Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн банкны алдааг татвар төлөгчид үүрэх ёсгүй

2022-1-28
0
ЖИРГЭХ

-Н.Мөнхбатын үед Хөгжлийн банкнаас хамгийн чанаргүй зээл гарчээ-

Монгол Улсын Хөгжлийн банкны нөхцөл байдлыг дүгнэхэд ердөө хоёрхон тоо дурдахад л хангалттай. Нийт гаргасан зээлийнх нь 55.3 хувь улс төр-бизнесийн нөлөө бүхий этгээдүүдийн гараар орж, эргэн олдоохоосоо өнгөрсөн. Нэгэнт гаргасан мөнгөө эргүүлэн олж авч чадахгүй болохоор 800 сая ам.долларын гадаад зээлээ төлөх чадваргүй болтлоо санхүү нь доройтжээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээл дээрх нэр хүнд ингэтлээ унав. Яагаад гэвэл, Хөгжлийн банк нь олон улсын нэр хүндтэй хөрөнгийн бирж, банк санхүүгийн салбарт олон удаагийн бонд гаргаж, Засгийн газрыг төлөөлсөн нэр хүнд бүхий хуулийн этгээд. Санхүүгийн чадавх талаасаа улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой тусгай хуульчлагдсан сүбъект. 

Гэтэл ийм хөгжлийн статустай тусгай байгууллагыг улстөрчид удирдаж, тэд нь хань хамсаатнууддаа зээл олгосоор дампуурах түвшинд авчрав. Хамгийн сүүлд мэдэгдсэн нь өнгөрсөн хэд хоногийн турш хэвлэлээр ил болсон 25 компани. Тэдний ард байгаа нь ил болсон улстөрчид. Улсын экс ерөнхийлөгчөөс Х.Баттулга, УИХ-ын экс гишүүн Б.Ундармаа, Ё.Отгонбаяраас эхлээд шүүх, хууль хяналтынхан, хотын удирдлагууд хүртэл энэ банкны хөрөнгөд гар дүрж амжсан байна. Тиймээс үүнийг авлигын сүлжээ гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг Хөгжлийн банкны одоогийн захирал Н.Мандуул зарлаад өгчихлөө. Бараг зээл бүрийн ард төрд өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа улстөрчдийн нэр явж байгаа учраас Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэнцэх газартай хамтран ажиллаад эхэлсэн байна. Угаасаа ингэж ил зарлаж, тэмцэхгүйгээр эхний ээлжид 840 гаруй тэрбум төгрөгөөр яригдаж буй чанаргүй зээлийг буцаан олж, улсыг алдагдалгүй болгоно гэдэг бүтэхгүй зүйл. 

Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “Хөгжлийн банк өөрөө гадна, дотноос урт хугацаатай хөрөнгө татаж, улс орныхоо хөгжилийг дэмжих үүрэгтэй. Гэвч цаашид энэ үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байна. Ирэх 2023 онд олон улсын хөрөнгө оруулагчдад 800 сая орчим ам.долларын зээлийн эргэн төлөлтөө буцаан хийх ёстой.

Хөгжлийн банк гаднаас татаж буй зээлийн дундаж хүү 8 хувь байгаа. Хэрэв зээлдэгчдээс мөнгө гаргуулж авч чадаагүй тохиолдолд энэ хүүг Хөгжлийн банк өөрөө төлөөд явна гэсэн үг. Тиймээс зээлээ төлөлгүй шүүхийн шатанд очсон 25 зээлдэгчдийн мэдээллийн ил тод зарласан. Хөгжлийн банк өөрөө төрийн мэдлийн банк. Хөгжлийн банк гаднаас авсан зээлээ төлж чадахгүй бол төр үүрэг хүлээнэ. Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээ өрөө төлж чадахгүй бол Засгийн газар төлбөрт унана” гэв. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлдэгчид өрөө төлөхгүй бол Монгол Улс олон улсад дампуурлаа зарлах нөхцөл байдал хэдийн үүсчихжээ. Ямартай ч зээлдэгчдийн хувьд ойлгомжтой, нэр устай, авсан мөнгөний хэмжээтэйгээ бүртгэл нь АТГ-д хүрэв. Одоо татвар төлөгчид хууль хүчний байгууллагаас шаардах л асуудал үлдлээ. АТГ-ын мэдээллээр, Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн найман хэрэг  тогтоогдсон байна. Жишээ нь, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр хэргийг дурджээ. Н.Мөнхбатын хувьд  Хөгжлийн банкинд хохирол учруулсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар цагаадсан. Харин Б.Батбаярын хэргийг шалгаж байгаа аж. 

Үүний зэрэгцээ Хөгжлийн банкнаас ийм хэмжээний чанаргүй зээл олгосон нөхдийг эрэлт улс орон даяараа мордлоо. Аливаа банкны мэдээлэл нийтэд ил биш ч тоотой бүртгэлтэй байдаг учраас зээл олгосон нөхдийн мэдээлэл мөн гараад ирлээ. Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн ард улстөрчид явж байгаа хэвлэлүүд ээлж дараалан ил болгосоор байгаа. Төрөөс Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан 2011 оноос хойш нийт таван захирал удирдсан байдаг. Одоо ажиллаж буй зургаа дахь Н.Мандуул гэдэг Сангийн яамны угшилтай хүн байна. Хамгийн анх Ким Жан Жин гэх солонгос захиралтай байжээ. Тэр хүн ажиллах хугацаандаа 294 тэрбум төгрөгийн зээлийг “Хөтөлийн цемент, шохой”-н үйлдвэрт олгосон. Энэ зээл чанаргүй активт ороод явж байгаа.

Дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын хүн гэгддэг Н.Мөнхбат Хөгжлийн банкийг удирдаж, 2012-2016 онд дөрвөн жил ажилласан. Н.Мөнхбат ажилласан хугацаандааа 960 тэрбум төгрөгийн зээл гаргасан нь мөн л чанаргүйтсэн. 2016 онд МАН засгийн эрхэнд гарсны дараа УИХ дахь тус намын бүлгийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Батбаяр Хөгжлийн банкийг удирдах болсон. Тэрбээр 2019 оны тавдугаар сарыг хүртэл ажиллахдаа, 487 тэрбум төгрөгийн чанаргүй актив үйлдвэрлэжээ. Б.Батбаярыг залгуулаад УИХ-ын  Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдсан. Түүний үед Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн чанаргүй зээл гарсан байх жишээтэй.

Энэ мэтээр Хөгжлийн банкны үе үеийн удирдлагын гаргасан зээл өдгөө 1.7 их наяд төгрөг чанаргүй болж хуримтлагджээ. Дээр нь 200 тэрбумаар хэмжигдэх эргэлзээтэй зээл байна. Эд бүгд хууль хяналтын байгууллагаар орж, шүүхийн шатанд очих магадлал өндөр. Өөр нэг ноцтой зүйл байгаа нь  Хөгжлийн банкны нийт актив 3.2 их наяд төгрөг байгаа. Гэтэл үүний 25 хувь нь ямар нэг бодит барьцаагүй олгогдсон зээл байгаа юм. Хуулиараа шүүхийн шийдвэр гарсан ч ямар нэг барьцаа хөрөнгөгүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл явц хэрэгжихэд бэрх гэсэн үг.   

Дашрамд дурдахад, Хөгжлийн банк цаашид хэн дуртай нь зээл өгөхгүй бөгөөд зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд УИХ-аас баталж өгсөн 20 багц арга хэмжээний хүрээнд ажиллах чиг гарсан. Гэвч өмнө нь гаргасан зээлээ эргэн төвлөрүүлж чадахгүйгээр “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг дэмжих боломжгүй.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Онон (122.201.21.240)
    Одоо шудрага, зоригтой асуудалыг шийдэх хэрэгтэй АН шиг өршөөлөлын хууль гаргаж ард иргэдийг доромжлож болохгүй шүү...
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (66.181.187.88)
    busdiigaa baitugai ulsaa ch bodohgui terbum terbumaar ni idej uuchihaad bankii ni dampuuruulaad yal zavshih sanaatai yamar tsaisan tsagaandaa garsan luivarchid ve.bugd setguulchidtei negdej temtseh heregtei.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.188.62)
    Хэнтий аймгийн засаг дарга байсан Ганбямба-н хүү Дөлгөөн чинь энэ зээлүүдийн барьцаа хөрөнгийг ххриуцаж ажиллах ёстой байсан. Учир нь Хөгжлийн банкны эрсдэл хариуцсан захирал 2 жил хийсэн. Гэтэл тэр ажлаа эс үйлдлээр хийж улсад энэ хохирлын үүдийг нээсэн, эсвэл өмнө олгосон зээл бол асуудлаа эрт ярилцаж учрыг нь олох байсан. Тэр хунтайэ тэгээгүй, бүр Төрийн банкны гүйцэтгэх, Монгол банкны ерөнхийлөгч гээд улам дээшээ ниссэн. Хэзээ газарт хөрсөндөө бууна даа. Ийм малуудаар төрийн томилгоог дүүргэчихээд ангайгаад суудаг МАНгарууд ч бас байх. Хүүк ахтайгаа зузаан болохоор л ийм байдаг юм уу
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Дорж (103.29.144.173)
    Хөөн хэлэлцэх хугацаа гэж ял завшдаг юмыг хүчингүй болгоод нэр ус бүхий хүмүүсийн үр хүүхэд аав ээж ах дүүгийн бүгдийнх нь хөрөнгийг хурааж улсыг өрийг цайруулах ёстой
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.17.108)
    Зөвхөн Мөнхбат бишээ. Бүгдийг нь шалга. Амартүвшин нар 33 тэрбумын зээл авсан түүнийг юунд зарцуулсан эргэж төлөгдсөн эсэхийг шалгаж буруутай бол гишүүнээс эргүүлэн татаж хариуцлага хүлээлгээрэй
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК