Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Самоа

2022-5-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Самоа улс нь 2,842 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Номхон далайд дахь арлын орон. Тус улс нь үндсэн есөн арлаас бүрддэг бөгөөд тэдний дундаас Савайи, Уполу нар хамгийн том нь. Есөн арлын дөрөв дээр нь хүмүүс оршин суудаг бол үлдсэн дөрөв нь байгалийн унаган төрхөөрөө хадгалагдан үлдсэн. 

БАРИМТ 2

Тус улстай хамгийн ойрхон байрладаг улсууд бол Номхон далайн далайн орнууд. Жишээлбэл Самоа улс нь Америкийн Самоагаас баруун тийшээ 64 километр, Тонгагаас зүүн хойд зүгт 889 километр, мөн тус зүгт Фижи улсаас 1,152 километр, Тувалу улсаас зүүн урд тийшээ 1,151 километр зайд тус тус оршдог. 

БАРИМТ 3

Самоа улсын нийт хүн ам нь 2020 оны аравдугаар сарын байдлаар 202,506 байсан ба уг тоогоороо дэлхийд 176-аар байранд жагсдаг. Нийт самоачуудын 98 хувь нь христийн шашныг шүтдэг ба тэдний 92 хувийг уугуул самоачууд, 7 хувийг европчууд бүрдүүлдэг. Мөн улсын нийслэлийг Апиа гэдэг ба тус хотод 40,000 хүн амьдардаг. 

БАРИМТ 4

Одоогийн Филиппин улсын хойд бүс нутгаас гаралтай лапита хүмүүс ойролцоогоор 3,500 жилийн өмнө Самоагийн арлуудыг хамгийн анх олж суурьшсан. Самоагийн арлуудыг 1889-1915 оны хооронд Германы эзэнт гүрэн колоничлосон бөгөөд тухайн үед уугуул самоа далайчдын ур чадвар Европын орнууд ихэд үнэлдэг байсан. 

БАРИМТ 5

Германы колоничлолын дараа Британи болон Шинэ Зеландын нэгдсэн колонийн засаг захиргаа Самоагийн арлуудыг эзлэн авсан ба тухайн үед газар нутаг ойрхон тул Шинэ Зеланд улс уг арлуудыг голчлон захирч байв. Улмаар самоачууд 1962 оны нэгдүгээр сарын нэгэнд өөрсдийн улсаа байгуулж тусгаар тогтнолоо зарласан. 

БАРИМТ 6

Тухайн үед тэд Баруун Самоа гэх нэртэй байсан ба уг нэр нь Америкийн Самоагийн баруун талд байрладагтай холбоотой байв. Үүний дараа Баруун Самоа улс 1976 оны арван хоёрдугаар сарын 15-нд НҮБ-д элссэн бөгөөд 1997 оны долдугаар сарын 4-нд нэрээ одоогийн Самоа гэх нэрээр сольсон. 

БАРИМТ 7

Самоа улсын албан ёсны хэлнүүд нь англи болон самоа хэл. Самоа улс парламентын засаглалтай ба тус улсын төрийн хамгийн дээд албан тушаалыг ерөнхийлөгч бус “О ле Ао о ле Мало” гэдэг. Одоогийн О ле Ао о ле Малогийн нэрийг нь Туималеалиифано Ваалетоа Суалауви гэдэг. 

БАРИМТ 8

Самоа улс нийт есөн ширхэг галт уулын арлуудаас бүрддэг гэж өмнө нь хэлсэн. Тэгвэл хамгийн том арлууд болох Савайи болон Уполу нар нийт газар нутгийнх нь 99 хувийг бүрдүүлдэг ба тус арлууд дээр Самоагийн нийт хүн амын 95 хувь нь амьдардаг. 

БАРИМТ 9

1722 онд нидерланд далайчин Жейкоб Роггивен Самоагийн арлууд дээр хамгийн анх хөл тавьсан европ хүнээр тодорсон. Гэхдээ түүнээс өмнө халим агнагчид, далайн дээрэмчид гэх мэт хүмүүс албан бусаар тус арал дээр очиж байсан гэдэгт судлаачид итгэдэг. 1962 онд Баруун Самоа Номхон далайн хамгийн анхны тусгаар тогтносон улс болсон. 

БАРИМТ 10

Самоа улсын насанд хүрсэн хүн амын 77 хувь нь илүүдэл жинтэй. Уг хувиараа тэд дэлхийн ес дэх хамгийн илүүдэл жинтэй улсаар нэрлэгддэг. Самоа улсын иргэд машинаа замын баруун талыг барьж жолооддог байсан. Гэвч 2009 онд тус улсын засгийн газар уг талыг баруунаас зүүн болгож өөрчилсөн. Үүний учир нь баруун талдаа жолоотой машинуудыг АНУ болон Европын орнуудаас импортолсноос зүүн талдаа жолоотой машиныг Австрали болон Шинэ Зеландаас импортлох нь илүү хямд тусаж байсан. 

БАРИМТ 11

Самоа улс 2011 оны арван хоёрдугаар сарын 30-ыг алгасаж шууд дараагийн өдөр лүү шилжиж цагийн бүсээ сольсон. Ингээгүй бол тэд Шинэ Зеланд улсаас нэг, Австрали улсаас гурван цагийн л зөрөөтэй байх байсан. Харин нэг бүтэн өдрийг алгассан тул тэд хамгийн ойрхон хөршөөсөө хүртэл бүтэн өдрийн цагийн зөрөөтэй. 

БАРИМТ 12

Самоа улсад “Фаафаани” гэх гурав дахь хүйс байдаг. Уг хүйсийг орчуулбал “Эмэгтэй хүний хувиар” гэх утгатай. Ерөнхийдөө эхээс төрөхдөө эрэгтэй байсан хүмүүс эмэгтэй хүний хувиар амьдарвал уг хүйсэнд хамаарагддаг юм байна. Тус улсын соёл болон нийгэм ч фаафаани хүмүүсийг удаан хугацааны турш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. 

БАРИМТ 13

Холливүүдийн алдарт жүжигчин “Рок” хочит Дуэйн Жонсон бол хагас Самоа хүн. Мөн хоёрдугаар Малиетоа Танумафили Самоа улсыг 1962 оноос хойш 45 жилийн турш 2007 онд 94 насандаа таалал төгстлөө удирдсан. Энэ нь тухайн үедээ дэлхийн гурав дахь хамгийн урт хаанчлал байсан. 

БАРИМТ 14

Самоачууд бусдаас том биетэй эсвэл илүү тарган байхыг илүүд үздэг. Үүнийхээ ч дагуу тэд дэлхийн ихэнх орны хүмүүсээс хамаагүй том биетэй. Самоа эрчүүдийн дундаж өндөр 1.75 см байдаг бол эмэгтэйчүүдийнх нь дундаж өндөр 1.62 см. Үүгээрээ тэд хүч чадал болон эд баялагтай нэгэн гэдгээ илэрхийлдэг. 

БАРИМТ 15

Шивээс бол Самоагийн ёс заншилд маш том байр суурь эзэлдэг үнэт зүйлсийнх нь нэг. Самоад шивээс хийлгэнэ гэдэг тэсэхийн аргагүй өвдөлтөөр дүүрэн удаан үйл явц. Учир нь тэд яс, мод, хясаа, акулын шүд, соёо гэх мэт уламжлалт хэрэгслүүдийг хэрэглэж шивээс хийдэг. Шивээсээ хийлгэж дуусгалгүй гэртээ харих нь Самоагийн уламжлал дахь хамгийн жигшүүрт явдлуудын нэг. 

БАРИМТ 16

Эрчүүдийн хийлгэдэг шивээсийг “Пеа” гэж нэрлэдэг. Уг шивээс нь өвдөгнөөс хавирга хүртэлх зайг нарийн хээгээр бүрхсэн байдаг. Үүнийг амжилттай хийлгэсэн зоригт эрчүүдийг “Сога’имити” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Харин эмэгтэйчүүд өвдөгнөөсөө гуя хүртэлх хэсэгтээ шивээс хийлгэдэг ба тус шивээсийг “Малу” гэдэг. 

БАРИМТ 17

Самоа улсад амьдардаг хүмүүсээс олон самоачууд хилийн чанадад амьдардаг. Тэд ихэвчлэн АНУ, Австрали, Шинэ Зеланд гэх орнуудад амьдарч эх орон руугаа их хэмжээний мөнгө илгээдэг. Самоа улсын уламжлалт сууц нь ямар ч ханагүй. Ерөнхийдөө уг сууц бол сүлжмэл хаалтаар хүрээлэгдсэн дээврийн шонтой модон тавцангууд. 

БАРИМТ 18

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 далайн эргийн нэг Самоа улсад байдаг. Уг эргийг Лаломану гэдэг бөгөөд Савайи арлын нэг хэсэг. Мэдээж арлын орон тул Самоа улсад байгалийн гамшиг үе үе тохиолддог. Жишээлбэл Самоа улс 2009 онд далай доорх хүчтэй газар хөдлөлтөөс болж үүссэн цунамигийн хохирогч болж 149 хүн амиа алдсан. 

БАРИМТ 19

Жуулчдыг хамгийн ихээр татдаг Самоа улс дахь хамгийн алдартай газар бол Суа далайн суваг. Уг суваг нь 20 метрийн гүн бөгөөд Номхон далайтай шууд холбогддог. Хамгийн гол нь уг сувгийг дээрээс нь харахад маш үзэсгэлэнтэй яг л диваажинд очсон мэт харагддаг бөгөөд дотор нь орж сэлэх боломжтой. 

БАРИМТ 20

Самоа улсын ард иргэдийн ямар шашин шүтэх хүсэл ямар ч хамаагүй. Тэд Самоа улсад амьдарч л байгаа бол христийн шашныг дагах ёстой. Ням гараг бүр самоачууд амьдарч буй тосгон, хотынхоо сүм рүү цагаан өнгийн хувцас өмсөн очиж залбирал үйлддэг. Ихэнх самоачууд хэт шашинлаг, хуучинсаг үзэлтэй хүмүүс гэсэн үг. 

БАРИМТ 21

Бусад арлын орнуудын адилаар Самоа улсад хамгийн алдартай спортууд бол регби болон киликити (нэгэн төрлийн крикет). Самоагийн регбигийн үндэсний шигшээ баг 1991 оноос хойш бүх регбигийн дэлхийн цомд оролцсон. Ихэнх чадварлаг самоа тоглогчид Австрали болон Шинэ Зеландын лигийн багуудад хүчин зүтгэдэг. 

БАРИМТ 22

Самоа улсын төрийн далбаа нь 1962 оны нэгдүгээр сарын нэгнээс (тусгаар тогтносон өдөр нь) албан ёсоор ашиглагдаж эхэлсэн ба улаан, цэнхэр, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгийн өднүүд нь Өмнөд зүгийн загалмай гэх Австрали, Шинэ Зеланд гэх мэт далайн орнуудын далбаан дээр байдаг оддыг, цэнхэр өнгө нь эрх чөлөөг, улаан өнгө нь эр зоригийг тус тус бэлгэддэг. 

БАРИМТ 23

Самоагийн үндэсний хоолыг “Ока” гэдэг. Уг хоолыг загасны махыг наргил модны самрын цөцгийнд чанаж болгон олон төрлийн хүнсний ногоонуудаар баяжуулан бэлтгэдэг. Мөн уг хоолны үнэ нь хэмжээтэйгээ харьцуулахад маш хямд байдаг тул ихэнх жуулчид өдөр бүр ока иддэг.

БАРИМТ 24

Самоа хүүхдүүд найман жилийн турш сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Улсын сургуулиуд нь ахлах ангид ортол нь хүүхдүүдээс ямар нэгэн төлбөр авдаггүй. Насанд хүрсэн самоачуудын 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг. Энэ нь тухайн орны иргэдийн боловсролын чанарыг илтгэж байна. Мөн их ээд сургуульд элсэн сурах сонирхолтой самоачууд Самоа улсын их сургуульд орох боломжтой. Гэхдээ маш олон тооны хүүхдүүд өөр улсад боловсрол эзэмшихээр явдаг. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 115 дахь дугаараар арлын орнуудын том төлөөлөл болсон Самоа улсыг онцолж байна. Та бүхэн Самоа улсын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 5 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 35 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    21 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    21 цаг 34 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 9 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК