Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Лхагвасүрэн: Ирэх оны улсын төсвийн орлого 16 их наяд байхаар тусгасныг нягталж байна

2021-10-13
0
ЖИРГЭХ

Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан гэдгийг дурдав. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн, энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байгааг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо.  

    Засгийн газар болон Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтын багц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өрхийн орлогыг тэтгэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлийн өсөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг түргэтгэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэв. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбар гарч, тархалт үргэлжилсээр байгаа нь гадаад, дотоод тодорхой бус байдлыг нэмэгдүүлсээр байгааг дурдсан.

    Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Гэсэн хэдий ч манай экспортын бодит хэмжээнд таслалдал үүсч байгаа нь орлогын бодит боломжийг алдагдуулж байгааг төслийн танилцуулгад дурдсан. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн байна. Эдгээрийн буюу экспортын саатал, импортын өсөлтийн нөлөөгөөр урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгджээ.

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа, Төв банкны хуулиар оногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар дунд хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад сорилт болох асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүлээж бус амжиж шийдвэрлэх зарчмыг баримталжээ.

    Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Сүүлийн саруудад эрчимжиж буй инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна. Инфляц нь эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр нэмэгдэж байгаа ч дийлэнх хэсгийг нь суурь үеийн нөлөө, нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй гадаад хүчин зүйлс тайлбарлаж байгаа гэв. Эдгээрийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх ч 2022 оны сүүлийн хагаст Төв банкны зорилтот түвшин хүрэх төсөөлөл байгаа аж. Мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг энэхүү бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа баримталсан гэнэ.

    Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараалалтай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа. Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

    Банкны тухай хуульд энэ оны эхээр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банк хувьцаат компани хэлбэртэй, бүх банк хөрөнгийн биржид бүртгэлтэй, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллахаар хуульчилсны дагуу банкны хяналт, шалгалт болон зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэв.

    Банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд банкны хяналт шалгалтын олон улсын сайн туршлага, зохицуулалтыг манай улсын банкны системийн онцлогт нийцүүлэн, шат дараатайгаар нэвтрүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих ажлуудыг үргэлжлүүлэх юм байна.

    Төв банкны олон нийттэй харилцах харилцааг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн үргэлжлүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалах, Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлэх, үндэсний төлбөрийн системийн хөгжлийг дэмжиж, шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үргэлжлүүлэн дэмжих, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн шинжилгээнд их өгөгдлийг ашиглахад шаардлагатай чадавхийг хөгжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төсөлд тусгасан байна. Ирэх онд Монголбанк төрийн бусад байгууллагатай хамтран олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцууллаа.

    Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлд нийгмийн эмзэг бүлгүүд илүү өртөж, ажилгүйдэлийн түвшин нэмэгдэж байгаа нь улс орнуудын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт болох төлөвтэй гэв. Иймээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шаардлагатай дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлоготой нягт уялдуулж, эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг тэмдэглэсэн.

    Манай улсын агаарын хэм жилдээ, дэлхийн дунджаас 2 хэмээр нэмэгдсэн, газрын доройтол, эко системийн тэнцвэргүй байдал нэмэгдэж буй нь эдийн засаг, иргэдийн амьдралын чанарт томоохон эрсдэл учруулахаар байгааг анхаарах шаардлагыг мөн хэлсэн.

    Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, шууд нөлөөг бууруулахад шаардлагатай дунд, урт хугацааны бодлого, зохицуулалтыг улс орны хэмжээнд нэгтгэн тодорхойлох, хэрэгжилтийг хангахад бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгтэй Монголбанк санал нэг байгааг дурдсан. Төв банкны зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдийг ашиглан, хэрэгжилтийг дэмжих аж.

    Уул уурхайн бус экспортын бодлогыг нэгтгэх, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг ажлын төлөвлөгөөний хамт төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжилтийг хангах, санхүүгийн гэрээний маргааныг шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах талаар төсөлд тусгажээ.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Төв банкны ерөнхийлөгч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Ирэх оны төсвийн төслийн талаарх Төв банкны байр суурийг тодруулсан О.Цогтгэрэл гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа, төлбөрийн тэнцлийн талаарх үзүүлэлт нь Монголбанкны үзүүлэлттэй ойролцоо байгаа гэв. Төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байгаа нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байгаа гэдгийг хэлсэн. Харин ирэх оны улсын төсвийн орлого 16 их наяд байхаар тусгасаныг нягталж, танилцаж байна гэлээ. Экспортын дийлэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг, үүний 40 орчим хувийг нүүрсний эскпорт бүрдүүлдэг. Нүүрс энэ оны хувьд өнөөдрийн байдлаар 11 сая тонн экспортлогдсон байгаа, харин ирэх онд нүүрсний эскпортыг 36 сая тонн байхаар төсөөлсөн нь өндөр зорилт хэмээн харж байгаагаа хэллээ. Төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогыг боловсруулахдаа сэргийлсэн, угтаж арга хэмжээ авахаар төлөвлөсөн гэв. Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар тодруулсан С.Чинзориг гишүүний асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулт өгсөн. Эл төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих 1.886 их наяд төгрөгийн зээлийг 24731 зээлдэгчид    олгоод байгаа аж. Үүний 19200 нь иргэн бол 5452 нь аж ахуйн нэгж гэв. 2 их наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих эл хөтөлбөрийг цаашид 3 их наяд төгрөг болгон өргөжүүлэхээр Засгийн газар төсөл танилцуулаад байгаа аж. Уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилтийг 725 тэрбум төгрөгийг 3100 зээлдэгчид олгосон байна. Сүүлийн үед өөрчлөлт оруулж 200 хүртэл ажилтантай үйлчилгээний салбарыг энэ төрлийн үйлчилгээнд хамруулахаар болсон гэв. Ипотекийн зээлд 816 тэрбум төгрөгийг 10839 иргэнд олгоод байгаа бөгөөд 2014-2015 оны үед хамгийн олон хүн буюу 10 мянган хүртэлх хүнд олгож байсан. Харин энэ оны хувьд 9 дүгээр сар гэхэд 10 мянга гаруй хүнд олгосон байгаа гэдгийг онцоллоо. Малчдыг дэмжих, хаврын тариалалт, малын гаралтай түүхий эд бэлтгэлд зориулсан хөдөө аж ахуйн зээлийг 328 тэрбум төгрөгийн зээлийг 20000 зээлдэгчид олгоод байгаа хэмээгээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

    Уур амьсгалын өөрчлөлтын нөлөөллийг судлах, ногоон-тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар М.Оюунчимэг гишүүн тодрууллаа. Бизнесийг ногоон эсэхийг тодруулдаг шалгуур үзүүлэлтийг олон улсын жишгийн дагуу Монголбанк боловсруулаад, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлээд эхэлжээ. Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи”-гийн шалгуурын дагуу зээл авахаар банканд хандаж буй зээлдэгчдийн үйл ажиллагааг дээрх шалгуураар шалгаад, ногоон буюу байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд давуу тал болгох зэрэг механизмийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх гишүүний асуултад хариулахдаа, олгож буй зээлийн 60 хувийг Төв банк, үлдсэн 40 хувийг банк гаргаад явж байгаа гэлээ. Олон улсын санхүүгийн байгууллагаас төсвийн шинжтэй үйл ажиллагаан дахь Төв банкны оролцоог шүүмжилсээр байгаа тул Засгийн газрын агентлагийн түвшинд энэ төрлийн зээл олгох үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байгааг мөн дуулгасан. М.Оюунчимэг гишүүн, ипотекийн зээл олголтыг зорилтот бүлэгт олгох чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг хэлж, ирэх оны бодлогын баримт бичигтээ гэр хороололд амьдардаг, зээлийн шалгуурыг хангаж чадахгүй байгаа иргэдээ хамруулах зорилтыг тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгож байлаа.

    Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд төлбөрийн балансын тэнцэл өмнөх оны гүйцэтгэл -370 сая болсон талаар, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гаргасан санхүүжилт эзэндээ очсон эсэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлийн арга хэмжээнүүд, криптовалютын зах зээлийн зохицуулалтын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж,  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл авсан.

    Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

    Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.131.240.194)
    ахмадуудын тэтгэвэр цалингаа нэмэхгүй бол иргэдийн амьдрал хэцүү байна шүү
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    1 цаг 12 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    2 цаг 15 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    2 цаг 35 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    2 цаг 40 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    3 цаг 16 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    3 цаг 36 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    3 цаг 52 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    20 цаг 30 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    22 цаг 5 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    23 цаг 4 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 12 цаг 28 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 08 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    Өчигдөр 09 цаг 53 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 09 цаг 37 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК