Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ынхаан, Ж.Мөнхбат гишүүн ээ. Нэг доллартай харьцах төгрөгийн ханшийг 1700 болгоод өг

2022-1-25
0
ЖИРГЭХ

Түүхэндээ АН хоёрхон удаа засгийн эрх барих хэмжээний суудлыг УИХ-д авч байсан юм. Эхнийх нь 1996-2000 он. Энэ үед ардчилсан үзэл санаатай намуудын нэгдэл “Ардчилсан холбоо” эвсэл олонхи болж анх удаа засгийн эрхийг дангаараа бүрдүүлж байлаа. Гэхдээ аливаа улс төрийн шийдвэр УИХ-ын 76 гишүүний 50+1-ээр шийдэгддэг УИХ-д 50 суудалтай АН-ынхан мөн л хүссэн шийдвэрээ гаргаж чаддаггүй байлаа. Тухайн үеийн УИХ-ыг “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудалтайгаар, МАХН буюу одоогийн МАН 25 суудалтайгаар, МУНН нэг суудалтайгаар бүрдүүлж байв. Ингэснэр МУНН-ын О.Дашбалбал аль талд кноп дарахаас улс төрийн шийдвэрүүд ихээхэн шалтгаалж байв. Нэг ёсондоо УИХ-д олонхи болсон “Ардчилсан холбоо” эвслийнхний улс төрийн шийдвэрүүд нэг кнопоор л хувь заяа нь шийдэгдэж байлаа. Энэ ацан шалаанаас “Ардчилсан холбоо” эвслийнхэн гарах ганц мэргэн арга олсон нь аливаа шийдвэрийг ердийн олонхиор шийддэг болгож хуулийг өөрчлөх байсан билээ. Ингэснээр одоогийн УИХ-ын хэрэглэж байгаа дэг бүрэлдсэн юм. Ийм нөхцөл байдал дунд анх удаа олонхи болж байсан “Ардчилсан холбоо” эвслийнхний хувьд хамгийн том бэрхшээл нь Үндсэн хууль байв. Ерөнхий сайдыг одоогийнх шиг ялсан нам нь шууд томилчихдоггүй л байлаа. Заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж Ерөнхийлөгч УИХ-д томилуулах саналаа оруулж ирдэг байв. Үндсэн хуулийн энэ заалтаас болж “Ардчилсан холбоо” эвслийн Ерөнхий сайдад нэр дэвшигч Да. Ганболдыг МАХН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж, Монгол Улс огцорсон Ерөнхий сайдтай олон сарыг үдэж байлаа. Гэх мэтийн бэрхшээл дундуур “Ардчилсан холбоо” эвсэл анх удаа эрх барин дөрвөн жилийг дөрвөн Ерөнхий сайд, дөрвөн Засгийн газар солин байж дуусгаж байв. Энэ үед олонхи болсон “Ардчилсан холбоо” эвслийнхэнд Үндсэн хууль ч, сөрөг хүчин МАН ч, УИХ-д ганц суудалтай МУНН ч, бүр эвслийн дотроос урван гарсан “Элсний 13” нь ч ажиллах боломжийг нь үнэндээ хааж байсан юм.

Харин дараагийнх нь 2012-2016 он. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар АН 35 МАН 26 МАХН 10 бусад 5 суудал авснаар АН олонхи болж чадаагүй ч олон суудалтай нам болов. Олонхи болж чадаагүй АН энэ удаа ямартай ч Засгийн газар байгуулах хэлэлцээг эхлүүлэх эрхийг авсан гэсэн үг.

Дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний чадал байгаагүй АН энэ онуудад эхлээд МАХН-тай, дараа нь МАН-тай эвсэн Засгийн газраа байгуулсан. АН-ыг хоёрдахь удаагаа УИХ-д олон суудалтай болж Засгийн газар байгуулах хэмжээний эрх авсан энэ үед сөрөг хүчин МАН-ынхан жинхэнэ сөрж ажиллаж байлаа. Засгийн газарт нь гуйж ороод, сонгуулийн өмнө гүйж гараад л. Талбай дээр жагсаж, сонгуулийн хар машиныг шатааж, чуулганы үүдэнд суулт зарлан хийсэн бүхнийг нь үгүйсгэж байлаа, тэд.

Ямартай ч энэ он жилүүдэд АН-ынхан хөрөнгө босгон хамгийн урт замыг тавьж, одоогийн энэ гайхуулаад байгаа и-Монголын эхлэлийг нь тавьж байсан нь маргашгүй үнэн. АН эрх барьж байсан 2013 оны дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд эдийн засгийн өсөлт 12.8 хувьтай байжээ гэдгийг Монгол Улсын эдийн засгийн тойм-2013-аас харж болно.

Харин энэ үед буюу 2014 оны нэгдүгээр сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийхдээ нэгтийн ам.доллар индэр дээр барин гарч 17 боодол монголын нэг төгрөгтэй тэнцэж байна. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлээд наавал 18 метр квадрат цаас болж байна хэмээн жишээ аван Монголын эдийн засгийг АН-ынхан хэрхэн сүйрүүлж байгааг гал цогтой, эрдүү хоолойгоор индэр дээрээс шүүмжилж байлаа. Энэ үед монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1700 байсан гэсэн үг.

Тэгвэл тэр үеэс хойш хоёр ч УИХ-ын сонгууль улирчээ. Энэ хоёр удаагийн сонгуулиар МАН хоёуланд нь 60-аас дээш суудал авч, УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн. 17 боодол Монгол төгрөг нэгхэн ам.доллартай тэнцэж байна гэж намын байрынхаа индэр дээрээс гуниг дүүрэн зарлаж байсан генсек Ж.Мөнхбат хоёр ч удаа тэр цагаас хойш УИХ-д улиран сонгогдоод байна. Гэтэл МАН Засгийн эрхийг барьж байгаа өнөөдөр нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцэж байна. Ж.Мөнхбат гишүүний жишээлдгээр бол бүтэн 28 боодол нэг тал боодол нэгтийн төгрөгтэй ганцхан ам.доллар тэнцдэг болчихож.

Тийм ээ, энэ ханшийн нөлөөнд Монголын жирийн иргэдийн өрхийн эдийн засаг сүйрч байна. 2014 онд нэг ам доллартай харьцах төгрөгийн ханш 1700 байхад 1660 төгрөгрөөр нэг литр АИ92 бензинээ авдаг байлаа бид. Цагаан будаагаа кг-ийг нь 2400 төгрөгөөр, элсэн чихрээ 1700-аар, фүжи алим 3900 төгрөгөр аваад идчихдэг байлаа. МАН-аа, Ж.Мөнхбат гишүүн ээ, бид олон зүйл хүсэхгүй ээ. Гагцхүү АН засгийн эрх барьж байсан тэр үеийнх шиг ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг 1700 л болгоод өг.

О.Балдан-Очир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • mongolchuud (103.26.194.169)
    МАНынхаан энэ инфляц чинь бүр дийлдэхээ байлаа цалин,тэтгэвэрийн мөнгө чинь цаас боллоо удахгүй Венесүэлийн араас ороод талах авах мөнгөө түрдэг тэргээр зөөхөнө,та нар АНынхны идэж уусныг гайхаад байдаг гэхдээ тэр үед та нар хамтраад л засаг барьж байсан тэр үед хамтарсан засагт орж ажиллаж байсан хүмүүс өмнөх болон одоогийн их хуралд МАНыг төлөөлөөд ичихч үгүй худлаа яриад сууж л бн,авилгын индекс чинь АН төр барьж бх үеэс хойш тогтмол өсөж бн,индексийг олон улсын байгууллага гаргадаг юм үүний бурууг бусад руу чихэх аргагүй тэгээд хэн нь их авилга авч бн даа нөхөр коммунистуудаа
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.169)
    Eneheer tiim shuu unendee yag idej uusan,hariutslagagui handsan yalgavarlan gaduurahsan,shiniig sanaachlaagui zergeer ni tootsvol MAN buh l muu muuhai yamnii mongoldoo rekord getel humuusiin itgel unemshil tarhi ugaaltan deer toglood hamag l muu muuhaig ardchilal bolon AN ruu chihej uursduu enhiin tsagaan tagtaa ene ariun es uu,ene shudarga uu,yamar ih es surtahuungui uvaigui zan be,deer ni iim baihad doodchuud ni odoo yaahav
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Ж . Мөнхбатын бөгсний ацыг хадам ээж нь л мэддэг гээ биз дээ - чадахгүй амьтныг бүү зовоо ...
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (129.205.124.19)
    Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
    2022 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 30 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 35 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 40 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 5 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 6 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 10 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 48 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 4 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 25 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 28 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 29 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 39 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 33 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 36 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК