Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Того

2022-5-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Того улс нь 56,785 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкийн орон. Уг хэмжээгээрээ Того улс Африк тивийн хамгийн жижиг газар нутагтай орнуудын эгнээнд бичигддэг бөгөөд улсынхаа баруун хэсгээр Гана улстай, зүүн талаар Бенин улстай, хойд хэсгээр Буркино Фасо улстай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Дэлхийн газрын зураг дээрээс Того улсыг харвал хойноосоо урагшаа сунасан байрлалтай байдаг ба Гвинейн булангийн тодорхой хэсгийг эзэмшдэг тул Атлантын далайд урд хэсгээрээ гарцтай. Тус улсын нийслэл болох Ломе хот нь уг Гвинейн буланд байрладаг. Гана болон Бенин улсуудыг Того улс нь дөнгөж 115 километрийн зайгаар зааглан голд нь оршдог.

БАРИМТ 3

Того улсын нийт хүн ам нь 8.6 сая бөгөөд тэдний 99 хувийг Африк тивийн уугуул 37 өөр үндэстний хүмүүс хуваан бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт тогочуудын 43.7 хувь нь христийн шашинтай бол 35.6 хувь нь Африкийн уламжлалт итгэл үнэмшилтэй. Мөн исламын шашин Того улсад нэлээд өргөн цар хүрээг хамардаг бөгөөд тогочуудын 14 хувь нь уг шашныг шүтдэг.

БАРИМТ 4

Африк тивийн олон овог аймгууд Того улсын газар нутагт 11-16-аар зуунд тал талаас цуглан ирж суурьшсан. Улмаар 16-аар зуунаас 18-аар зуун хүртэл одоогийн Того улсын далайн эрэг нь европчуудын боол худалдаж авдаг хамгийн том цэгүүдийн нэг байсан бөгөөд “Боолын эрэг” гэж нэрлэгдэх болсон.

БАРИМТ 5

1884 онд Того болон Гана улсын нутаг дэвсгэрийг хамарсан газар нутгийг германчууд эзлэн авч өөрсдийн хамгаалалтын бүс нутаг болгон Тоголанд гэж нэрлэсэн. Гэвч дэлхийн нэгдүгээр дайны дараа 1914 онд Тоголандыг эзэмших эрх нь Герман улсаас Франц улс руу шилжсэн.

БАРИМТ 6

Уг үйл явдлаас хоёр жилийн дараа Того улсын зүүн хэсгийг британичууд эзэмших болсноор одоогийн Того улс Франц, Их Британи гэх хоёр улсын колони орон болов. Тэд 1960 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд тус улсад 1967 онд цэргийн эргэлт гарч Эйадема Гнассингбе (Того улсын гурав дахь ерөнхийлөгч) төрийн эрхийг барих болсон.

БАРИМТ 7

Түүнийг ерөнхийлөгч болох үед Того улс нэг намын тогтолцоотой байсан боловч 1993 онд олон намын тогтолцоотой болсноор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэрэгтэй болов. Гэсэн хэдий ч Эйадема Гнассингбе гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж 38 жилийн турш уг албыг хашсан. Энэ нь орчин үеийн Африкийн түүхэнд хамгийн удаан хугацаанд улс орныг удирдсан тохиолдол юм.

БАРИМТ 8

Тэрбээр 2005 онд нас барсан бөгөөд түүний дараа Фауре Гнассингбе Того улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Фауре Гнассингбе нь Эйадема Гнассингбегийн хүү бөгөөд өнөөдрийг хүртэл Того улсын ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна. Ерөнхийдөө эцэг хүү хоёр нийлээд Того улсыг 50 жилийн турш удирдаж байна гэсэн үг юм.

БАРИМТ 9

Африк тивийн орнуудын адилаар Того улс халуун дулаан уур амьсгалтай. Цаг агаар нь газар тариалангийн аж ахуй эрхлэхэд тун тохиромжтой тул Того улсын эдийн засаг уг салбараас ихээхэн нөлөөтэй. Того улсын албан ёсны хэл нь франц хэл боловч нутгийн уугуул овог аймгуудын хэлнүүд одоог хүртэл идэвхтэй ашиглагдсаар байгаа.

БАРИМТ 10

Тогочууд уламжлалт анагаах ухааны аргуудыг өргөнөөр ашигладаг. Суурин газар бүрт ургамал болон бусад зүйлсийг ашиглан хүний өвчнийг анагаадаг ургамлын эмч байдаг. Гвинейн булан дээрх Того улсын далайн эрэг дөнгөж 51 километрийн урттай. Дани улс нь одоогийн Того улсыг хамгийн анх буюу 1700-аад онд германчуудаас өмнө эзэлсэн.

БАРИМТ 11

Того гэх нэрийг эве хэлнээс утгачлан орчуулбал “Далайн байшин” гэсэн утгатай. Энэхүү нэрийг анх Того улсын хойд хэсэгт байрлах Тоговилл гэх хотод өгсөн боловч цаг үе өнгөрөх тусам бүхэл бүтэн улсын нэр болон хувирсан. Ого улсын анхны ерөнхийлөгч Сильван Олимпио 1963 оны цэргийн эргэлтийн үеэр бусдын гарт амиа алдсан.

БАРИМТ 12

Тогочууд бол өдөрт дунджаар хоёроос гурван удаа хоол иддэг маш зочломтгой ард түмэн. Тэд хоолны цагаар хэн нэгнийг гэртээ урих нь энгийн үзэгдэл бөгөөд Того үндэсний хоолнуудын орцод ихэвчлэн эрдэнэ шиш, кассава, будаа гэх мэт цардуул агуулдаг бүтээгдэхүүнүүд болон ямааны мах, загас, шош гэх зэрэг уураг агуулсан бүтээгдэхүүнүүд багтдаг.

БАРИМТ 13

Тогочууд уламжлалт болон уламжлалт бус гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хаадууд, тахилч нар болон дээд албан тушаал эрхлэгчид тогочуудын дунд хамгийн дээд зэрэглэлд харьяалагддаг бол төрийн албан хаагчид, боловсролтой иргэд, бизнес эрхлэгчид гэх мэт хүмүүс дунджаас дээгүүрх зэрэглэлд хамаарагдана.

БАРИМТ 14

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол Того улсын нийгэмд эзлэх байр суурь хамаагүй өндөртэй. Тэд дэлхийн муу хүйсийн тэнцвэргүй байдалтай 15 орны нэгээр нэрлэгддэг бөгөөд уг дүгнэлт нь тогочуудын боловсрол, эрүүл мэнд, улс төр, эдийн засаг дахь байр суурь гэх мэт үзүүлэлтүүдээс хамааралтай.

БАРИМТ 15

Мөн Того улсад зөвхөн эрэгтэй хүн эрэгтэй хүүхэдтэй гадуур хөтлөлцөн алхах боломжтой. Хосууд гадуур хамт явах Того улсад нэлээд бэрхшээлтэй бөгөөд тэд ч өөрсдийнхөө харилцааг олон нийтээс сайтар нуудаг. Герман улсын эзэмшилд байх үедээ Того улс Африк тивийн хамгийн сайн төмөр замын сүлжээтэй орноор нэрлэгддэг байсан.

БАРИМТ 16

Того улсад хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаггүй бөгөөд таван нас хүрсэн даруйдаа сургуульд орохоосоо өмнө нэг жилийн турш бэлтгэл ангид суралцдаг. Тэд зургаан жилийн турш сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Того улсын боловсролын системийг гадаадын орнууд багш нарын хомстол, хөдөө орон нутгийн чанаргүй боловсрол, сургуулиасаа гарч буй сурагчдын өндөр хувь гэх зэрэг сөрөг үзүүлэлтүүдээр нь дүгнэдэг.

БАРИМТ 17

Португаличууд бол Того улсын газар нутаг дээр хамгийн анх хөл тавьсан европчууд. Тэд Того улсад 15-аар зуунд очсон боловч тус газрыг эзлэн авах оролдлого хийгээгүй. Того улсад боолчлол 19-ээр зуунд үгүй болсон. Того улсын газар тариалангийн салбарын хамгийн гол бүтээгдэхүүнүүд бол хөвөн, кофе болон какао.

БАРИМТ 18

Хэрэв та Того улсад аялж байх үедээ ямар нэгэн бараа худалдаж авахаар болбол худалдагчтай тохиролцож үнийн дүнг үлэмж хэмжээгээр буулгах боломжтой. Мөн Того улс шохойн чулууны их хэмжээний нөөцтэй ба сүүлийн жилүүдэд үүнийг Африкийн экспортын зах зээлд оруулж эхэлсэн. Үүнээс гадна Того улс бол дэлхий дээрх фосфатын дөрөв дэх том орд.

БАРИМТ 19

Того улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар байдаг. Энэ газрыг Коутаммаку буюу Батаммарибагийн нутаг гэдэг бөгөөд Того улсын бэлэг тэмдэг болсон Такиента гэх шавар цамхаг байшингуудаас бүрддэг. Мөн тус улсад хууль бус зааны ясны наймаа ихээр хийгдэж уг ховор материал Ази тивийн орнууд руу илгээгддэг.

БАРИМТ 20

Тогочуудын дундаж наслалт 60.8 жил. Тэд уг үзүүлэлтээрээ дэлхийн 195 орноос 180-аар байранд бичигддэг бөгөөд дэлхийн дундаж наслалт 72.6 байдаг. Тэдний амь насанд хамгийн ихээр заналхийлдэг өвчнүүдийн нэг бол ДОХ юм. Того улсын үндсэн хуульд үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлсийг өв залгамжлах тухай тодорхой зохицуулалт байдаггүй. Того улсад үүнтэй холбоотой нэлээд их асуудал гардаг.

БАРИМТ 21

Того улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тогогийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2006 оны ДАШТ-д эрхээ авч оролцсон удаатай. Бүх цаг үеийн хамгийн алдартай того хөлбөмбөгчөөр шигшээ багийнхаа төлөө 30 гоол, Английн Премьер лигт 97 гоолыг оруулсан довтлогч Эммануэль Адебайор юм.

БАРИМТ 22

Того улсын баг тамирчид 1972 оны олимпын наадмаас хойш олимпт оролцсоор ирсэн бөгөөд (1976 болон 1980 оны олимпын наадмуудыг эс тооцвол) өнөөдрийн байдлаар ганцхан хүрэл медалийг хүртээд байна. Бичиг үсэг тайлагдаагүй эмэгтэйчүүдийнхээ хувиар Того улс дэлхийд дээгүүр жагсдаг.

БАРИМТ 23

Того улсын төрийн далбаа нь ногоон, шар, улаан өнгөнүүд болон цагаан өнгийн одноос бүрддэг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж амиа алдсан хүмүүсийн цусыг, цагаан өнгийн од нь итгэл найдварыг, ногоон өнгө нь того улсын үзэсгэлэнт байгаль болон хөдөө аж ахуйг, шар өнгө нь байгалийн баялгийг нь тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

Того улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 167-аар байранд бичигддэг. Мөн тус улс дэлхийн хамгийн хөгжил буурай 50 орны жагсаалтын 44-ээр байранд эрэмбэлэгддэг. Энэхүү үзүүлэлтүүд нь Того улсын иргэдэд оногдох орлого бага байгаа гэдгийг харуулж байна.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 113 дахь дугаараар өмнөх хоёр дугаарынхаа адилаар Африк тивийн орон болох Того улсыг онцолж байна. Того улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    4 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    9 цаг 55 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    11 цаг 24 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    11 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    12 цаг 2 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    12 цаг 22 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    12 цаг 37 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    13 цаг 15 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    13 цаг 29 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    13 цаг 41 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    13 цаг 52 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    13 цаг 53 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    13 цаг 56 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    14 цаг 22 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    14 цаг 25 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    14 цаг 25 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    14 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК