Өнгөрсөн хоногт Цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд 2061 гомдол, мэдээлэл ирсэн байна. Харин зөрчлийн шинжтэй 1675, гэмт хэргийн шинжтэй 86, эрүүлжүүлсэн 219, хүний биед халдах 67, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 121 дуудлага ирсэн байна. Мөн хулгайлах гэмт хэрэг 20, гэр бүлийн хүчирхийллийн 142, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107, олон нийтийн газар биеэ зүй бус авч явсан, танхайрсан 147, оршин суугчдын тайван байдал алдагдуулсан дуудлага 90 бүртгэгджээ.
Б.Жаргал