Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий Ассамблей өнгөрсөн сард болж, тус холбооны ерөнхийлөгчөөр АНЭУ-ын сэлэмний холбооны ерөнхийлөгч Салем Бин Султан Ал Касими сонгогдсон юм. Тэрбээр туялзуур сэлэмний Зүүн азийн бүсийн захирлын томилгоог хийжээ. Зүүн азийн бүсийн захирлын МТСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатарыг томилсон байна. Д.Ганбаатарын тэргүүлэх Зүүн азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонгконг, Макао зэрэг Ази тивийн тэргүүлэх улсууд багтаж байна.
Б.Жаргал