Дорноговь аймгийн үндэсний бөхийн цол, чимэг олгох бөхийн барилдаан болж байна. Энэ барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, аймгийн арслан М.Бямбадорж, Т.Пүрэвсүрэн, Б.Батзориг, тэргүүтэй 128 бөх зодоглолоо. Барилдаанд тус аймгийн бөхчүүдээс гадна Хэнтий, Говьсүмбэр, Завханы хүчтэнгүүд барилдаж байгаа юм. Мөн аймгийн арслан цолтой найм, заан хоёр, харцага дөрөв, аймгийн начин цолтой есөн бөх бүртгүүлжээ.
Б.Жаргал