Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх “Ардын дүрслэлийн хэл-21”

2021-10-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

МУИС-ийн 70, Утга зохиол урлаг судлалын тэнхимийн 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “Ардын дүрслэлийн хэл” анхны илтгэлээ хэлэлцүүллээ. Хурлыг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор С.Дулам удирдаж байв. Энэ илтгэл МУИС-ийн НШУС-ийн “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичгийн  2012 оны № 12 /380/-д хэвлэгдсэн.

БАРИМТ 2

Илтгэлд “Доктор, профессор, гавьяат багш Чой.Лувсанжав эрдэмтний захиас сургаалаар энэ үйлсийг эхлүүлж байгаагаа дурдаад багшийн  “Хэл бол салхи, бичиг бол мөр” гэсэн алдарт эшлэлийг онцолсон байна.

БАРИМТ 3

Ринчен доктор 1964 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд шинжилгээний ангиар явж байжээ. Вандуй, Чой. Лувсанжав нар хамт явж л дээ. Нэг айлд очоод гэрийн эзэнтэй хуучлаад сууж байтал гаднаас хажуу айлын эмгэн орж ирээд  эзэгтэйгээс “Энэ буурал толгойтой хүн хэн бугай вэ” хэмээн асууж. Нэрийг нь хэлэнгүүт ханцуй дотроо залбиран “Шүдлэн настай байхдаа алдар сайхан нэрийг нь сонсож байлаа. Шүдээ унасан хойно гэгээн дүрий нь хардаг байжээ” хэмээн хэлсэн” гэж илтгэлд дурьджээ.

БАРИМТ 4

Хоёр дахь цуврал МУИС-ийн МХСС-ийн “Монгол судлал” эрдэм шинжилгээний бичгийн 2013 оны № 36 /386/-д “Дүрслэх ярианы гайхамшиг” нэртэй хэвлэгдсэн юм. Бүтээлд Тагнын таван даваагаар давж “Цатгалан могой шургаж чадамгүй” /“Монголын нууц товчоо”/ балар шигүү тайгаар аялсан хүний яриа болон эгэл ардын олон үг оруулжээ.  

БАРИМТ 5

1981 оны 4 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд их цас унажээ. Сум нэгдлийн дарга Н.Жигжгээ /хожим нь гавьяат нэгдэлчин болсон/ сууриудаар явж, цас багатай нутаг уруу нүүлгэх ажил зохион байгуулж эхэлсэн байна. Гэтэл Дэлгэрмөрөний салбар уулын оройд нутаглаж байсан дархад малчин Доржгоо: “Өндөр хүний өвдөг, ахар хүний аарцагаар татсан цасанд яаж бууж ирэх юм” гэхэд Жигжгээ дарга муухан мушилзаж, -Мн. Монгол хүн хязгаар хярхаггүй сансарт нисээд бууж ирж байх, та /хүнийг дандаа ахачлана/ энэхэн уулын оройгоос бууж чадахгүй байх таарч дээ гээд хэлэх үггүй болгож үгэндээ оруулсан зэрэг сонирхолтой баримт хоёр дахь цувралд оржээ.

БАРИМТ 6

Өгүүлэгчийн “Дүрслэл” ном 2014 онд “МУИС пресс” хэвлэлийн газраар хэвлүүлжээ. Энд дүрслэлийн хэлний өгүүллүүдээс гадна “Цэрэнпил” дүрслэл, “Радио сурвалжлагын уран чадварын асуудалд”, “Миний Дагестан бол эссе нийтлэлийн шилдэг бүтээл мөн” зэрэг сонирхолтой бүтээл оржээ.

БАРИМТ 7

“Ардын дүрслэлийн хэл” цувралын гурав дахь дугаар “Ардын хэлний амт” нэртэйгээр “Монгол: орон, соёл судлал” /Mongolia: area and culture studies/ сэтгүүлийн 2015 № 3/421/-д хэвлэгдсэн болно.

БАРИМТ 8

“Бүсгүй хүний зовлон, бүслүүртэй гэрийн зовлон”, “Ах дүү нар гэдэг дэрлэсэн чулуу юм. Нэг нь ганхвал бүгд ганхана” гэж говийн нэгэн буурай өгүүлжээ. Хүү нь зохиолч, бичгийн хүн болсны хүчинд энэ үг бидний үед хүрч иржээ. Сайхан үгийг ийнхүү өртөөлөн дамжуулахгүй бол мартагдан гээгдэж монгол сэтгэлгээний нэгэн сэжим хаягдах аюултай гэж гурав дахь өгүүлэлд дурджээ.

БАРИМТ 9

Авьяаслаг сайн сэтгүүлч Ж.Гангаа агсны “Тэр хоёрын амьдрал” /Өдрийн сонин 2005.10.10/ өгүүллийн тухай “Ж.Гангаагийн өгүүллийн гайхалтай ганц дүрслэлийн тухай” шүүмж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн “Acta Mongolica” сэтгүүлийн 2013 оны № 14 /400/-д хэвлэгдсэн байна.

БАРИМТ 10

Гангаагийн өгүүлэлд орсон “Харанхуйд чүдэнз зурах лугаа том цагаан шүд гаргаж, гэнэн томоогүй төрхөөр инээх бөгөөд час улаан алгаа дэлгэн гар барина” гэсэн дүрслэлийг онцолмоор байна. Учир нь энэ дүрслэл урьд өмнө хэн ч бичээгүй шинэлэг дүрслэл. Нөгөө талаар байгаль хамгаалах, ядуурлыг бууруулах энэ төсөл “Шүдэнз зурахын төдий юм” гэдгийг зохиогч ёгтлон гаргасан байна гэж дүгнэжээ.  

БАРИМТ 11

“Ардын дүрслэлийн хэл-5” буюу “По” багшийн үгийн эрчим илтгэлийг МУБИС-ийн профессор Б.Пүрэв-Очир агсны мэндэлсний 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцүүлсэн юм. Илтгэл нь хурлын эмхэтгэл номд оржээ.

БАРИМТ 12

“Хөгшин морины чихэнд хөхөө донгодож байна” гэж Улаан-Уул сумын иргэн Ш.Буриад ажил нь амархан бүтсэнд баярлан хэлсэн байна. Энэ нь хөөрхий хөгшин морь онд мэнд орсон төдийгүй хөхөө донгодохыг сонсож хөх ногоо үнэрлэж байгаа азтай адгуус ажээ. Мөн сумын иргэн Цогтбаяр охиндоо “Эр хүн дөрөөгөө цоортол явж, эм хүн адсагаа цоортол суух ёстой” гэж хэлжээ. Энэ мэт ардын хэлний олон сайхан жишээг тав дахь цувралдаа оруулсан байна.

БАРИМТ 13

МУБИС-ийн “Монгол судлалын чуулган” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2018 оны № 25 /60/ дугаарт “Ардын дүрслэлийн хэл -6” буюу Баярмагнайн нэгэн хошигнол өгүүлэлд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ардын авьяастан, МУСТА Лодойн Баярмагнайн улсын наадмын үеэр хариуцлагатай жижүүрт гарсан тухай шүлэглэсэн тэмдэглэлийг задлан тайлбарлажээ.

БАРИМТ 14

“Жижүүр тайван уу гэж асуухад -Хэрэг зөрчилгүй тайван. Хэрвээ хэрэг зөрчил гарсан гэж тооцох юм бол: Нэгийн гуанзны үүдэнд Сослов багш бүдэрснийг Нэгдсэн эмнэлгийн хашаанд Оюутан Батсүх орилсныг Нисэхийн Жаргалсайхан Нягтлан Нансалыг хөөснийг...” гэх мэтээр баяр наадмаар болдог наргиан хөгжөөнтэй үйл явдлыг тоочин өгүүлсэн хошигнолыг алдарт зураач “Марзан” хэмээх Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Гүүний үрс гаргасан нь” зэрэг уран зурагтай дүйцүүлэн авч үзсэн байна.

БАРИМТ 15

МУИС-ийн “Монгол судлал” эрдэм шинжилгээний бичгийн 43 /520/ дугаар ботийн 187-191 дүгээр талд “Ардын дүрслэлийн хэл-7” буюу “Сахалтай хонь” өгүүлэл хэвлэгдэв. Ямаа хүйтэн хошуутай мал болохоор бэлэг сэлтэд ордоггүй. Тиймээс эерүүлэн “сахалтай хонь” гэж нэрлээд бэлгэнд өгдөг тухай сонин жишээ орсон байна.

БАРИМТ 16

Мөн энэ өгүүлэлд зарим залуус эх хэлээрээ “тоглон” ямар зовцорсон үгтэй, ядцарцан аятай, зудын клиптэй, сөнцөн хамтлаг вэ, ха ха” гэж ярьж нийгмийн сүлжээнд бичиж байгааг шүүмжлэн ардын дүрслэлийн хэлний олон сайхан жишээ дурджээ.

БАРИМТ 17

“Ардын дүрслэлийн хэл-8” буюу “Тоонолжин зам” өгүүлэл МУИС-ийн “Монгол судлал” эрдэм шинжилгээний бичгийн 2020 оны ботид хэвлэгджээ. Үүнийг Өвөрмонголчуудын аман билгийн жишээ түшиглэн бичсэн байна.

БАРИМТ 18

Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошуугаар нутагтай Уранмандахын хэлсэн “Өндөсхийхийн нарнаар, өсөхийн цагаан хяруугаар, босохын сайхан нарнаар, бор цагаан хяруунаар” гэдэг сайхан үгийг нийтэлжээ. Өгүүлэлд энэ мэт өвөрмонголчуудын аман билгийн олон жишээ оржээ.

БАРИМТ 19

Монголын радиогийн сэтгүүлч, сонсогч түмэндээ “Бүдүүн дуут” гэж алдаршсан, МУСГЗ Базарын Цэдэндамба /МУСГЗ/ агсны цочмог үйлд цэц сайтай бэлэн хэлдэг уран чадварыг харуулсан “Цэдэндамбаагийн цэц ухаан” хөрөг МУИС-ийн ШУС-ийн “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичгийн 2017 оны № 18/479/ дүгээрт гарсан юм.

БАРИМТ 20

МУИС-ийн ШУС-ийн нийгмийн ухааны салбарын “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичгийн 2020 оны №21/540/ дүгээрт “Ардын дүрслэлийн хэл-10” буюу оюутны богц өгүүлэл хэвлэгджээ. Энэхүү өгүүлэлд дэлхий нийтийг цочроосон цар тахлын үед МУИС-ийн ерөнхий суурийн “Илтгэх урлаг” хичээл судалж байгаа оюутнууд цахимаар хийсэн даалгавраас сонгон танилцуулсан байна. Мөн Хэнтий, Багануурын чиглэлд 2020 оны зун явсан хээрийн шинжилгээнээс цөөхөн баримт оруулжээ.

БАРИМТ 21

Баруун хязгаараас оюутан Т.Алимаа сонгуулийн жил байсан болохоор тэгсэн үү, дээшээ хандсан үг нэлээд ирүүлжээ.  Увс аймгийн Ховд сумын иргэн Ө.Алгаа “Тэгнэ гэсэн дарга нар тэр үгэндээ хүрдэггүй, тэгс тэгс гэсэн морь тэр өдрийн явдал даадаггүй”  гэж хэлжээ. Мөн сумын иргэн С. Лхагвасүрэнгийн хэлсэн  “Мэдлэггүй дарга хүн загнах нь их мэргэжилгүй жолооч хээр хонох нь их” зэрэг сонирхолтой олон жишээ өгүүлэлд хэвлэгджээ.

БАРИМТ 22

Үүнийг өгүүлэгчийн “Ардын дүрслэлийн хэл” /“Бэмби сан” хэвлэлийн газар/ ном 5,5 хэвлэлийн хуудсаар 2020 онд хэвлэгдэн гарчээ. MNC /Монголын мэдээний суваг/ телевизийн санал асуулгаар хулгана жилийн шилдэг номоор шалгарч цом хүртсэн байна.

БАРИМТ 23

Ардын хувьсгалын 100, Үндэсний эрх чөлөөний 110 жил зэрэг түүхт ойнууд давхацсан жилийг тохиолдуулан энэ оныг дуустал “Ардын дүрслэлийн хэл-21” уралдааныг нийт ард түмний дунд зарласан байна. Нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сүлжээ, олон түмний хэрэглээнд ардын дүрслэлийн үг, хэллэгийг оруулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж болзолд заажээ.

БАРИМТ 24

Уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, түүний 21 аймаг дахь салбар зөвлөл, МҮОН-ийн радио, www.24tsag.mn зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж 2022 онд МУИС-ийн 80 жилийн ойн өмнө дүнг гаргах ажээ.

image

Ардын хувьсгалын 100, Үндэсний эрх чөлөөний 110 жил зэрэг түүхт ойг тохиолдуулан “Ардын дүрслэлийн хэл-21” уралдааныг нийт ард түмний дунд зарлаад байна. Уралдаанд оролцогсдод зориулж доктор, дэд профессор Д.Батжаргалын бэлтгэсэн 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 37 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 43 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 10 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 31 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 36 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК