Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё найм дахь өдрөө боллоо. Өнөөдөр коёозүна Тэрүнофүжи давсан (7:0)-аар башёг озеки Такакейшогийн хамтаар тэргүүлж байна. Тэгвэл дээд зиндаад барилдаж буй Монголын хамгийн ахмад сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил учраа бөхөө давсан (6:1)-аар тэргүүлэгчийн хоёрдугаар байрт жагсав. Энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн (3:4),Ичиножо А.Ичинноров (3:4) давсан бол харамсалтай нь Кирибаяма Б.Лхагвасүрэн (1:6) уналаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)