Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Монголын зургаан бөх өнөөдөр дээд дэвжээнд гарахад гурав нь давж, гурав нь уналаа. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давсан (12:0)-аар ганцаар тэргүүлж байгаа. Тэр энэ башёд тун өнгөтэй байна. Түүнд цом японы эзэн хааны өргөхөд ихдээ гурван даваа үлдлээ. Түүний араас нэг унаатай озеки Такакейшо нэхэж байна. Энэ өдөр Ичинножо А.Ичинноров (5:7), Чиёошома Г.Мөнхсайхан (6:6) нар давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил (9:3), Хошорюү С.Бямбасүрэн (5:7), Кирибаяма Б.Лхагвасүрэн (4:8) нар унав.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)