Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Авлигын хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан хүмүүстэй МАН нэг эгнээнд алхахгүй

2021-12-27
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Улс төрийн нам мэргэжлийн байгууллага байх ёстой. Олон намын тогтолцоотой парламентын засаглалыг бэхжүүлэх нь бидний хүсээд байгаа ардчилсан нийгмийн гол үндэс. Ардчилсан тогтолцоог хамгаалах, хадгалах нь улс төрийн намуудын хамгийн чухал үүрэг байх ёстой.

ЭШЛЭЛ 2

1990-ээд оноос хойш улс төрийн намуудын хөгжил төлөвшил нь хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Урт хугацааны төлөлвлөлтгүй, сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж ирсэн. Сонгууль бүрээр солигдоод явдаг, дахиад шинээр эхэлдэг энэ байдал намуудыг хариуцлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй болгож байна.

ЭШЛЭЛ 3

Улс төрийн намуудад, улстөрчдөд, төрд тавьж байгаа олон нийтийн шаардлагуудыг бодитоор хүлээж  авч байх хэрэгтэй. МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсны нууц нь олон нийтийн зүгээс улс төрийн намуудад тавьж байгаа шаардлагыг хангахын төлөө хичээж байгаад л байна.

ЭШЛЭЛ 4

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи хамгийн том ололт олон намын тогтолцоонд шилжсэн парламентын тогтолцоо. Харин алдаа нь улс төрийн намууд хүрэх ёстой төвшиндөө хүрч чадаагүй.

ЭШЛЭЛ 5

Намууд ялагдахаараа сонгогчдод буруугаа өгдөг. Хүмүүс буруу сонголт хийсэн, худалдагдсан гэдэг. Гэтэл бид сонгогчдын үг үйлдэлд нийцсэн олон зүйлийг хийх шаардлагатай болж байгаа юм. Хэлсэн ярьснаа үйлдэлтэйгээ нэгтгэж сурах ёстой. Олон нийтийн хүсээд байгаа зүйлийг үйл ажиллагаа бодлогодоо оруулах шаардлагатай болдог. Гэтэл үүнийг орхигдуулснаас намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг суларч, олон нийтийн итгэл үнэмшил байхгүй болжээ. Ингээд парламентын ардчилсан тогтолцоогоо алдах хэмжээнд хүрсэн байна гэж үзээд байна.

ЭШЛЭЛ 6

Энэ бүхнээс үүдээд “Та ямар засаглал дэмжих вэ” гэсэн асуулга явуулбал Ерөнхийлөгчийн засаглал гэх хариу давамгайлах нөхцөл байдал орж байна. Тиймээс олон намын тогтолцоотой парламентын засаглалаа хамгаалж үлдэх ёстой гэдэг зарчим руугаа анхаарч улс төрийн намууд мэргэшсэн улс төрийн институцын үүргээ ухамсарлах хэрэгтэй.  

ЭШЛЭЛ 7

Дараалсан олон ялалтын дараа улс төрийн намын удирдлагууд вакумд орохгүйн тулд чих онгорхой, нүд нээлттэй, шүүмжлэлд бэлэн байх ёстой. Энэ шаардлагын үүднээс нийгмийн хүсэл сонирхолыг өөрсдөө хайж, судлах ёстой гэж үзээд байгаа. Тиймээс намын дэргэдэх судалгааны байгууллагыг эрчимжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Социологи, сэтгэл зүйн, бодлогын  судалгааг тогтмол хийж тэндээс олон нийтийн хүсч байгаа, шүүмжлэлтэй байгаа зүйлийг нэг бүрчлэн гаргахын төлөө ажиллаж байна.

ЭШЛЭЛ 8

Намууд дөрөв дөрвөн жил засгийн эрхийг бариад ирэхээр иргэд итгэхээ больчихсон ерөнхий хандлагаар хандаад байгаа учраас тэдэнд нэг нам олон жил засгийн эрхийг барих нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харуулах нь бидний туйлийн зорилго болж байна.

ЭШЛЭЛ 9

Нам дотор ямар нэг байдлаар эрх мэдлээ давуулж урвуулан ашиглах дангаар  ноёрхох боломж байдаггүй. Байх ч ёсгүй.

ЭШЛЭЛ 10

Нам гэдэг олны үзэл санаан дээр эвлэлдэн нэгдэх ёстой болохоос биш хэн нэгний эрх ашгийг хэрэгжүүлэх байгууллага биш. МАН-ын хөгжил, төлөвшил дэвшилтэт байх шаардлагатай гэж үзээд намын гишүүн, намын дарга ижил тэгш оролцоотой, ижил эрхтэй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

ЭШЛЭЛ 11

Цар тахлын үед өөрсдийгөө толинд харж, нөхцөл байдлыг дүнгэх боломжийг бүрдүүллээ. Сул болон давуу тал нь түүнээс шалтгаалсан боломж бас аюулыг олж харсан гэж бодож байна. Энэ ч үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” зургаан бодлогыг тавьж ажилласан. Энэ цагт олж авсан сургамжаасаа үүдэлтэй шинэ алхмыг хийх шаардлагатай болж байна.

ЭШЛЭЛ 12

Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдлыг халах ёстой. “Сонгуулийн ялалтыг ард иргэдийн төлөө олдсон боломж” гэж харах, бодлого болгож ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд нэн тэргүүний зорилго болгож байгаа. Харин УИХ-ын дарга “Шударга татварын тогтолцоог бий болгох” гэдэг асуудлыг хөндөж байгаа. Энэ ч утгаараа намын хөтөлбөртөө социал демократ нам болсноо тодорхойлоод намын үндсэн хууль буюу үндсэн хөтөлбөрөө гаргасан. Уг хөтөлбөрөөр олон жил шийдэгдэж чадахгүй байгаа татварын тогтолцоог бий болгох буюу дэвшилтэт татварын тогтолцоог зорилго болгосон. Орлого олж байгаа хэмжээнээсээ хамаарч татвараа төлдөг байх, орлого сайтай нь нөгөөхөө дэмжих санаа суурь нь болдог Скиндинавийн орны жишиг рүү зорьж байна.

ЭШЛЭЛ 13

Өнгөрсөн 30 жилийн турш нийгмийн асуудлыг тулгамдсан үед нь яаруу байдлаар шийдэх гэж оролддог байснаас болж тодорхой салбаруудад томоохон хэмжээний алдаа дутагдал гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Шүүхийн тогтолцоо, хүний эрхийн асуудал зэргийг яриад л өнгөрдөг биш, асуудлын суурийг олох хэрэгтэй. МАН-ын хөтөлбөрт хүний эрхийн асуудлыг тойрсон орчин нөхцөлийг сайжруулах, үүнээс улбаатай Монгол Улсын хүний эрхийг хуульчилан хамгаалах алхмыг хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Олон намын тогтолцоотой болсон нь ололт хэдий ч үүнийгээ цааш нь хөгжүүлэх алхмыг дутуу хийсэн нь бидний алдаа болсон.

ЭШЛЭЛ 14

Анхдугаар үндсэн хуулийн оршил хэсэгт “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэсэн зорилго тавьсан. Гэтэл тухайн үеийн тодорхойлолтоор энэ нь “Хүний бодлыг бүхний дээгүүрт тавьж шийдэж, өмнөө тавьж байгаа ардчилсан төрийн тогтолцоог хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох байгууллага гэнэ” гэж тайлбарласан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хууль эрх зүйн орчин энэ тайлбарыг бүрэн гүйцээх хэмжээнд үзэл санаандаа үнэнч байж чадсан уу үгүй юү гэдэг үнэлгээ хангалттай биш байгаа.

ЭШЛЭЛ 15

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын урдаа барьдаг 40 орчим хуульчтай хамтран хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 орчим хуулийн заалт бүрээр ялгаж, хүний эрхийг хязгаарлаж, зөрчиж байгаа заалт байна уу үгүй юү гэдгийг дүн шинжилгээ хийж үзсэн. Нийт 11900 орчим заалтад дүн шинжилгээ хийж үзэхэд урьдчилсан байдлаар 800 гаруй заалт хүний эрхийг ямар нэгэн байдлаар зөрчиж байна гэж гарч ирсэн. 30 жилийн өмнө баталсан хуулийн хэрэгцээ шаардлага энэ цаг үед хоцрогдсон байна гэдгийг гаргаж ирлээ. Ирэх жилүүдэд шинэчлэх сайжруулах ажлыг хийх нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр юм.

ЭШЛЭЛ 16

Хуульд байгаа хүний эрхийн зөрчлүүдийн талаар эхний ээлжинд тодорхой тоон баримжаатай болсон, хоёрдугаарт ажлын төлөвлөгөөг УИХ дахь бүлэгтэйгээ хамтраад багц хуулиудын өөрчлөлтийг хэдий хугацаанд буюу хууль хэлэлцэх цаг хугацаанд уялдуулах вэ гэдэг талаар хэлэлцсэн. Энэ ажлыг бүтэн хийж дуусахын тулд нэг парламентийн хугацаанд амжих үгүйг хэлэхэд хэцүү. Гэхдээ бидний зорилго бол хурдан хугацаанд засах.

ЭШЛЭЛ 17

Төрийн эрх барьж байгаа намын хувд эрх барьж байх хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, хариуцлагатай төрийн албыг бий болгоно гэдэг зорилго зарчмыг тавьж ажиллана. Энэ зарчмаас гарч, дэмжиж чадахгүй гэдэг албан тушаалтан иргэдийн өмнө үүргээ биелүүлэх боломжгүй болно.

ЭШЛЭЛ 18

Өмнө нь төрийн оролцоотой байна гэдэг байсан бол одоо эдийн засгийн хувьд төрийн зохистой оролцоог бий болгох буюу төр юунд оролцох ёстой, ёсгүй вэ гэдгийг гаргаж ирнэ. Төр хувийн хэвшлээ бодлогоор дэмжинэ, харин орлогоосоо хамаарсан дэвшилтэт татварын тогтолцоонд хамрагдаж үйл ажиллагаа явуулна, орлого сайтай хэсэг нь бага орлоготой хэсгүүдээ тодорхой хэмжээнд дэмжиж хамтарч явна гэдгийг тусгаж өгч байна.

ЭШЛЭЛ 19

Зарим тохиолдолд намын гишүүд үзэл баримтлалаа ойлгоогүй, дагаж ажилахгүй байгаа жишээнүүд ажиглагддаг. Үүнийг засаж, улс төрийн намын нэгдсэн хариуцлага талаас анхаардаг байх ёстой. Нам, нэр дэвшигчид ч тэр иргэний өмнө байнгын хариуцлагаа хүлээж байх ёстой.

ЭШЛЭЛ 20

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.

ЭШЛЭЛ 21

Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ зарлаж байна гэсэн үг.

ЭШЛЭЛ 22

Нам өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандана. Алдаа дутагдлаа засаж залруулна, нийтлэг эрх ашгийг хангахын тулд хариуцлагатай ажиллахыг төрийн бүх төвшинд зарчим болгож ажилна.

ЭШЛЭЛ 23

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд намынхаа санхүүжилтыг нээлттэй болгож байгаа. Хэнээс, хаанаас ямар хэмжээний хандив цуглуулж, юунд зарцуулж байна гэдгийг ил болгож байгаа. Хандив өгөх гэж байгаа хүн хуулийн хүрээнд мөн өөрийн цэвэр орлогоос гэдэг зарчмыг барьж ажилласан. Намуудын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үед сайн дураар хандив өгөх тохиолдол багассан.

ЭШЛЭЛ 24

Манай нийгэмд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх байдал дутмаг болчихоод байгаа. Хамтын үйл ажиллагаа сул. Яг үүнтэй адил нэгнийгээ хүлээн зөвшөөрдөггүйгээсс болж нам доторх үл ойлголцол гарч, олон боломжуудыг алдаж байгаа. Үүнийг засч байгаа байгаа газраа хариуцлагатай байцгаая, хийх ёстой үүргээ ухамсарлаж нийтийн эрх ашгийг эрхэмлэж өөрийгөө зориулж сурцгаая.

image

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate talk exclusive” ярилцлагын зочноор оролцжээ. 22 жилийн өмнө МАН-ын гишүүнээр элссэн тэрбээр 2009 оноос МАН-ын төв байгууллагад ажиллаж байгаа билээ. Намын төв байгууллагад ажилласан цагаас улс төрийн намын зорилго, үүрэг, хөгжил төлөвшил дээр илүү анхаарч ажилласан гэж онцолсон тэрбээр улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхой болгохгүй бол үнэ цэн, нэр хүнд нь буурч байна гэдгийг онцолсон билээ. Ярилцлагаас түүний хэлсэн 24 онцлох эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (202.21.113.82)
    Ундрам улаан Чинбат аав хоёрт нь ямар өртэй вээ Амарбаясгалан даргаа
    2022 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.124.132)
    ундармаа, солтан, болон ЖДҮ-ээс албан тушаал ашиглан зээл авсан иргэдээ яах бэ? 960 сая авчихаад 40 сая төлөх нь зүйд нийцэх үү?
    2022 оны 01 сарын 17 | Хариулах
  • Бухимдагч (124.158.93.133)
    Доод шатанд ч гэсэн тухайлбал авилга өгч ковидын хуулиар томилогдсон захирал ковидын хуулийг зөрчин зал өгч мөнгө идэн цулхайж байх нь шударга ёс уу
    2022 оны 01 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.21.127.162)
    Хэ Хэ. бүхэл бүтэн армитай байЖ ЮУН ГАНЦ ЭГНЭЭ ВЭ????
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.21.58)
    Танай намын авилгачид ЖДҮ чидээ яах вэ. Бас л хялбаршуулсан байдлаар ялаас мултлаад л байхуу. Худлаа бүү жүжиглэ. Эхлээд өөрийн ЖДҮ тэй холбогдсоноо хүлээн уучлалт гуй тэгээд улс төрөөс бүрмөсан шар шувтал
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Ганбаатар (59.153.115.169)
    ЖДҮ-чидийг юу гэмээр байна. Бүгд зөв зүгээр хийдэг булхайгаа хийгээд л явж байна шүү дээ.
    2022 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.194.226)
    Энэ нөхөр чинь өөрөө Жду-гийн асуудалд нэр холбогдсон байсан шүү дээ
    2022 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.21.236)
    Өөрөө энэ үгэндээ үр могойн адил үлгэрээр ороогдох цаг удахгүй дээ
    2022 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.0)
    XIXI
    2022 оны 01 сарын 01 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ГИТЛЕРИЙН МОНГОЛ ХУВИЛБАР....
    2022 оны 01 сарын 01 | Хариулах
  • Иргэн (203.17.23.197)
    Үнэн үү. Чадах уу
    2022 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.93.108)
    Ярихаас ажил болгож чадах уу.
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • ха ха (202.9.46.29)
    хуцдаг халтар вэ танай намд өөр ямар хүмүүс байдаг юм
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (109.252.29.29)
    Шуухээр орж байсан хурэлсухээч эхлэх хэрэгтэй.намаар чинь шуухээр орсон хумуус байна.туунийгээ эхний ээлжинд цэвэрлэ. Оороо жду авсанаа тол.
    2022 оны 12 сарын 29 | Хариулах
  • зочин (103.68.107.37)
    мөр зэрэгцээд алхах байтугай албан тушаал өгөөд амьдрлыг нь дээшлүүлээд байгаа шүү дээ тухайлбал энхбаяр багабанди төрийн дунд тушаалтан нар байна
    2022 оны 12 сарын 29 | Хариулах
  • Зочин (183.8.83.196)
    энэ ч энхбаярт хандуулж хэлж байна даа цаагуураа
    2022 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.85.217)
    chi tegeed ulsiin mungu zavshchihaad ih hurald suuj baigaa gishuudee yaah gej baigaa yam,uuriinhuu namiig languun deer zardag baraa shig reklamdahaa boli,uuruu ch yamar hun bilee dee JDU chin geed baigaa
    2022 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.119.138)
    Зөв шүү..... гэхдээ үнэн үү... ккк... барах бол уу .... ам бардам гуя шалдан гэдэг болох вий дээ....
    2022 оны 12 сарын 28 | Хариулах
  • Nam bus irgen (103.57.95.225)
    Tanai namd uldeh hun baigaamuu kkk.
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • Zochin (46.223.95.196)
    Uuriiguu yahav???????
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.216.135)
    Зов шуу дээ уунийгээ амьдралд хэрэгжуул хэрэгт холбогдсон хумуусээ шууд хоогоод эхлэх хэрэгтэй дээ маш их ярьлаа одоо болно шуу
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Barigdsan n buruuddag ene avligiin asuudliig tsegtselmeer bval ugsun n avsan shigee buruuddag togtoltsoogoo bolichih, eh uusveree batalgaajuulj chadahgui orlogo, hurungiig huraadag l bolchih. Chadahgui bol naad yaria bol ulger
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.181.200)
    МАН-н гишүүн байхад нэг сайхан юм нь хичнээн авилгал аваад баригдсан ч шоронд орохгүй , торгууль төлсөн болоод өнгөрдөгт л байгаамдаа.
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    1 цаг 39 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    1 цаг 49 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    1 цаг 59 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    2 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    3 цаг 9 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    17 цаг 53 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    17 цаг 54 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    18 цаг 48 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    19 цаг 13 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    19 цаг 20 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 34 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    20 цаг 46 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    20 цаг 53 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК