Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухарч няцаж, бухаж чичлэхгүй гэх Х.Ганхуяг гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нарт ямар хариу барив

2021-10-11
0
ЖИРГЭХ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан ч хэл ам дагуулсан, анхаарал татсан хэвээр байна. Тус хуулийн төслийг өргөн барьсан гишүүд болох П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөлд өөрсдийнх нь санал тусгагдаагүй, тэр ч бүү хэл өргөн барьсан гишүүд нэг ч удаа хуралдаагүй болохыг мэдэгдэж, энэ нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаатай үйлдэл болохыг мэдээлсэн билээ.

Түүнчлэн хуулийн төсөлтэй холбоотой олон эргэлзээ, асуулт улстөрчид хийгээд иргэдийн дунд хариултгүй үлдээд байгаа юм. Тэгвэл эл хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мөн л буруугүй болохоо цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Түүний хэлж буйгаар хуулийн төсөл хамт өргөн барьсан гишүүд нь түүнийг санаатай харлуулж байгаа ч тэрбээр тэднийг бухаж чичлэхгүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр энэ талаар "Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.

УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны есдүгээр сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.

Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор Монгол Улсын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.

Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.

Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье!

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх 7 хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно" хэмээсэн байна. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Монголчууд (59.153.84.139)
    Монгол улсын эрх ашиг, тусгаар тогтонолоос урвасан урвагчид үхэх ялтай шүү
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Үнэнийг нь хэллээ (49.0.137.164)
    Bosgo joldoj b na daa 50 say dollor shuu dood tal ni
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.98)
    Харваас үс захал зүс царай сэжгийн амьтан бна тэртэй тэргүй энэ асуудал буцна босго давахгүй дээ
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
  • ХОХ (192.82.80.70)
    Амартүвшин гишүүн гадаад авгай, хүүхдээ оруулж ирэх хуулиа санаачилсан бн.
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
  • ZOCHIN (188.156.90.19)
    HARVAAS NIDEND "HUITEN HULGAICH" Gej Eniig heleh baihdaa.
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
  • irgen (192.82.80.99)
    Hurungu oruulalt nertei bolchimgui, ulsiin erh ashig hundugdsun, tusgaar togtnold ayul uchruulsan bodlogogui uidel bish bhaa. Humuusiig teneg gej bodood hereggui.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.15.10)
    50000 доллартай монгол хүн ямар орон луу хандаж болох уу.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Эхорон (202.21.124.129)
    100н айлын Хятад Ганхуяг Гадны тавиул Халтар Царайт нараа хохино шүүү.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.126.89.225)
    Энэ хүнийхээр 100 мянган доллар нь ч орж ирдэггүй байсан юм бол 50 мянга нь бүр ч орж ирэхгүйдээ. Хоосон хөрөнгө оруулагч нэртэй х.ятадууд гэр бүлээр нь орж ирэх л хууль санаачилсан болж таарч бна.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.24.179)
    Их хурлын гишүүд даврахаа болих хэрэгтэй шүү энэ олон өндөр үнэтэй хамгийн гоё сайхан байршил бүхий байрыг монголчуудад дааж давахгүй үнэ хэлээд гадныханд хямд өгөөд нутагтаа амьдруулах нь хэтэрхий шудрага бус бишүү ганц ажил олоод түүгээрээ байр авад байр машин авдаг тэнэг гэж монголчуудыгаа байнга муу хэлдэг битгий хүний хөдөлмөрийг мөлж шудрагаар хөдөлмөрлөөд бүтээн байгуулалт хийгээд олсон мөнгөөрөө өрх гэрээ төвхнүүлж яагаад болохгүй гэж өндөр албан тушаалтангууд тансаглаж болдог ард шинэ байр авч амьдарч болохгүй гэсэн юм хаана байна энэ нь ердөө таалагдахгүй байгаа шүү. Хэвлэл олон нийтийн мэдээллээр байнга муу хэлдэг олсон мөнгөө байр машин 2-т өгдөг гэдэг.Өөрсдийнхөөрөө л амьдармаар байна. Зээл авах нь авна л биз авахгүй нь авахгүй л хулгайн мөнгө биш томчууд нь том бизнесүүдийг түрэмгийлж авчаад яаж ингэж хэлж чадаж байна үржих бизнес байхгүй хүн өр тавьж чадахгүй өтөндөө идэгдэж үхэх болно.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Томчуудын танил тал төрийн албан хаагчдын том бизнес нь энэ нийгмийн утга учрыг алдагдуулж байна худлаа тэгээд монгол мөнгөний ханш байнга унадаг энэ юу гэсэн үг вэ? өөрсдөдөө ашигтай хөдөлгөдөг юм бишүү. Дундаж, нийгмийн түүчээ болох гэсэн ард түмнээ өөрсдийнхөөр байлга гэж хэлмээр байна.
      2021 оны 10 сарын 11
  • Зочин (64.119.24.250)
    PSDA GEJ ENDEE
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • zo (103.229.122.160)
    өөрсдөө төрийн хүний буурьтай шийдэл үндэслэлээ зөв боловсруулж чаддаггүй, хуулийн өргөн мэдлэггүйгээс түргэн мэдэгдэл хийж шоудах гэх мэтээр хөнгөн хүмүүс гэдэг нь харагдаж байна. жасрай, чимэд, гочигдорж, зэрэг төрийн хүмүүс шиг болтол өдий байна. намын гай л даа намдаа хавчигдад эрээвэр хураавар хүмүүс дэвшүүлж согосны гай
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    6 цаг 36 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    7 цаг 28 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    7 цаг 30 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    7 цаг 45 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    7 цаг 50 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    8 цаг 6 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    9 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    11 цаг 36 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    12 цаг 22 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    12 цаг 23 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    12 цаг 47 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    13 цаг 4 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    13 цаг 31 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    13 цаг 33 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    14 цаг 9 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    14 цаг 14 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    14 цаг 26 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    14 цаг 37 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    14 цаг 43 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК