Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсэх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 ангийн хүчжүүлсэн салбарын шав тавих ёслолд оролцлоо.
Хөвсгөл аймгийн хилийн бүсэд гардаг зөрчлийг бууруулах зорилгоор хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлж, хил хамгаалалтын зориулалт бүхий шинэ техник, технологи нэвтрүүлэх, хилчдийн ахуй нөхцөл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дээрх ангийг өргөтгөхөөр болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагааннуур сумын иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ тус суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөж байгааг дуулгав. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баруун зүүн тайгад амьдарч байгаа цаатан иргэдтэй уулзаж, улсын дархан хилийг эргэж, Соёмбот хүрэл хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.