улс төрчтэй тэмцэлдэж байгаад цаана байгаа олон мянган хадгаламж эзэмшигчдийг хохироох вий гэсэн болгоомжлол надад байдаг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Otgontsatsral (66.181.160.70)
    zeelee toloh bolomjgvi bn
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Otgontsatsral (66.181.160.70)
    ajilgvi bolohoor zeelee toloh bolomj baga bdag
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.87.165)
    чадваргүй банканд мөнгө байрлуулдаг нь томчуудын ажил биз дээ балайр юмнууд дандаа мөнгө л идэх зорилготой биз дээ
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.227.82)
    Онигоо
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 52 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    13 цаг 24 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 45 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 50 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК