Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Монгол Ардын нам бол улс төрийн соёл нь тогтчихсон, агуулга, хэлбэр нь төлөвшчихсөн, ёс, зарчим, эрэмбээ барьж чаддаг нам

2022-1-28
0
ЖИРГЭХ

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүрэн дэмжлэгийг авч байгаа энэ цаг хугацаанд бид бодитой, даацтай ажлуудыг хийнэ-

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 35 дугаар Бага хурал болох гэж буйтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.СУМЪЯАБАЗАРТАЙ ярилцлаа.


-МАН шат шатны сонгуульд “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөр боловсруулж оролцсон. Энэ гэрээгээ хэр биелүүлж байгаа вэ?

 -МАН УИХ-ын болон орон нутгийн сонгуульд “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлсэн. Орон нутгийн сонгуульд “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийг дунд болон анхан шатанд буюу нийслэл, дүүрэг, хорооны түвшинд нь илүү нарийвчлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болж батлагдан хэрэгжээд явж байгаа. Амласнаа биелүүлэхийн тулд хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь чухал. Үүнийг Ерөнхий сайд чиглэл болгож, хэлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Иргэдийг орон сууцжуулах, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороог байгуулсан. Мөн Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороод байгуулагдсан нь төрийн бодлого, үйл ажиллагаа бүх шатандаа жигд явах, бодлогын нэгдмэл түвшинд зангидагдах давуу талыг бий болгож байгаа. Цаг хугацаа хэмнэх, үйл ажиллагааг хурдтай явуулах боломж гэж харж байна. Мэдээж хурдтай, хариуцлагатай ажиллах ёстой, амлалтаа биелүүлэх ёстой. Бүх талаар шахаж шаардаж, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гүйцэтгэлээр нь сар, улирал, хагас жилээр нь гаргаж яваа. Бид мөрийн хөтөлбөрөө л барьж ажиллана. Энэ бол бидний ард түмэндээ өгсөн амлалт.

-“Хөгжлийн гэрээ”-ний хэрэгжих хугацаа талдаа орох гэж байна шүү дээ?

-Тийм. Энэ зун гэхэд хоёр жил болно. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Өнгөрсөн хугацааг харахад, цар тахал, ковидын улмаас бүтээн байгуулалтын ажил, хөгжлийн ажил явах боломж, бололцоо хомс байсан хэдий ч бид хууль, эрх зүйн реформыг хийж, сууриа маш сайн тавьж авсан. Үүний үр дүнд Улаанбаатар хот хөрөнгө оруулалтыг татах, бие даасан эдийн засагтай болох, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээн байгуулалтыг хийх хууль, эрх зүйн суурийг санхүүтэй нь хамт 2021 онд хийж чадсан. Цаашдаа ч Улаанбаатар хоттой холбоотой тендерийн хууль, газрын багц хуулийн шинэчилсэн найруулга орж ирэх гэж байгаа. Нөгөө талд Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудал байна. Бас л эрх зүйтэй холбогдоно. Хот байгуулалтын тухай хууль, Хот төлөвлөлтийн тухай хуулиудыг шинэчлэх, Улаанбаатар хотын стандартыг хуульчилж өгөх шаардлагатай. Ийм зүйлүүдийг хуульд суулгаж, нэг мөсөн сайн суурьтай юм хийж өгвөл дараа нь Хотын дарга хэн нэгэн болоход, яг энэ миний үзсэн асуудалтай тулгарахгүйгээр хотын ажил урагшаа эрчтэй, цаг хугацаатайгаа уралдаж хурдтай явдаг л байх ёстой. Ийм суурь нөхцөлийг нь хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үүн рүү бүх ажил чиглэж байна. Нийслэлээс гаргасан бодлого Ерөнхий сайдын дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаатай уялдаж байгаа. Нийслэлийн намын хороо төв намын бодлогыг дүүрэг, хороо гэх мэтээр илүү нарийвчлаад хэрэгжүүлээд явна гэж ойлгож болно. Монгол Ардын Нам бол гишүүн төвтэй нам. Бүх асуудлаа ардчилсан зарчмаар шийдэж явдаг. Хүний нөөцийг шилж сонгох дүрэм журам нь ч шинэчлэгдэж явдаг. Залуу боловсон хүчнүүдээ дэмжиж гаргаж ирж чаддаг улс төрийн хүчин. Би нийслэлийн намын хорооны даргын хувьд 2020 оны орон нутгийн сонгуульд залуучуудыг маш сайн оруулж өгсөн. Жишээ нь, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 75.5 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. Монгол Ардын Нам бол улс төрийн соёл нь тогтчихсон, агуулга, хэлбэр нь төлөвшчихсөн, түүгээрээ дамжуулж удирдах, удирдуулах ёс, зарчим, эрэмбээ барьж чаддаг нам. Тийм учраас Монгол Ардын Намд шинэчлэлийн агаар, салхи байнга орж байх ёстой гэж би боддог. Бидний зайлшгүй хийх ёстой ажил шинэчлэлтэй холбоотой асуудал. Улс төрийн намыг бэхжүүлэхийн тулд хүний нөөцийг маш сайн хөгжүүлэх ёстой юм байна. Хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд бид зөвхөн сонгуулиар ажилладаг улс төрийн байгууллага байж болохгүй. Тиймээс энэ жилийг төв намаас гаргасан бодлоготой уялдуулаад бид Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил болгож зарласан. Энэ бол анхан шатны намын байгууллагыг идэвхжүүлэх, бэхжүүлэх, тэнд хүний нөөцийн сургалт явуулах, залуучуудын сонирхсон, идэвхжүүлэх орчныг бүрдүүлэх, олон улсын ISO9001:2015 буюу чанарын стандартыг нэвтрүүлэх, нэг ёсондоо хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг идэвхжүүлнэ. Тэр хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах гэрээг байгуулж эхэлсэн.

-Намын хорооны хувьд гишүүнчлэл нэлээн нэмэгдэж байгаа юм байна. Гишүүдийн тоо нэмэгдээд ирэхээр намын анхан шатны байгууллагууд руугаа яаж хүрч ажиллах гэж байна. Ямар төлөвлөгөө байна вэ?

-Улаанбаатар хот 204 анхан шатны намын хороотой. Тэдгээр нэгж дээр нийслэлийн намын 66 мянга гаруй гишүүн хамрагдаад, намын өдөр тутмын үйл ажиллагаанд өөрсдийнхөө дуу хоолой, үзэл бодлыг нэмэрлэж, гар бие оролцоод явж байгаа. Үүнийг илүү идэвхжүүлж, хүний нөөцийг бэлдэх, хөгжүүлэхэд анхаарна. Нам бол хувь хүний өмч биш. Намын бодлого цэвэр тунгалаг, зөв байж улс төрийн бодлого, шийдвэр цэвэр тунгалаг болно. Төрийн бодлого ч мөн адил. -Та УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Хотын дарга болсон. Өмнөх УИХ-д гишүүнээр ажиллахдаа хотын эрх зүйн байдлын талаар олон хууль санаачлан, батлуулж, өөртөө хөрсөө бэлдэж байсан юм уу даа гэж сэтгүүлч хүний хувьд анзаарч харж байлаа?

-Нийслэлийн намын хороо бол Монгол Ардын Намын зүрх болсон байгууллага. Энэ том намын сонгуульт ажлыг аваад 2020 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Монгол Ардын Нам 91.7 хувийн түүхэн амжилт үзүүлсэн шүү дээ. УИХ-ын 24 суудлаас 22-ыг нь авсан. Үүнд мэдээж нийслэлийн намын төлөө зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байгаа намын 66 мянган гишүүний хүч, оролцоо маш их байгаа. Тэднийг дэмждэг, тэдэнд итгэдэг иргэдийн дэмжлэг асар их бий. Үүний хүчинд өнөөдөр Монгол Ардын Нам төрийн эрх барих онцгой эрхээ, мандатаа ард түмнээсээ аваад, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн 2020 оны орон нутгийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас 34 суудлын дэмжлэгийг нийслэлчүүдээс авсан, хамтран зүтгэгчид маань улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотыг удирдах улс төрийн гарцаагүй шийдэл дагасан өндөр үүрэг, хариуцлага надад ногдуулсан. Нийслэлийн намын дарга өөрөө хариуцлагаа үүрээд, хотоо удирдвал нам, засаг хоёрын бодлого нэгдмэл байж, бодлого, шийдвэрийн түвшинд уялдаж явна. Ингээд үндэсний хэмжээнд төрийн бодлого тодорхойлогчоос нийслэл хотыг шууд удирдах захиргаа, аж ахуйн өдөр тутмын тулгамдсан ажлуудыг зохион байгуулж, зохицуулах ажилд шилжин ажиллах болсон. УИХ-ын гишүүний ажлаа өгнө гэдэг тийм амар биш шүү дээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн маань сонгогчдын итгэл, төлөөлөл хөсөр хаягдахгүй байж болох боломжуудыг бодож болгоосны эцэст түр зуурын эргэлзээгээ орхиж, энэ шийдвэрийг гаргасан. Ийм шийдвэрийг гаргах, хүлээн авах надад үнэхээр амар байгаагүй. Миний амьдралдаа богино хугацаанд, яах аргагүй тал талаас нь бодож гаргасан хамгийн хүнд шийдвэрийн нэг мөн байх. Миний хувьд залуусынхаа дунд ажиллаж, нийслэлийн МАН гэдэг том айлыг удирдаж байна. Нийслэлийн намын хороо бол их чухал байгууллага. Соёл, эдийн засаг, санхүү, захиргааны төв болсон Улаанбаатар хотод МАН-ын бодлого, үйл ажиллагааг зөв явуулах нь чухал. Гол нь намын дараалсан том амжилтууд, 2020, 2021 оны том ялалтууд, асар том хүлээлт ард нь байгаа. Тийм учраас миний ажил УИХ дээр, Засгийн газар дээр шуурхай явж байгаа. Засаглалын тогтвортой байдлыг бий болгон, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг хий, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд гаднын хөрөнгө оруулагчдыг татах бололцоо танд бий, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлээд, тэднийгээ засаад яв гэдэг ийм чиглэлийг л намын удирдлагууд өгсөн шүү дээ. Би нийслэлийн намын хорооны даргын хувьд хариуцлага нуруун дээр ирчихсэн учраас үгүй гэж хэлэх эрх байхгүй. Энэ бол том сорилт байсан. Сорилттой нүүр тулахаас огт айгаагүй. Цаашид ямар сорилттой тулахыг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ухарч, няцна гэж байхгүй. Юмыг заавал зүтгэж, ялж гарахыг хүсдэг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдал, хуультай холбоотой зүйлийг бас харж байсан. Ялангуяа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад дагалдах хууль гээд.

-Том том өөрчлөлтүүд оруулчихсан шүү дээ?

-Үүнийг хийхийн тулд л ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сард гишүүн байхдаа батлалцсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол угаасаа ажлын хэсэг гарчихсан явж байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль байна. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой газрын багц хууль, Хот байгуулалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиуд нэгдэж байж Улаанбаатар 25 хотын бие даасан, хүчирхэг байдал бүрдэнэ. Бүсчилсэн газрын үнэлгээгээ хот өөрөө тогтоож чаддаг байх ёстой. Хотын төвийн газрын үнэлгээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн газрын үнэлгээтэй ижил байж болохгүй. Үнэ цэн нь ерөөсөө байршил. Түүнийг нэг түвшинд байлгаж болохгүй. Бүсчилсэн зохицуулалт хийх эрхийг хот өөртөө авах ёстой. Хотын хамгийн үнэт зүйл, хөрөнгийн гол эх үүсвэр бол газар. Үүнийг гарын салаагаар урсгасан бодлогын алдааг засах гэж хүч тавьж байна. Түгжрэлийг бууруулах ажилд л гэхэд шийдвэр нь Засгийн газрын түвшинд, эрх зүйн шинэтгэл нь УИХ-ын түвшинд, хэрэгжилтийг хангах нь нийслэлийн түвшинд гээд түвшин болгонд нэгдмэл ойлголттой байгаагийн давуу талыг бид одоо л харуулах ёстой. Улаанбаатар хотын болж бүтэхгүй зүйлүүдийг цэгцлэх ёстой. Хууль, эрх зүйг нь шинэчилж, үүд хаалгыг нь нээж өгөх ёстой. Улаанбаатарыг гаднын хөрөнгө оруулалтыг татдаг хоёр дахь Оюутолгой гэж хэлсэн шүү дээ. Одоо үл хөдлөх хөрөнгийг юутай уяж байж бид санхүүгийн том урсгалыг татах вэ гэдэг аргачлал дээр ажиллаж байгаа. Дэлхийн 50-аад улс үүнийг хийгээд, хэрэгжүүлээд явж байгаа. Манайд хэрэгжээгүй байна. Үүнийг бид хэрвээ хийж чадах юм бол ёстой жинхэнэ хоёр дахь Оюутолгой болно. Намын мөрийн хөтөлбөр нийслэлийн намтай уялдаж, бид ард иргэддээ амласан амлалтаа биелүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх боломжуудыг нь нээж өгөөд л явах ёстой юм.

-Та нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ маш сайн хамтарч ажиллаж байгаа. Хотоос сонгогдсон гишүүд Түр хороо байгуулсан. Үүнийг өмнө нь намд ч, УИХ-д ч хотын фракц гэж байсантай зүйрлэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан ийм бүтэц байж далайцтайхан, том хэмжээний ажлыг хийх юм байна аа л гэж харсан. Тэр нь “Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо” УИХ-д анх удаа байгуулагдсан. УИХ-ын дарга Г.Занданшатар үүн дээр маш шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, манлайлал үзүүлж байгаа. Энэ түр хороо Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын хувьд маш сайн дэмжиж байгаа. Гадаадын зээлийн эх үүсвэр дээр нь, хотын хөгжлийн бодлого дээр нь, хууль, эрх зүй дээр нь гэх мэтээр. Нийслэл хот цэгцэрч байж улс цэгцэрч, хөгжинө шүү дээ. -Оны өмнө Монгол Ардын Намын Их хурлаар намын гишүүдийн ёс зүй, томилгооны асуудлыг ярьсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр ёс зүйн асуудалд холбогдвол намын, улс төрийн дэмжлэг байхгүй болно гэдгээ тодорхой заагаад өгчихлөө? -Монгол Ардын Нам бол хариуцлага тооцож чаддаг нам. Улс төрийн нам тэгж байж л явна. Ялангуяа авлига, хүнд сурталтай тэмцэх нэг гол хүч нь болж өгнө. Авлига бол дандаа хөгжлийн хурдыг сааруулж байдаг. Төрийн ажлын процесс удаашраад байх тусам л авлига байна аа л гэж ойлго. Хот дээр ирээд асуудал шийдэгддэггүй юм аа гэж ярьж байгаа бол авлига байгаа. Тийм учраас бид цахим шилжилтийг яаралтай хийгээд тусгай зөвшөөрөл болон түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтуудыг хүчингүй болгосон. Жишээ нь, хоёр иргэн хоорондоо газар шилжүүлэхэд Засаг даргаар гарын үсэг зуруулж яах гээд байгаа юм. Бүртгэл дээрээ очоод л хоёулаа нийлж байгаад шилжүүлээд л, бүртгүүлээд болоо юм биш үү. Манай бүтээн байгуулалтын ажлууд зургаан сарын хугацаанд л хийгддэг. Энэ хугацааг алдвал бүтэн жил алдчихаж байгаа юм. Гэтэл төрийн байгууллага асуудлыг нь шийдэж өгдөггүй. Зунжингаа явсаар есдүгээр сард нэг юм зөвшөөрөл нь гараад л тэгээд ажил нь зогсчихдог. Ийм байдлаар хотын ажил явахгүй.

-Намын гишүүдтэй, ялангуяа залуу гишүүдтэй холбоотой цүнх баригч гэдэг ойлголт нийгэмд бий болчихлоо. Энэ бол мэдээж намыг муухай харагдуулдаг зүйл. Цүнх баригчдын нам гэдэг энэ муу нэрнээсээ яаж салах вэ?

-Хүмүүс шүүмжилж байгаа бол бодитой байгаа гэсэн үг шүү дээ. Нийгэм өөрөө мэдрэмжтэй учраас тэр сул талуудыг, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлүүдийг өнцгийг нь их зөв гаргаад ирдэг. Нийгэм ярьж байгаа бол бидэнд тийм дутагдал байгаа гэсэн үг. Үүнийг огт байхгүй гэж ярих нь өөрөө зохисгүй. Харин яаж бид зөв болгож, өөрчилж, цүнх баригч гээд байгаа залуучуудыг зөв шилж, сонгож төлөвшүүлэх вэ гэдэг чинь хүний нөөцийн хөгжүүлэлтийн бодлого.

-Нам одоо төрийн эрх барьж байна. Сонгуульд ялаад л эгэл жирийн гишүүдээ мартдаг. Тэдэн дээрээ очихгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна?

-Тийм асуудал байгаа. Эргэх холбоо байхгүй байна гэдэг маш муу зүйл. Анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүдийн хүч оролцоотойгоор, тэдний сэтгэл зүтгэлээр бүх шатны сонгуульд амжилт үзүүлж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн сурталчилгаа, ухуулан таниулах үйл ажиллагаа намын ялалтын үндэс. Халуун зунаар ч, хахир өвлөөр ч, хавсарга шороотой хаврын цагт ч намын ажлаар явж л байдаг. Айлын нохойд уруулчих гээд л явдаг шүү дээ. Тийм хүмүүстэйгээ эргэх холбоотой ажиллах ёстой. Зөвхөн сонгуульд ялчихаад хаячихаад яваад өгдөг байж болохгүй. УИХ-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, удирдах албан тушаалтнууд эргэх холбоо сайтай ажиллах ёстой. Үүнийг нийслэлийн намын даргын хувьд байнга хэлж, зөвлөж, зөвлөмж өгч ажиллаж байгаа. Эргэх холбоотой байж нам амьд байна. Нэг ёсондоо хүнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой л гэсэн үг. Ийм л чиглэл барьж нийслэлийн намын хорооны удирдлага, хамт олон ажиллаж байгаа. Амласнаа биелүүлэхийн төлөө бид бүх хүчээрээ ажиллана. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрынхаа бүрэн дэмжлэгийг авч байгаа энэ цаг хугацаанд бид нийслэлийн ард иргэдийн төлөө, орчны аюулгүй байдлыг сайжруулах, өөрчлөн шинэчлэх, засаж янзлах бүх л боломжит ажлуудыг хийнэ. Энэ бол нэгдмэл багаар, нэгдсэн тогтолцоогоор хийх ажил.


Г.Сонинбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Rush Qin (159.223.154.189)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
  • монгол (150.129.141.251)
    Өөрөө төлөвшөөөгүй шүү дээ та. Хаалтанд нэг ороод хаалтнаас нэг гараад л....Зүгээр үндэсний@бөхийн дасгалжуулагчааа хий..
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.17.108)
    Ман нам бол хулгайч нарын үүр уурхай гэдгийг Хөгжлийн банк болон бусад дампуурсан банкууд ЖДҮ сангаас хараарай
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Zochin (46.223.95.196)
    Paaah zavaarsan yum be
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Өмхий мах (103.111.68.3)
    1000 хүүхэн хүчиндсэн Анандбазартаа хэзээ хариуцлага тооцох вэ?
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Өмхий мах (103.111.68.3)
    МАН-ын авлигачин хулгайч мангар өмхий хар бөх юу улин хуцна вэ?
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    6 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    9 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    9 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    9 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    10 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    11 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    11 цаг 7 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    12 цаг 40 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    12 цаг 41 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    13 цаг 12 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    13 цаг 26 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    13 цаг 48 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    13 цаг 51 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    14 цаг 12 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    14 цаг 23 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    14 цаг 32 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    14 цаг 37 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    14 цаг 49 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    14 цаг 56 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Өчигдөр 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК