Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлд Д.Сумъяабазар шиг ЗАНГАРАГТАЙ улстөрч хэрэгтэй байж

2022-1-29
0
ЖИРГЭХ

Ерэн оноос хойш Монголын эдийн засагт гурван том шинэчлэл явагдлаа гэж эдийн засагчид өнөөдөр үзэж байна. Эхнийх нь өмч хувьчлал. Монголчууд анх удаа хувийн өмчтэй болсон нь мал хувьчлалаас эхлээд орон сууцуудыг өмчилж, үйлдвэр, аж ахуйн газруудыг хувьд шилжүүлсэн явдал. Иргэд бизнес хийхийн тулд банканд барьцаалж зээл авах хувийн орон сууцтай болсон хэрэг. Соц нийгмийн 70 жилийн түүхэнд малаа яаж 30 саяд хүргэх вэ гэж өдөр шөнөгүй хичээгээд үр дүнд хүрээгүй бол өнөөдөр мал хувьд очсоноор 80 сая малтай сууж байна.

Хоёр дахь нь Оросын их өрийг тэглэсэн явдал. Хуучин ЗХУ-аас уламжлалтай 14 тэрбум долларын өр бол Монгол Улсыг гадаад ертөнцөд ямар ч итгэл найдваргүй харагдуулж байлаа. Энэ өрийг тэглэснээр гадаадын хөрөнгө оруулалт шууд орж ирж, эх оронд маань Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс нааштайгаар хандаж эхэлсэн. Оюутолгойгоос эхлээд өнөөдрийнх хүртэлх бүх төрлийн гаднын хөрөнгө оруулалтууд Оросын их өрийг тэглэснээс хойших үйл явц. Эдийн засгийн ийм том өөрчлөлтүүдийг том улстөрчид л хийж чаддаг. Энэ үнэнтэй бид эвлэрэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирж, Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсыг нэгэнт итгэлт түншээрээ сонгож авсны үр өгөөж, дээр нь уул уурхайн энэ их сэргэлт нь өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн амьдарлыг бүхлээр нь өөрчилж, жижиг дунд бизнесийг хөгжүүлж, хүн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж бүхэн том, жижиг бизнес хөдөлгөж, ашиг орлогын төлөө хөдөлмөрлөх боллоо.

Гэвч энэ бүх эдийн засгийн боломжууд дараагийн аюултайгаа нүүр тулсан юм. Тэр бол төрийн дарамт. Ямар ч бизнесийн үйл ажиллагааг цаг ямагт боомилсон төрийн хяналт шалгалт, элдэв төрлийн тусгай зөвшөөрөлүүд нь тэр чигээрээ авлигын үүр уурхай болж, Монгол Улс авлигын индексээрээ олон улсад 100-аас хойш бичигдэж, ерэн оноос хойш бий болсон эдийн засгийн үнэ цэнтэй бүгдээ устгах аюулд хүрэв. Үүнтэй л төр засгийн зүгээс эрс хатуу тэмцэхийг ард түмэн хүссэн. Үүнийг шийдвэрлэж чадвал ерэн оноос хойших Монголын эдийн засгийн гурав дахь том реформ болно гэж судлаачид бичсэн. Өнгөрсөн хугацаанд олон ч Ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нүүрийг үзлээ. Тэдний дунд дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн улстөрчид, төр засгийн ажлын асар их туршлагатай хүмүүс, бас чиг нийгэмд гайгүй нэр хүндтэй эрхмүүд цөөнгүй байсан. Гэвч тэдний хэн нь ч төрийн дарамт, хүнд суртлын эсрэг зоригтой алхмыг хийж чадаагүй.

Тэгвэл өнгөрсөн оны төгсгөлд салхи эргэлээ. 2021 арванхоёрдугаар сарын 20-ны өдөр. Энэ өдрийн өглөө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлийн бага хурал зарлаж, ард түмний амыг ангайлгасан, бизнес, худалдаа эрхлэгчдийн нүдийг орой дээр нь гаргасан шийдвэрийг танилцуулав. Д.Сумъяабазар шулуухан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа 74 төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагыг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Сая баталгаажуулж гарын үсэг зурлаа” гэж. Энэ бол олон мянган бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээрээс асар том ачааг авч хаясан, төрийн дарамтыг үгүй хийсэн, монополыг задалсан, бүгдэд тэгш боломж олгосон, ерэн оноос хойш Монголын эдийн засагт хийгдэж байгаа гурав дахь том реформын шинжтэй шийдвэр гарлаа хэмээн эдийн засагчид дуу нэгтэй бичиж байна. Энэ бол улс төрийн асар том шийдвэр. Том улстөрчдийн хийдэг ажил, гаргадаг шийдвэр. Үүгээрээ Д.Сумъяабазар хэр царааны улс төр хийж байгаагаа, хийж чадахаа харууллаа. Яг энэ шийдвэр, энэ үнэлэмж дээр сөрсөн үг хэлэх хүн гарахгүй байна.

Улстөрч, удирдагч, шийдвэр гаргагч хүн олон сайн үйлийг нийгэмд зэрэг хийх боломжгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам сайн үр дүнгүүд дагуулсаар байх ганц том шийдвэр гаргачихад л гавьяа нь тэр болдог гэж улс төрийн шинжлэх ухаанд бий. Д.Сумъяабазар хотын даргын хувьд лав ерэн оноос хойших Монголын эдийн засгийн амьдралд бий болсон гурван том шинэчлэлийн нэгийг хийчих шиг боллоо. Энэ бол судлаачдын хэлсэн үг, үнэлэмж шүү.

Ингэж л юмыг олж хардаг юм байна. Д.Сумъяабазарт ард түмний санал байнга байж байдаг нь ийм учиртай бололтой. Улс төрийн том шийдвэр гаргаж чадаж байгаагаараа бол өнөөдрийн улс төрийг ахална уу гэхээс захлахгүй нь тодорхой юм байна. “Чанга гар”-ыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ. Нийслэлийн МАН нь 204 хорооны намын хороо, 534 үүр, 66 мянга гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна лээ. Улс төрийн намын дэд бүтцийн хувьд аварга том зохион байгуулалт. Өнгөрсөн бүх цаг хугацаанд Нийслэлийн намын хороо ачааны хүндийг үүрэлцэж, намынхаа зүрх, тархи, ажлын ихийг нугалах гол зүтгүүр нь явж ирсэн. Тиймээс ч МАН-ын ололт амжилт, алдаа оноо нь Нийслэлийн МАН-тай шууд холбоотой. Нийслэлийн Монгол Ардын Намын хороог өнгөрсөн цаг хугацаанд тухайн намын томчууд удирдаж ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ бол Монгол Улсын бага Засгийн газар. Ойрхоны хугацаанд нийслэлийн МАН гурван шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, цахим нам болох сууриа тавьж, намын анхан шатны байгууллагын бүтцийн шинэчлэлийг хийсэн нь МАН-ын хөгжлийн зүтгүүр сайн ажиллаж байгаагийн шинж тэмдэг хэмээн ойлгож байна.

Цар тахалтай хамгийн түрүүнд нүүр тулж, хамгийн хүнд цохилт авч байгаа Улаанбаатар хотын эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх нь улс төрийн сайн шийдэл, шийдвэрүүдтэй шууд холбоотой. Энэ тал дээрээ Д.Сумъяабазар алдахгүй, өөртөө итгэлтэй байна. Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргаар хамгийн олон жил ажилласан Б.Алтангэрэл гэж алдартай удирдагч байлаа. Тэрбээр 1963-1987 он хүртэл нийслэлийн МАН-ыг удирдахдаа ухаалаг, өөртөө итгэлтэй ажилласан байдаг. Б.Алтангэрэл дарга Улаанбаатар хотын намын хороог удирдсан он жилүүдэд түүний идэвхтэй оролцоо, зоримог шийдвэрийн үрээр өнөөдрийн нийслэлийн  цахилгаан, дулаан, түлш, ундны усны асуудал бодитой шийдвэрлэгдэж, II, III цахилгаан станцын өргөтгөл хийгдэж, манай улсын хамгийн том хүчин чадал бүхий IV цахилгаан станц баригдсан юм. Үүнийг шийдсэнээрээ Б.Алтангэрэл дарга Монголын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж, ард түмнийхээ өмнө гавьяагаа байгуулж, улстөрчийн зангарагаа харуулсан. Улмаар Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улс төрийн товчооны гишүүн, Ардын Их Хурлын дарга, Монгол-Зөвлөлтийн комиссын даргаар ажиллаж улс орны хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд ухамсарт амьдралаа зориулсан хүн юм. Эдгээр томчуудын зангараг Д.Сумъяабазарын үед харагдаж байна. Цаг хугацаа харуулна биз ээ. 2021 оны 12 дугаар 20-ны өдрийн шийдвэр шиг ухаалга алхмууд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийгдсээр байвал бидний ирээдүйд итгэл найдвар, гэрэл гэгээ байна шүү...

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • ЭМЭЭ (64.119.17.14)
    СУМЪЯАБАЗАРАА ЦИРКИЙГ МИНЬ БУЦААЖ ӨГЧ ЭХ ОРОНЧ ГЭДГЭЭ БАТАЛНА УУ ??? МОНГОЛЫН ХОЙЧ ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮДЭД ЦИРК ХЭРЭГТЭЙ БАЙНА .
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
  • Sumtaibuzar (192.82.82.210)
    Наад бузар чинь Геологийн төв лабораторын дарга хүүхнийг нухаж дарга болгосон юм гэсэн, бузар еөк Хүрэлсүх нь БСШУ яамны дэд сайд хүүхэнг нухах гээд байнга залгаж дарамталж байгаа сурагтай. Хогийн боловсролгүй хар юмнууд бузар үйлдэхээс өөр юм чадахгүй хүүрнүүдв Тэр Анандбузарын ард Хүрэлсүх бузар л байгаа, нийлж бага тэнгэрт хүүхэн, охид г хүчинддэг юм шиг байгаан, бузар хүүрнүүд. Тэр Саран эхээ л нухаж хэвтэнэ биз...
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
  • Sumtaibuzar (192.82.82.210)
    Za zail aa! 2027 ond President bolno getsen l shaaj yavaa bh daa huurhii.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
  • saraa (192.82.76.113)
    he he , pualdaga gej uuniig heldeg baih
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (202.179.24.206)
    chirkiig buchaaj og !!!, ter olon terbum togrogiig ulsad too esoor buchaaj tol .!!! , ene erguu schorond baich estoi uul n !!!
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.195)
    Ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл бичиж байхдаа ичихэд яанаа. Эсвэл Сумтайбузар өөрийнхөө тухай өөрөө бичэв үү.
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.195)
    Ийм галзуу хүний өдрийн тэмдэглэл бичиж байхдаа ичихэд яанаа. Эсвэл Сумтайбузар өөрийнхөө тухай өөрөө бичэв үү.
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
    • Залуус
      Та өөрөө галзуурсан бус уу Хотын маань дарга мундаг шүү
      2022 оны 01 сарын 29
  • B (66.181.185.25)
    Hulgaich
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.248)
    Манай монголд л бөхийг дарга болгодог. Япон мэтийн хөгжилтэй орнуудад бөх бол бөхийн ажлаа насныхаа эцэсээ хүртэл хийж байгаад үхдэг. Монгол бол дарга болгодог. Тэгэхээр манайх хөгжихгүй байгааг ойлгох хэрэгтэй.
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.248)
    Энэ нэг тэнэг бөхийг ямар улстөрч гэдэг юм бэ
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.21.45)
    МАШИНУДАС ТАТВАРА АВЖ ЗАМА ТАВИ ОР БУ УСГЭ
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.70.177)
    Сумьябазараа НДС-ийн 100 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ. Мөн циркээ хэзээ буцааж өгөх вэ
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ард олон чинь (124.158.70.177)
    Сумъяабазар банкаараа дамжуулж НДШ ийн санг дээрэмдэж, дүүтэйгээ нийлж циркийг эргэн тойрон газартай нь дээрэмдэж, 2 жил хөл, хил, гааль хаалттай байхад 2 жил барилга барихгүй гэж газрыг дээрэмдэж, нийслэлчүүдийн мөнгө хурааж байж худалдаж авсан гараашийн нурааж газрыг нь дээрэмдэж, ёстой зангарагтай байгаа шүү. Ийм хогийн дээрэмчин, шуналтан, модон толгойтой бөхөөр удирдуулж байгаад ой гутаж байна.
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (124.158.70.177)
    Сумьяабазар луйварчин чи тэр буулгасан олон гражуудыг буцаагаад барьж өг. Мөн тэр хүчингүй болгож эрхийг цуцалсан газрын гэрчигээгээ сэргээж өг. Ийм луйварчин дээрэмчин тонуулчин нөхрийг намын дарга засаг даргаас зайлуулах хэрэгтэй
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
    • Нэгдье залуус аа
      Энэ залуу луйварчин биш Хорон үгтэй бөөснүүдийн эсрэг өөрийгөө үзүүл Урагшаа
      2022 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 46 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 11 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 16 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 54 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 10 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 31 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 34 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 35 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 45 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 39 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 42 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 59 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 43 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК