МҮЭСТО-ны дэргэдэх "Тэмүүжин" спорт зааланд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик пауэрлифтингийн хэвтээ шахалт, таталт, суултын УАШТ болж байна. Зургаа дахь удаагийн тус тэмцээний 105 кг-ын жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний оролтоор 240, дараа нь 245 кг-ыг амжилттай шахсан юм. Ингэснээр Э.Содномпилжээ улсын аварга болоод зогсохгүй "Токио-2020" паралимпын наадмын дээд амжилтаа бататгалаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)