Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг энэ сарын 17-ноос Эрүүл мэндийн яамтай хамран цахимаар олгож эхэлсэн. Харин дөрөв хоногийн дотор 687 хүн цахим лист бичигджээ. Хөдөлмөрийн чадвар түр алдалт, Жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд нэг тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэж байгаа юм байна. Мөн 2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлж авсан. Харин 180 мянган хүн Хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж авсан байна. Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувьд өмнөх оноос 66 мянган хүнээр илүү байсан нь Ковидын өвчлөлтэй холбоотой юм байна.
Сэтгэгдэл (1)