Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аудитын байгууллагаас 178.6 тэрбумын өртөгтэй 21 төсөл Төсвийн ил тод байдлыг хангахгүй байна гэж дүгнэлээ

2021-10-18
0
ЖИРГЭХ

Тэгвэл 2022 оны улсын нэгдсэн төсвийг Засгийн газраас өргөн мэдүүлснээс хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-аас өмнө ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж батлахаар заасан. Энэ дагуу ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн төсөв болсон гэж гишүүд дүгнэж буй бөгөөд урсгал, зардлаа хэмнэх гэж оролдсон ч хоёр яам, хоёр агентлаг нэмснээр төрийн албаны бүтэц данхайх, төсөв тэлэхэд нөлөөлж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийлсээр буй юм.

Түүнчлэн Төсвийн тухай хуульд зааснаар Төрийн аудитын төв байгууллагаас ирэх оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ хүргүүлээд байна.

Тодруулбал,

  1. Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлага 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна.
  2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталж мөрдүүлснээс хойш 11 удаа төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас нэгээс бусад жилд нь төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн жилийн төсөвтөө тааруулан өөрчилж ирсэн байна.
  3. Төсвийн тодотгол хийхдээ ТЕЗ -дын тухайн онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтэд өөрчлөлт оруулдаггүй нь төсвийн зарлага хөтөлбөрийн үр дүнтэй бүрэн уялдаагүйг харуулж байна.
  4. Дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, арга барилыг сайжруулж, урсгал болон хөрөнгө оруулалтын төсөвлөлтийн үйл явцыг бүрэн уялдуулах шаардлагатай байна.
  5. Хууль, эрх зүйн тодорхой зохицуулалтгүйгээс онцгой албан татварыг электрон тамхинд ногдуулах боломжгүй байна.
  6. Засгийн газраас өргөн мэдүүлсэн газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар буцаан татсан тул уг бараанд ногдуулах онцгой албан татварыг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай.
  7. Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
  8. Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, дүгнэлт гаргах, батлах үйл ажиллагаанд оролцож буй бүх шатны байгууллагууд төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдаж байна.
  9. Үйл ажиллагааны орлогоо өөрөө бүрдүүлж зарцуулдаг, төрийн нэрийн өмнөөс зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудын эрх зүйн орчин Төсвийн тухай хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй байна.
  10. АМНАТ-ийн болон хувьцааны ногдол ашгийн орлогыг өөдрөг төсөвлөсөн нь “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр дутагдах эрсдэлтэй байна.
  11. Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай.
  12. Төсвийн төсөлд “улсын хэмжээнд” гэсэн ерөнхий нэршлээр 178.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан нь Төсвийн ил тод байдлыг хангаагүй байна.
  13. Нийтийн эзэмшлийн орон сууцны байрны засвар, тохижилтын 19 төсөл, арга хэмжээнд төсөвлөсөн нь, тухайн шатны төсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжихгүй, хөрөнгө оруулалтын бус шинжтэй байна.
  14. Олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна.

Энэ хүрээнд Засгийн газарт:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн төсөлд нийцүүлэн өөрчлөхгүй байх, хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо- үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлж ажиллах,

-Засгийн газар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж, илүүдэл автомашиныг шилжүүлэх, худалдах замаар үргүй зардлыг бууруулах,

-Монгол Улсын жилийн төсвийн төслийг боловсруулахдаа үйл ажиллагааны орлогоо өөрөө бүрдүүлж, зарцуулдаг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрх зүйн орчинг Төсвийн тухай хуулийн үндсэн зарчимд нийцүүлэх,

-Хөрөнгө оруулалтын бус шинжтэй нийтийн эзэмшлийн орон сууцны байрны засвар, гадна талбайн тохижилтын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, тухайн шатны орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр төсөвлөх,

-Төсвийн төлөвлөлттэй холбоотой программ хангамжуудыг хөгжүүлэх, уялдааг хангах замаар төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх явцыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тайлагнахыг зөвлөжээ.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    1 цаг 33 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    3 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 20 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    17 цаг 1 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 7 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК