Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Даллас Маверикс"-ын нэрийн хуудас дугаараа мөнхлүүллээ

2022-1-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Дирк Вернер Новицки нь 1978 оны зургаадугаар сарын 19-нд Баруун Германы Бөцбүрг гэх хотод мэндэлсэн.

БАРИМТ 2

Бага байх үеэсээ л спортоор хүмүүжсэн бөгөөд түүний ээж нь мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчин байсан бол түүний аав нь Германы гандболын шигшээ багийн тамирчин байжээ. Мөн түүний эгч нь хөнгөн атлетикийн тамирчин байснаас гаднаа сүүлд сагсанбөмбөгийн тамирчин болж одоогоор NBA-ийн олон улсын телевизэд ажилладаг.

БАРИМТ 3

Хүүхэд байхдаа үеийнхнээсээ хамаагүй өндөр байсан тэрээр анхандаа теннис болон гандболын спортуудаар хичээллэж улмаар Теннисийн спортоор Германы өсвөрийн тамирчид дунд нэлээн нэр хүндтэй болж байсан. Түүний хамгийн дуртай спорт нь сагсанбөмбөг бус теннис юм.

БАРИМТ 4

15 наснаасаа эхлэн Гешвиндер гэх дасгалжуулагчийн удирдлага дор сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Улмаар түүнийг 16 нас хүрэх үед нь дасгалжуулагч түүнээс “Дэлхийн шилдгүүдийн эсрэг тогломоор байна уу? Эсвэл Германы баатар болж үлдмээр байна уу?” хэмээн асууж хэрвээ хоёр дахь сонголтыг сонговол цаашид бэлтгэл хийхгүй байсан ч хэн ч чамайг энд зогсоож чадахгүй харин эхний сонголтыг сонговол маш эрчимтэйгээр өдөр бүр бэлтгэл хийх хэрэгтэй хэмээн хэлж Новицки ч эхний сонголтыг сонгосноор сагсанбөмбөг түүний бүхий л ертөнц болон хувирсан.

БАРИМТ 5

Нутгийнхаа лигт амжилттай дөрвөн улирлыг үдсэнийхээ дараагаар 1998 оны драфтын багт 1-р тойргийн 9 дэх сонголтоор "Милуоки Бакс" багт сонгогдсонч тэр даруйдаа "Даллас Маверикс" баг руу солигдсон.

БАРИМТ 6

Түүний уг оролцсон солилцоогоор одоогийн "Брүүклин Нетс" багийн ахлах дасгалжуулагч Стив Нэш мөн "Даллас Маверикс" багт нэгдсэнээр тэд маш дотны найзууд болсон.

БАРИМТ 7

Тэрээр 213 см өндөртэй байсан бөгөөд хүчний довтлогчийн байрлал дээр 41 дугаартай тоглодог байсан.

БАРИМТ 8

Түүний рүүки улиралд 1988-1999 оны NBA-н ажил хаялт тохиолдож лиг 1-р сар хүртэл эхлээгүй тул нутаг буцаж 13 тоглолтод оролцоод амжсан. Гэвч лиг буцан нээгдэж улирлын тоглолтууд хэвийн өрнөж эхлэх үед Диркийн хувьд улирлыг 20.4 минутад 8.2 оноо, 3.4 самбараас бөмбөг авалт гэх таагүй амжилттайгаар   өндөрлүүлсэн. Мөн түүний хамгаалалт маш муу байснаас шалтгаалж үзэгчид түүнийг маш ихээр доромжилж байсанд сэтгэлээр унасан Дирк тус улиралдаа NBA-г орхиж Герман руу буцах тухай нэлээдгүй удаа бодож байсан гэдэг.

БАРИМТ 9

Тэрээр Стив Нэшээс гадна супер од тоглогчтой тоглож байгаагүй бөгөөд үргэлж багийн хамгийн чухал тоглогч байсаар ирсэн. Мөн төвийн довтлогчоос гадна төвийн тоглогч болон жижиг довтлогчоор тоглох ч үе ч түүнд байсан.

БАРИМТ 10

Дирк нь хэдийгээр Герман хүн болов ч шар айргийг огт таашаадаггүй нэгэн.

БАРИМТ 11

NBA-д нэг багийнхаа төлөө 21 жил тоглосон цор ганц тоглогч. Мөн 21 жилийнхээ замналдаа хоёрхон удаа трипл дабль үзүүлж байсан.

БАРИМТ 12

Түүний түүх болон замналын тухай ном болон баримтат кино хийгдсэн нь түүний нэр хүндийг илтгэнэ.

БАРИМТ 13

2010 онд өөрийн эхнэр болох Жэссикатай буяны үйл ажиллагаан дээр танилцаж одоогоор гурван хүүхдийн эцэг эх болоод байна. Жессика нь Швед хүн бөгөөд хоёр ихэр мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин дүү нартай.

БАРИМТ 14

Түүний дундын зайн үсрэлттэй шидэлтүүд нь тухайн цаг үедээ хамгаалах боломжгүй довтолгоонуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байсан.

БАРИМТ 15

21 жилийн туршид бүх оддын тоглолтод нийт 2002 оноос 2019 онуудын хооронд нийт 14 удаа сонгогдож байсан.

БАРИМТ 16

2000 онд "Даллас Маверикс" багийн эзэд солигдож багийн уур амьсгал мөн ирээдүйн бодлого өөрчлөгдсөнөөр Дирк хоёр дахь улиралдаа огцом сайжирч 35.8 минутад 17.5 оноо, 6.5 самбараас бөмбөг авалт, 2.5 оновчтой дамжуулалт гэх үзүүлэлттэйгээр MIP буюу амжилт нь хамгийн их сайжирсан тоглогчийн шагналын санал хураалтад хоёрдугаар байранд жагссан.

БАРИМТ 17

Жил өнгөрөх тусам багийн түлхүүр тоглогчийн үүргийг гүйцэтгэсээр 2004 он гэхэд багийн лидер тоглогч болсон байлаа.

БАРИМТ 18

2005-2006 оны улиралд NBA-н финалд анх удаа шалгаран гарсан Дирк Новицки "Миами Хит" багтай нүүр тулан тоглосон. Эхний 2 тоглолтод ялалт байгуулан давуу талыг "Даллас Маверикс" авсан ч Дирк Новицкигийн тааруу тоглолтоос шалтгаалан дөрөв дараалан ялагдал хүлээснээр лигийн хоёрдугаар байранд жагсан улирлыг дуусгасан.

БАРИМТ 19

Тус улирлын дараагаар Дирк зогсоогдошгүй байж лигийн үнэ цэнэтэй тоглогчоор анх удаа нэрлэгдсэн. Уг шагналыг хүртэхдээ өөрийн дотны найз Стив Нэшийг 100 саналын илүүтэйгээр ялсан.

БАРИМТ 20

2010-2011 оны улиралд дахин нэг удаа аваргын төлөөх цувралд шалгаран гарсан ч тэдний эсрэг бүх одод Леброн Жеймс болон Крис Бош нараар багаа хүчирхэгжүүлсэн "Миами Хит" баг зогсож байв. Маш өрсөлдөөнтэй цувралын дараагаар 4-2 харьцаатайгаар ялалт байгуулснаар "Даллас Маверикс" баг түүхэн дэх анхныхаа аваргын цомыг хүртсэнээс гадна Дирк Новицки финалын үнэ цэнэтэй тоглогч болсон.

БАРИМТ 21

2018-2019 оны улирлыг багийнхаа хамт өнгөрөөснийхөө дараа сагсанбөмбөгийн спортоос тамирчны хувиар албан ёсоор зодог тайлсан.

БАРИМТ 22

Шигшээ багийнхаа хамтаар тэмцээн уралдаанд цөөнгүй оролцсон тэрээр 2002 оны ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байсан удаатай.

БАРИМТ 23

2021 онд NBA-н 75 жилийн ойгоор гаргасан лигийн бүх цаг үеийн шилдэг 75 тоглогчдын жагсаалтад багтсан.

БАРИМТ 24

Одоогоор Дирк Новицки нь төрөлх "Даллас Маверикс" багтаа зөвлөхөөр ажиллан амьдарч байна.

image

NBA буюу дэлхийн хамгийн том сагсанбөмбөгийн лигийн олон улсын тоглогчдын хамгийн том төлөөллүүдийн нэг Герман довтлогч Дирк Новицкигийн 41 дугаарыг "Даллас Маверикс" баг нэгдүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор мөнхөллөө. Тэгвэл та бүхэнд “Герман Mашин” хочит Дирк Новицкиг танилцуулж түүний тухай 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.99.230)
    Монголын хүүхэд залуус орчин цагаа зүгээр гар утас төдийхнөөр төсөөлөж байна мөн залхуу архичин хар тамхичин ярь тэмбүүндээ баригдсан залуус буйдангийн ард салтаагаа ухаж хойд америкийн цагаач хар боолуудын бөмбөг тоглож байгааг харж манарч суухаас өөрцгүй ялгагдаснууд
    2022 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 51 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 35 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 22 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 42 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 45 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 51 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 58 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК