Хошин урлагийн "Х ТҮЦ" продакшны захирал, гавьяат жүжигчин Н.Онон цахим хуудаснаа хүүгээ цэрэгт мордуулж буй тухайгаа ийн бичжээ. "Саяхан хөлд орж байсан бяцхан хүүд маань өнөөдөр эх орных нь зарлан дуудах хуудас ирлээ. Эр хүн болж төрсний хувьд эх орон нь цэрэг хүүгээ дуудлаа. Миний хүү жанжин тугийнхаа дор жагсаж, гүйж харайж, цэргийн эрдэмд суралцаж, олон найз нөхөд онжавтай болж, эх орноо юуны учир хайрлахыг ойлгосон завгүй жил байх болно" хэмээн өгүүлжээ.
Сэтгэгдэл (2)