Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Риотинто"-гийн шахалт ба Оюутолгойн ажлын хэсэгт өгсөн гишүүдийн "дүн"

2021-10-22
0
ЖИРГЭХ

Засгийн газрыг буулт хийхгүй бол Оюутолгойн далд уурхайн төслийг зогсоох тухай албан захидлыг “Риотинто” компаниас илгээсэн тухай мэдээлэл бий. Засгийн газраас уг захидлын талаар олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, хаалттай хэлэлцсэн юм.

талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Риотинто-гоос Ерөнхий сайдын нэр дээр бичиг ирснийг судлах ажил хийгдэж байгаа. Цаашид хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний компаниудыг хөлсөлж авч яриа хэлэлцээр хийх шаардлага бий” гэсэн бол Бүлгийн дарга Х.Тогтогсүрэн “Бүлгээс хэлэлцээрийг үргэлжлүүл, Оюутолгойн Түр хорооныхонд мэдээллээ өг. Түр хороо хэлэлцээрийн явцад гарч байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүл” гэдэг шийдвэр гарсан гэсэн юм.

Монголын талын өрийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн хэмээн буулт хийгээд байсан "Риотинто" компани өнөөдөр Засгийн газарт "шахалт" үзүүлж байгаа нь Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийнхний ажлын үр дүн гэж үзэн зарим гишүүдийн зүгээс хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээр хэт удаашралтай байгаа болон Түр хорооны ажлын хэсэг ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг өгөөд буй.

Уг асуудалтай холбогдуулан энэ долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоо хийсний нэг нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог ХЗДХ-ийн дэд сайдаар томилсон явдал юм. Энэ нь түүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай хамтарч Оюутолгойн хэдэлцээрийг хурдасга гэсэн “даалгавар” иргэд үзэж байгаа юм. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан гишүүд болон мэргэжлийнхнээс бүрдсэн баг Оюутолгойн гэрээг сайжруулах, монголын талд үр ашигтай, өгөөжтэй болгох зэрэг зорилгоор ажиллаж буй билээ.

Оюутолгойн асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээр удаашралтай байгаа шалтгаан нь Засгийн газраас Оюутолгойн компанийн эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг “Риотинто” компани тэглэвэл далд уурхайн зардал асуудалд тохиролцъё гэсэн хувилбараар хэлэлцээр хийх санал гаргасан.

Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтрүүлсэн асуудлыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Болзол тавихгүйгээр Монгол Улсын эзэмшлийн 34 хувийн өрийг тэглүүлэх ёстой гэсэн байр суурь дээр нэгджээ.

Дээрх асуудлаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн "Хөрөнгө оруулагч талаас бидний хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй нэг асуудал ярьж байгаа нь нэмэлт санхүүжилтийн асуудал.

"Риотинто" компани бид хөрөнгө оруулна гэснээс зээл авна. Монгол Улсыг өрөнд оруулна гэсэн хэлэлцээр байхгүй. Тиймээс тэдний яриад байгаа асуудлыг дэмжих боломжгүй. 

Эхний хэлэлцээр ямар байсан гэхээр 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Та нар 34 хувиа эндээс худалдаж авч зээл маягаар хөрөнгө оруулаарай гэсэн. Төслийн хэрэгжилтийн явцад 11 тэрбум ам.доллар ын зардал гарна гэсэн ТЭЗҮ өнөөдөр 20 тэрбум ам.доллар хүрчихээд байна. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудлыг ярих шаардлага гарч магадгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэдэг асуудлыг хөндөх юм" гэлээ.

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zotsin (39.154.233.185)
    inggeed bodohoor rio tinto miaggaad terbom dollar ashig oloh ajai.
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • zotsin (39.154.233.185)
    neg ton =35273.96 ongts neg ongts alt 2000garai dollar
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • zotsin (39.154.233.185)
    1800t boyu tuunees hol iluu alt , 48say ton boyu tuunees iluu jes , bas nuugaad bodoogui molibden , tabon terbom dollariin mongo , bas oor nuugdmal temorleguud ...... ta nar zah zheeliin uneer n bodood uz dee . hedii bn . hetsinen ashigtai uurhaigiin 66hoviig ted horongo oruulaltiin hediihen mongoor , rio tinto avsan yum boi?????
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • zotsin (39.154.233.185)
    er n bol mongol 34 huvoo avah yostoi bogood ter mongiig n rio tinto gargah yostoi baij , yaagaad gevel mongol d mash bag horongo oruulaad hori gutsin mianggan dahin ashigaas iluu ashi olood nuhend n thumiin hayagdal bairshuulaad bas ashig olood ...
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • Ард (64.119.22.47)
    Анхнаасаа хөрөнгө оруулалтын биш зээлийн гэрээг буюу мөнгө хүүлэлтийн гэрээ хийчихсэн нөхдүүдээ эхний ээлжинд шоронд хийж, шонд өлгөө. Дараа нь наад олон улсын туршлагатай авилга өгөгч, луйвар, залилан хийгч нараа олигтойхон шахаад ажиллах хэрэгтэй. П.Очирбат, Эби, Баяр, Сү, Багабанди, Баярцогт, Сайханбилэг, Отгочулуу гээд тов тодорхой асуудал дээр юундаа дороо дэвхцээд суудаг юм бэ? Энэ ард олон чинь нэг л өдөр түрхрээд босоод ирэхэд яах юм бэ? Монголчууд ном сонин, нийгмийн сүлжээнээс хангалттай мэдээлэл авч, харж байгаа шүү! Одоо бол захын чавганц ч ойлгож байгаа шүү! Одоо худалаа попрох биш яаралтай хөдлөх хэрэгтэй шүү
    2021 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (62.55.205.86)
    Багабанди гэж хүнийг ТУЗ-аас нь чөлөөлөөч ээ, эсвэл тайланг нь тавиулаач, иргэд юу бодож байна гэхээр түүнийг өмнө авсан авилгыг хайцаалагч гэж хараад байна, хамаг булайг нь хариуцаж хамгаалдаг хүн гэж харагдаж байна. Түүний оронд өөр хэл ус сайтай, гол нь сэтгэлтэй хүн тавиач дээ, гуйж байна ш дээ.
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.67.211)
    Рио уурхайгаа зогсоож Ганбаатар, Даваасүрэн Болорчулуун хуурамч эх орончдыг баярлуул. Хуурамчийг Монголчууд хямарч байж ойлгоно. Хурдан зогсоо
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.71.141)
    Өөрсдөө тэнэглэж байж 34% авчихаад одоо тэрэндээ хахаж үхэх гээд Риог буруутгаж суудаг?? Үүнээс тэнэг мунхаг юм гэж байх уу даа??? Ичиж үхмээр юм!!
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Тиймээ .34%даа дамжуулж зээл авсан нь буруу.Ер нь 34%аа зарчихаад хангалттай татвараа аваад явж байсан бол эдүгээ ийм болтлоо маргалдахгүй байсан.Манайгаас оюу толгойд ажиллаж байгаа 3 нөхөр хэдэн доллараар амаа таглуулчихаад сууж байдаг.Дээрээс нь Даваасүрэн , Болорчулуун ,Нямдорж нар дундуур нь орж худлаа попорохоо болих хэрэгтэй.Засаж сайжруулах, шинэчлэх юм байлгүй л яах.Төгс төгөлдөр юм гэж хаана ч байхгүй.
      2021 оны 10 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 10 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 24 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 27 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 28 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 32 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 36 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 23 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 38 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 19 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 43 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 52 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК