Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалангийн, Ардын намын амбийц

2021-11-29
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

МАН дэргэдээ “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” тинк танкийг байгууллаа. Энэ байгууллагын мэргэжлийн судлаачид хууль эрх зүйн орчинд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хийсэн судалгаагаа УИХ дахь намын бүлэгтээ танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана.

ЭШЛЭЛ 2

МАН сүүлийн есөн сарын турш хүний эрх хууль эрх зүйн орчинд хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэргэжлийн, хөндлөнгийн судлаачдаар судалгаа хийлгэлээ. Эрх баригчид, шийдвэр гаргагчид, олон нийт аль аль нь хүний эрхийн ойлголт тааруу байдаг гэдэг нь энэ судалгаануудааар харагдлаа.

ЭШЛЭЛ 3

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас гадна энэ нийгэмд аюулгүй, эрүүл ажиллаж амьдарх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд суурь шинэчлэл өөрчлөлт яг юу юм бэ гэдэгт судалгаагаа хандуулсан. Энэ судалгааны хүрээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг өндөр төвшинд хамгаалах, өндөр хөгжилтэй улсуудын төвшинд хүргэх зорилтыг эрх баригч намын хувьд гаргаж байна.

ЭШЛЭЛ 4

Сүүлийн есөн сарын турш гурван суурь судалгааг хийсэн бөгөөд намын дэргэдэх судалгааны хүрээлэн, “Стратеги” академиар дамжуулан судлаач хуульчдаар хийлгэсэн судалгааны үр дүнг намын Их хурлаар дэлгэрэнгүй танилцуулна. Цаашид бодлого болгон хэрэгжүүлэх ёстой.

ЭШЛЭЛ 5

Энэ судалгаанд Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчныг бүхлээр нь хамруулсан. Хэрэгжиж байгаа хууль тогтоолуудын заалтууд хүний эрхийн зөрчлийг хэрхэн, яаж үүсгэж байгааг судалж гаргаж ирсэн анхны тохиолдол.

ЭШЛЭЛ 6

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ 30 гаруй жил хүний эрхийн олон хурал, зөвлөлгөөн болж байсан ч энэ нь ихэвчлэн гаднын байгууллагуудын санал санаачилгаар болдог байсан. Үр дүнгүүд гарч байсан боловч хууль, эрх зүйн орчныг хүний эрхийг хангуулах тал дээр орхигчдсон байжээ гэдэг нь судалгааны явцад гарч ирсэн.

ЭШЛЭЛ 7

МУИС-ийн багш, доктор О.Мөнхсйаханаар ахлуулсан баг Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал шийдвэрлэх арга замын бодлогын чанарын судалгааг хийлээ. Энэ судалгааны хүрээнд хүний эрхийн тулгамдсан 201 асуудал байна гэж гаргаж ирсэн.

ЭШЛЭЛ 8

МАН-ын Стратеги судалгааны хүрээлэнгээр Хүний эрхийн талаар олон нийтийн ойлголтын талаархи социологийн судалгааг хийлгэлээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь өөрийгөө хүний эрхийн талаархи мэдээлэл маш сайтай гэсэн боловч цааш нь лавшруулаад судлахад эдгээр хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь хүний эрхийн мэдлэг өндөр байна.

ЭШЛЭЛ 9

Монголчууд бидний хувьд шийдвэр гаргагч нар нь ч, ард иргэд нь ч хүний эрхийн ойлголтгүй байна.

ЭШЛЭЛ 10

Энэ хоёр судалгаатай уялдуулад гурав дахь судалгааг хийсэн. Тэр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад заалт тус бүрээр нь шинжилгээ хийж хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг судалсан.

ЭШЛЭЛ 11

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  797 хуулийн 318 хууль нь хүний эрхтэй хамааралтай үйлчилдэг гэдгийг энэ судалгаа харуулсан.

ЭШЛЭЛ 12

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хүний эрхтэй хамааралтай зүйл заалттай энэ 318 хуулийн 11900 орчим зүйл заалтад судлаачид шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд эдгээр зүйл заалтын 800 орчим нь хүний эрхийн зөрчилтэй байна.

ЭШЛЭЛ 13

МАН эдгээр хүний эрхийн зөрчилтэй хуулийн заалт бүрийг хүний эрхэд нийцүүлэн өөрчлөхийн төлөө ажиллана.

ЭШЛЭЛ 14

Аливаа сонгуульд аливаа улс төрийн нам өөрийн хөтөлбөртэй ордог. Ялалт байгуулсан тохиолдолд өөрийнхөө амалсан амлалтаа хэрэгжүүлэхээр зорин ажилладаг. Манай намын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг дээшлүүлэх тухай заалтууд байгаа. Үүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллана.

ЭШЛЭЛ 15

Нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө ажилладаг байх ёстой. Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намын нэрийн өмнөөс сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад даатгаад орхиж болохгүй. Үүрэг, хариуцлагаа нам хүлээдэг байхын тулд мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө, мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйл заалт бүрийг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой.

ЭШЛЭЛ 16

Эрх баригч намуудын тойрч гардаг сэдвийн нэг нь Хүний эрхийн асуудал байсан. Хоёр дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай намын хувьд суурь өөрчлөлтүүдийг хийх боломж гэж харж байгаа учраас эрх баригчдын тойрч гардаг энэ асуудлыг анхаарлын төвдөө аваачиж байна.

ЭШЛЭЛ 17

МАН-ын 62 гишүүн, АН-ын гишүүн, ХҮН-ын гишүүдтэйгээ нийлдээд Монгол Улсад байгаа хүний эрхийн зөрчлийг үүсгээд байгаа 800 орчим заалтыг цэгцлэх эхлэлийг тавьж байна. Энэ бол ганцхан жилийн ажил биш. Ази дахь ардчиллын баянбүрд гэж нэрлэгддэг Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж нэрлэгддэг болохын тулд том амбийцтайгаар зүтгэх ёстой.

ЭШЛЭЛ 18

Ингэж чадвал улс төрийн намууд  цаашид сургууль, цэцэрлэг барихаар өрсөлддөг биш, Монгол дахь хүний эрхийн орчин нөхцөлийг сайжруулах, авилга хүнд сурталтай хэрхэн тэмцэх талаараа бодлого гарган өрсөлддөг болно. Энэ боломжийн байх эхлэл суурийг бид тавьж байна.

ЭШЛЭЛ 19

МАН 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улс болох, хүний эрхийг хамгаалахад төр иргэний нигмийн санаачилга оролцоог хангах хангалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхээр амалсан.  Шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож иргэдийн итгэлийг сэргээх, шүүхийн бие даасан байдлыг хангахын төлөө МАН ажиллана гэж амалсан. Амлалтаа биелүүлэхийн тулд суурь судалгаануудаа бид хийлээ. Энэ бол өөрчлөлтийн эхлэл.

ЭШЛЭЛ 20

Хүний эрх гэдэг бол зөвхөн эрх барьж байгаа хүмүүсийн асуудал биш, эсвэл төрд алба хааж байгаа хүмүүсийн асуудал биш. Хүний эрхийн асуудал бол хүн бүр эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх ,бусдын эрхийг зөрчихгүй байх зэрэг энгийн ухамсрын төвшинд маш ойлгомжтой зүйлүүдээс эхэлдэг. Үүнийг хамгийн өнөдөр төвшинд хангахын төлөө эрх баригч МАН ажиллана.

ЭШЛЭЛ 21

МАН сүүлийн 30 жилийн хугацаанд, 2004 оныг эс тооцвол хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгууллаа. Социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд, нийгмийн дундаж давхаргыг дэмжих үндсэн хөтөлбөртэй улс төрийн намын хувьд хоёр дараалсан үнэмлэхүй ялалт байгуулсан нь чинээлэг, дундаж давхаргыг бий болгооч ээ гэсэн сонгогчдын итгэл үнэмшил. Үүний тулд хүний тэгш эрхийн зарчмыг дээдэлж хэрэгжүүлэх ёстой.

ЭШЛЭЛ 22

Дундаж, чинээлэг давхаргыг нийгмийн олонхи болгоход учирдаг саад бэрхшээл нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал, тэгш бус зарчим. МАН эрх барьж байгаа энэ үед төрд ажиллаж байгаа улс төрийн өндөр албан тушаалтнууд, сонгогдож, томилогдож ажиллаж байгаа албан тушаалтнуудаараа дамжуулан эдгээр тэгш бус зарчмуудын эсрэг тууштай тэмцэнэ.

ЭШЛЭЛ 23

Хүний эрхийн төлөв байдлаа олон улсад сайжруулах нь бидний зорилго. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн индексийн 2019 оны судалгаанд 189 улс хамрагдсанаас Монгол Улс 92 дугаарт эрэмбэлэгдсэн. Гэтэл 2020 онд 99 дүгээрт орсон. “Бусад улс орон хүний хөгжлийн индексээ сайжруулахын тулд жил бүр тодорхой ажлуудыг хийдэг, харин танай улс юу ч хийдэггүй учир индексээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа улс орнууд урдуур чинь орж байна” гэдгийг энэхүү судалгааг хийсэн хүмүүс хэлж байгаа.

ЭШЛЭЛ 24

Хүний эрхийг хэрхэн яаж зөрчигдөж байна гэдгийг улс орны хөгжил, хүн ардын хүний эрхийн талаархи ойлголт зэрэгтэй уяж ойлгодог. Хүний эрхийн асуудлыг өдөр болгон шинэчлэгдэж байдаг. Эдийн засаг дахь хүний эрхийн асуудал, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, хамгаалах эрх сэргээх механизм гээд маш өргөн хүрээтэй ойлголт. Хүний эрхийг бүх төвшинд сайжруулахын тулд эрх баригч нам бүх боломжоо ашиглана. Алсдаа Монгол хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж нэрлэгддэг болохын тулд өнөөдрөөс хичээж ажиллана.

image

Долоо хоногийн дараа эхлэх Их хурлынхаа өмнө МАН дэргэдээ “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн” тинк танкийг байгуулсан тухайгаа зарлалаа. Ингэснээрээ МАН “Хүний эрх”-ээс дээш ямар ч эрх байхгүй гэдгийг бодлогоороо харуулахаар болж байна. Энэ тухайгаа зарласан хэвлэлийн хурал дээрээ ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ази дахь ардчиллын баянбүрд гэж нэрлэгддэг Монгол Улс хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс гэж нэрлэгддэг болохын тулд том амбийцтайгаар зүтгэх ёстой” гэж онцолсон. Энэ бүхнээс харахад Ардын нам, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан амбийцаа “Хүний эрхийг хууль, эрх зүйн орчинд бүрэн хамгаалж чадсан улс болохын төлөө” гэж тодорхойллоо гэж болно. Энэ хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүний эрхийн талаар хэлсэн эшлэлүүдийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
“Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • polkmn (105.112.113.246)
    МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН МЭНД SCOTIA банкны зээлийн фирм ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС БАЙР АВАХАД ХЭРХЭН 75,000 долларын зээл авснаа МЭДЭЭЛЭЛ . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, SCOTIA Bank-ыг бурхан ивээг Намайг Абдулла гэдэг би Улаанбаатар хотын хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компани хайж байсан, байшин худалдаж авахын тулд надад итгэсэн луйварууд л байсан бөгөөд эцэст нь тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан. Миний бүх итгэл найдвар алдагдаж, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч интернетийн зээлийн компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй, тиймээс би найзаасаа мөнгө зээлэхээр очсон, би түүнд болсон бүх зүйлийг хэлж, тэр тусалж чадна гэж хэлсэн. надад маш бага 2 хувийн хүүтэй зээл авахад туслах ямар ч зээлийн компанийг мэддэг, тэднээс дөнгөж зээл авсан, яаж зээл авахыг зааж өгсөн, Би түүний хэлснээр би тэдэнтэй цахим шуудангаар өргөдөл гаргасан:(scotiabank565@gmail.com) би хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ би хичээж, 24 цагийн дотор зээл авсанд хамгийн их гайхсан, би итгэж чадаагүй, баяртай байна. Дахин баяжиж, ийм зээлийн компаниуд хаа сайгүй луйврын хэргээр байсаар байгаад би Бурханд талархаж байна, би зөвлөгөө өгнө үү. Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүс (scotiabank565@gmail.com) тэд чамайг хэзээ ч алдахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр (scotiabank565@gmail.com) хурдан холбогдож, зээлээ аваарай. Тэдний жинхэнэ зээлийн санал болгож буй SCOTIA банкийг Бурхан ивээг. Зээл авахын тулд зээлийн SCOTIA банкны фирмтэй холбоо бариарай, учир нь би энэ компаниас зээлээ ямар ч стрессгүйгээр амжилттай авсан.
    2021 оны 12 сарын 06 | Хариулах
  • Иргэн (64.119.26.157)
    Авилгачдайгаа яаж тэмцэхийг нь хараад байна.
    2021 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.73.124)
    энэ намын үед улс орон мөхөл
    2021 оны 12 сарын 01 | Хариулах
  • Дорж (183.177.100.4)
    аймаар юм. 318 хуулийн 800 зүйл заалт хүний эрх зөрчиж байна гэдэг гамшиг шүү. Үүнийг засахын төлөө ажиллаарай та бүхэнд амжилт
    2021 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
    11 цаг 0 мин
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
    20 цаг 45 мин
  • Монголын намарт хамгийн тохирох, эрүүл мэндийг дэмжих ШИЛДЭГ 10 хүнс
    20 цаг 55 мин
  • Есдүгээр сарын 26: Цөмийн дайнаас зайлсхийж, Сөүлийг эргүүлэн авч, “Abbey Road”-мэндэлсэн өдөр
    21 цаг 5 мин
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
    21 цаг 15 мин
  • Намрын сэрүүхэн өдрүүдэд гэртээ хийж болох 4 амттай жор
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Энерги ундаа эрч хүч үү, эрсдэл үү?
    Уржигдар 13 цаг 04 мин
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
    Уржигдар 11 цаг 00 мин
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    Уржигдар 09 цаг 29 мин
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 01 мин
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    2026-09-25
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    2026-09-25
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    2026-09-25
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    2026-09-25
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    2026-09-25
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    2026-09-25
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    2026-09-25
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    2026-09-25
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2026-09-25
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2026-09-25
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
  • No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК