Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Марал-Эрдэнэ: Намар болох тэмцээнд амжилттай оролцвол дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэнэ

2022-2-11
0
ЖИРГЭХ

Уран гулгалтын тамирчин, судлаач магистрант Г.Марал-Эрдэнэтэй ярилцлаа. Япон улсад суралцан амьдарч байгаа тэрбээр манай улсаас анх удаа дэлхийн оюутны Универсиад наадамд уран гулгалтын төрлөөр оролцсон билээ. Г.Марал-Эрдэнэ уран гулгалтаар хичээллэхийн сацуу энэ спортыг шинжлэх ухаан талаас нь судалдаг нэгэн.


-Сайн байна уу. 24tsag.mn мэдээллийн сайтаас холбогдож байна. Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан танд баярлалаа.

- Намайг ярилцлагад урьсан Та бүхэнд бас талархлаа.

-Та уншигчдад өөрийнхөө тухай танилцуулна уу. Манай улсад тийм ч их хөгжөөгүй ч дэлхийн хамгийн олон үзэгчтэй уран гулгалтаар Монгол охин хичээллэж байгаа гэсэн мэдээллийг талархан хүлээн авсан...

-Намайг Гансүхийн Марал-Эрдэнэ гэдэг. Би таван настайдаа Японд ирсэн. Уран гулгалтаар арван наснаасаа хойш хичээллэж байна. Одоогоор Ногая хотын Чюүкёо их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцдаг. Мөн “Уран гулгалтын хөдөлгөөний аналитик” судалгааны ажил хийж байна.

-Та анх ямар тэмцээнд оролцож, энэ спортын гараагаа эхэлсэн бэ?  Хамгийн анх уран гулгалтаар хичээллэдэг, судалдаг Монгол охины тухай анх “Степ Ариена”-г Монголд нээлтээ хийх үед сонсож байсан. Нээлтийн үеэр ирж гулгах нь ээ гээд.

- Би арван дөрвөн настайдаа анх удаа Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцож байлаа. Энэ миний оролцсон анхны том тэмцээн байсан.

-Японы Осакад болсон Мөсний шоунд таныг хэдхэн хоногийн өмнө гулгасан гэж сонслоо. Уран гулгалт өндөр хөгжсөн энэ оронд болж байгаа ийм шоунд монгол охин оролцсонд бахархаж байна. Та ер нь ямар тэмцээнүүдэд оролцож байв?

- 2011 онд Азийн өвлийн наадамд, түүний дараа Дэлхийн универсиад наадамд хоёр жил оролцсон. Мөн насанд хүрэгчдийн уран гулгалтын тэмцээн, дэлхийн тэшүүрийн холбооноос зохион байгуулагддаг Challenger series-ийн тэмцээнүүдэд жилдээ нэг удаа, зарим үед жил алгасан оролцдог. Осака дахь тэмцээнд 2018-2021 оны хугацаанд гурван жилдээ тоглолтод оролцлоо. Би алдарт Асада Моагийн  багт хичээллэж, шоу тоглолтод оролцсон юм. Энэ тоглолт Японы хотуудаар 204 орчим удаа тоглогдсон. Миний хувьд зодог тайлаагүй тамирчин учир энэхүү тэмцээнд оролцдог. Мөн их сургуульд сургалт судалгааны ажилд оролцож байгаа минь нөлөөлсөн. 

-Таныг спортын шинжлэх ухааны мэргэжилтэй, уран гулгалтын судлаач магистрант гэж сонссон. Одоо суралцдаг сургуулийнхаа тухай, хамт суралцдаг оюутан тамирчдынхаа тухай уншигчдад маань сонирхуулна уу. Танай сургуулиас олимпд оролцож байгаа тамирчин байгаа юу?

- Би Ногая хотын Чюүкёо их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралцаж байна. Энд Үно Шёома, хос гулгалтаар гулгадаг тамирчин Кихара Рюүичи, Хирошима Икүма нартай хамт суралцдаг. Манай сургуулиас Хирошима Икүма өвлийн олимпд оролцож байгаа. Мөн уран гулгалтын томоохон төв энд бий. Энэ завшааныг ашиглаж спортын биомеханик гэх хөдөлгөөний физиктэй хамт судалдаг судалгааг сонирхож эхлээд байна. Үүнийг сурах маш том боломжтой газар байгаа учраас энэ чиглэлээр суралцаж байна. Цаашдаа докторантурт суралцах төлөвлөгөөтэй . Ирээдүйд маш их эрэлттэй, ашигтай мэргэжил гэж бодож байна.

-Тэгэлгүй яах вэ. Энэ мэргэжлээр суралцаж байгаа анхны Монгол хүн гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу?

- Тийм ээ. Энэ мэргэжлээр суралцдаг хүн Монголд гэлтгүй бусад улс оронд ч цөөн бий.

-Таныг энэ спортоор хичээллэхэд, энэ спортыг шинжлэх ухаан талаас нь судлахад юу нөлөөлсөн бэ?

- Япон улс болон дэлхий дахинд газар дээр хийдэг спортууд болох хөнгөн атлетик, бэйсболл зэрэг спортууд маш сайн судлагдаад, үүнд ингэж бэлтгэл хийвэл ийм болно оо гэсэн төвшнийг өгдөг болсон. Харин уран гулгалт мөсөн дээр явагддаг спорт учир судалгаа их хоцорсон байдаг. Хийгдэж буй судалгаа нь маш ховор. Тухайлбал, мөсөн дээр хийж буй хөдөлгөөнүүдийг 3D хэлбэрээр аваад, аналитик хийдэг. Үүний үр дүнд ямар бэлтгэл хийвэл жампны эргэлтийн тоо нэмэгдэх вэ, энэ хурдыг яаж сайжруулах вэ зэрэг аргуудыг шинээр үүсгэдэг. Энэ нь маш ховор судалгаатай байгаа сектор учир судалж байна. Энэ судалгааг явуулна гэдэг Монголд төдийгүй дэлхийд ашигтай судалгаа юм.

-Та биднийг ярилцаж байгаа энэ цаг мөчид дэлхий нийтээр уран гулгалтаар амьсгалж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорлоо. Таны сурч, амьдарч байгаа Япон улсын гурван тамирчин медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдаар нэрлэгдэж байгаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа Япон тамирчдын онцлог ур чадварын талаар Та юу хэлэх вэ?

- “Бээжин 2022” өвлийн олимп дээр явагдаж буй уран гулгалт маш онцлогтой болж байна. Өнөөдөр байгаа хүн төрөлхтний оргил болсон дөрвөн эргэлийн жамп гэдэг нарийн техник шаардсан эргэлт энэ удаагийн олимпид хийгдсэн. Дөрвөн эргэлтийн жамп гэдэг бол маш нарийн техник. Мөн өндөр үзүүлэлт юм. Манай сургуулиас Олимпод оролцож байгаа Хоришима Икүма тамирчин дөрвөн эргэлтийг жампыг хийсэн. Үүнийг хийж чадаж байгаа тамирчид миний хувьд маш их хүндэтгэлтэй санагдаж байна.

-Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцох тамирчдаас мэдээж дэлхий нийтээр Оросын охид, Этери Тутберидзийн шавь нарыг онцлон харж байгаа. Валиева болон Щербакова нарын онцлогийн талаар судлаачийнхаа хувиар танилцуулна уу?

-Таны дурдсан Оросын тамирчид өсвөр насандаа маш өндөр техникүүдийг эзэмшсэн байдаг. Тэдний дасгал сургуулилтыг харахад зөвхөн мөсөн дээр биш газар дээр хийж байгаа үйлдлүүд нь ч мөн өндөр үзүүлэлттэй. Үүний онцлог нь шинжлэх ухааны үүднээс судалсанд байгаа юм. Цаашдаа уран гулгалтын спортыг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны үүднээс судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй.

-Энэ спортыг зааж, сургасан багш нараа танилцуулна уу?

-Анх уран гулгалт сурахаар мэргэжлийн клубд орохдоо Нагакүбо Хироши багшийн шавь байлаа. Түүнээс хойш Японд байгаа олон сайн багш нараас суралцаж байсан. Багш нар өөрийн өөрийн арга барилтай олон сайн багш бий.

-Та уран гулгалтын магистрант. Энэ спортын үүх түүх, эвдэгдэж байсан амжилтууд, богино төрөл, чөлөөт гулгалт зэрэгт ямар элементүүд заавал орох ёстой юм гэх зэрэг танин мэдэхүйн сонирхолтой мэдээллүүдээс хуваалцана уу?

- Уран гулгалт анх Европын язгууртан, баян хүмүүсийн таалал маягаар гулгаж эхэлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, мөсөн дээр зураг зурсныг язгууртнууд таашааж эхэлсэн. Энэ нь яваандаа үсрэлт, эргэлт зэрэг нь бий болж спортын шинжтэй болсон байдаг. Мөн спортын шинжтэйгээс гадна артистик спорт гэсэн шинж чанарыг агуулдаг учир их сонирхолтой. Тиймээс ямар ч орны хүмүүс сонирхож үздэг. Тухайлбал, өнөөдөр олимпын аваргууд тодорсон ч гэсэн оролцсон тамирчид өөрийн өөрийн онцлог, гулгалт, артистик шинж чанараа харуулж чаддаг. Иймээс энэхүү спорт их таашаалтай юм.

-Мөсөн дээр тэнцвэрээ олж гулгана гэдэг хэцүү шүү дээ. Зүгээр мөсөн дээр гулгахаас ялгаатай. Тэнцвэрээ олж гулгахаас гадна мэдрэмж шаарддаг уу?

-Тийм ээ. Хамгийн их мэдрэмж шаарддаг спорт бол уран гулгалт. Гулгах явцдаа тэдгээр хөдөлгөөнүүдийг хийнэ гэдэг бол яах аргагүй мэдрэмж шаарддаг. Мөн мөсөн дээр гулгаж сурах нь хамгийн чухал. Биеийн баланс, дуу хөгжимд хөдөлгөөнөө нийцүүлэх чадвар, биеийн тэнцвэр зэрэг нарийн техникийг хөгжүүлэх хэрэгтэй спорт юм. Яаж тухайн техникийг зөв хийж байна вэ гэдэг талаас нь тэмцээн уралдааныг шүүдэг. Тиймээс техник чухал. Харин хөдөлгөөний эвсэл зэрэг нь дараагийн асуудал юм. 

-Өвлийн спорт, тэр тусмаа уран гулгалт санхүү мөнгө их шаардагддаг шүү дээ. Таны хувьд уралдаан тэмцээнд оролцохдоо өөрийн хөрөнгөөр оролцдог уу? Эсвэл ивээн тэтгэгч ч юм уу, дэмжлэг үзүүлдэг хүмүүс бий юү?

-Өвлийн спорт санхүү их шаарддаг. Тиймдээ ч баян хүмүүсийн спорт гэж яригддаг. Өвлийн спорт дотроо уран гулгалт маш их санхүү шаарддаг л даа. Японы уран гулгалтаар хичээллэж байгаа хүүхдүүд бол ихэвчлэн боломжтой амьдралтай айлын хүүхдүүд байдаг. Миний хувьд аав ээж хоёр болон багш нарынхаа ачаар амжилттай суралцаж байна. Тэмцээн уралдааны тухайд хувиасаа санхүү мөнгөө гаргаад оролцдог. Одоогоор ивээн тэтгэдэг, дэмжлэг үзүүлдэг хүн байхгүй байна. Надтай хамт суралцаж байсан тамирчдыг Япон улсаасаа олимпын тавцан хүртэл нь дэмжиж байна. Би ирэх улиралд Дэлхийн тэшүүрийн холбооны Challenger series-ийн тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Энэ тэмцээний бэлтгэлээ хийж эхэлсэн. Миний хувьд Монголчуудаасаа хүсэх нэг хүсэлт бий. Тэмцээний дасгал сургуулилт, багшдаа мөнгө төлөх зэрэг санхүүгийн асуудал тулгарч байна. Тиймээс Монгол улс болон намайг дэмжиж байгаа хүмүүсээс хандив хүсэж байгаа юм л даа. Би сургуульдаа сурахын сацуу бэлтгэлээ хийж, ажил хийдэг учир завгүй өнгөрдөг. Одоогийн санхүүгийн нөхцөл байдал бол одоогийн байдлаа яаж үргэлжлүүлэх үү гэдэг дээр л яваад байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард суралцсан багшаасаа их зүйл сурсан. Энэ багштайгаа дахин ажиллаж чадах юм бол илүү их үр дүнд хүрч чадна. Мөн илүү ахицтай байлгахын тулд санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа юм аа.

-Танд туслах, ивээн тэтгэх хүсэлтэй байгууллага хувь хүмүүс ямар дансаар хандив өгөх боломжтой вэ?

-Миний Голомт банкны дансны дугаар 1820002004. Гансүхийн Марал-Эрдэнэ гэсэн төгрөгийн данс байгаа.

-Уран гулгагчид ганцаараа, хосоороо, багаараа гулгаж байгаа харагддаг. Таны хувьд ганцаараа гулгаж, үзүүлбэрээ үзүүлдэг үү?

-Өдийг хүртэл ганцаарчилсан төрлөөр явж ирсэн. Би хосоороо гулгах сонирхолтой л доо. Гэхдээ хосоо олно гэдэг бол чухал. Хосоо олсон ч аль улсын тамирчин байх вэ гэдэг нь бага зэргийн асуудалтай байдаг. Тийм учраас ганцаараа үзүүлбэрээ үзүүлээд явж байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

- Ойрын зорилго маань ирэх намар дэлхийн тэшүүрийн холбооны .Challenger series-ийн хоёр тэмцээнд оролцох зорилготой. Энэ тэмцээнд оролцсон үр дүн, оноогоороо Minimum technical score гэж бий. Үүнийг оноогоороо гүйцэж чадвал дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох боломж нээгддэг. Тэрийг авахын төлөө энэ тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Мөн цаашдаа спортоо үргэлжлүүлж чадахгүйд хүрвэл докторын ажилдаа орно. Мөн Монголынхоо уран гулгалтын хөгжил дэвшлийн төлөө ажиллах бодолтой байна.

-Та Японд 20 жил амьдарчээ. Гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг уу? Монголдоо хэзээ ирэх вэ?

-Тийм ээ. Аав, ээж, эрэгтэй дүүтэйгээ хамт амьдардаг. Монголд мөсгүй учир уран гулгалтын бэлтгэлээ хийж, суралцах боломжгүй байсан. Тиймээс уран гулгалтаар суралцахын тулд Японд гэр бүлээрээ амьдарч байгаа. Мөн сургуулиа төгсөнө. Хийх ёстой зүйлсээ хийгээд, уран гулгалт Монголтой холбогдож байвал хэзээ ч очих бүрэн боломжтой.

-Ярилцсанд маш их баярлалаа. Цаашдын сурлага, спортод тань амжилт хүсье.

- Баярлалаа та бүхэнд.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9174)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    15 цаг 11 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    15 цаг 18 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    16 цаг 51 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    17 цаг 47 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    17 цаг 54 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    18 цаг 9 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК