Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Жигмэддорж: “Vip auto moto festival”-аа дэлхийн хэмжээнд Монголыг сурталчлан таниулах арга хэмжээний нэг болгоно

2022-6-20
0
ЖИРГЭХ

Эд зүйлс гэдэг хүний хэрэглээ төдийгүй хүсэл мөрөөдлийнх нь эхлэл байж болдог. Тэр дундаа машин нь зайлшгүй хэрэглээний нэг болсоор ирсэн. Гэхдээ дан ганц хэрэглээ биш нэгээхэн соёл, спорт, урлаг болгож болдог гэдгийг одоогын залуус, авто машин сонирхогчид харуулжээ.

Монголын мэргэжлийн спорт, авто машины холбооны ерөнхийлөгч, спорт машинд дурлагч, хөгжүүлэх болон энэ спортыг Монголдоо таниулан нэвтрүүлэх зорилготой залуутай уулзаж саяхан болсон фестивал болон клубын амжилт, цаашдын зорилгын талаар Б.Жигмэддоржтой ярилцлаа.


-Сайн байна уу? Өдрийн мэнд, та эхлээд өөрийгөө танилцуулаач.

-Сайн, сайн байна уу? Намайг Б.Жигмэддорж гэдэг. Компьютер техник менежментийн сургууль КТМС-ыг программ хангамжийн мэргэжлээр төгссөн. Програмист мэргэжилтэй. Үндсэн хийдэг ажил маань бол сүүлийн 12 жилийн турш маркетингийн чиглэлээр ажиллаж байна. “Skytel” компанид 7-8  жил маркетингийн албанд ажиллаж байна. Мөн “Toyota”-гийн албан ёсны түнш “Таван богд” ХХК-д гурван жил гаран ажилласан. Монголдоо цорын ганц 2000 ширхэг авто машин борлуулсан маркетер. Авто спортод дурлаад 15-16 жил болж байна. Сүүлийн 10 жилийн туршид тасралтгүй энэ спортыг хөгжүүлэх, тэмцээн, уралдаан бусад үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

-Таны дрифт сонирхох болсон шалтгаан юу вэ?

-Бид чинь багаасаа л техниктэй ямар нэгэн байдлаар холбоотой өссөн. Мэдээж тэр маань авто спорт сонирхох эхлэлийг маань тавьж өгсөн байх. Бас анхны турбо хөдөлгүүртэй авто машин унаж үзээд, гоё сайхан бүхэнд нь дурлаад, тухайн үед бид хэд 17,18-н настай байсан болохоор хотын гудмаар уралддаг ч юм уу, иймэрхүү байр байдалтай анх эхэлсэн. 2006-онд “Tokyo drift” гэх кино дэлхийн нийтийн хүртээл болж гарч эхэлснээс хойш, ихэнх оронд энэ спорт түлхүү хөгжиж эхэлсэн. Тэрний нэг бол Монгол улс байдаг. Мөн 2010 оноос хойш Монголдоо дрифтийн тэмцээн уралдаануудыг анх зохион байгуулж эхэлсэн. Дрифтэд хайртай болох гол шалтгаан бол цэвэр адирналын, кайф гэдэг зүйлсийг их гоёор мэдэрч, байж болох мэдрэмжнийхээ дээд цэгийг тулгаж чаддаг спорт.

-“VIP auto club”-ийн санаачлагч нь та гэсэн. Энэ клубийг байгуулахад танд юу нөлөөлсөн бэ?

-Монголын мэргэжлийн спорт, авто машины холбоо маань доороо дрифтийн болон авто спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15,16-н клубтэй, тэрний нэг бол “VIP auto club”. Мөн намхан кровныг илүү суулгаж өгөөд, дугуйг нь гадагш байрлуулах маягаар явдаг тусдаа “VIP tuning” гээд авто спортын урсгал байдаг. Энэ урсгалыг хөгжүүлэхийн тулд анх 2011 онд “VIP CROWN AUTO CLUB” гэх нэртэйгээр нээгдэж байсан. Явцын дунд тэмцээн удалдаан, дрифтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад “VIP auto club” хэмээн нэрээ өөрчилсөн. Анх 2012 онд дрифтийн шоуг зохион байгуулснаас хойш 10 жилийн нүүрийг үзсэн байна. Энэ дунд алдаа оноо саар зүйлсүүд их байсан. Гэхдээ энэ хугацаанд дрифтийн хамгын том гэсэн шоунуудыг амжилттай зохион байгуулсаар өдийг хүрсэн.

-Энэ клубт эмэгтэй гишүүд байгаа юу?

-Манай клубын хувьд үндсэнд 12 гишүүнтэй. Эмэгтэй гишүүд бараг байхгүй. Магадгүй энэ спортоор эмэгтэйчүүд хичээллээхээс илүү эрчүүд хичээллэх нь илүү давуу талтай санагддаг. Учир нь үйл ажиллагаа явуулах явцын дунд эмэгтэй гишүүд маш их орж ирсэн. Бид нарын сайн мэдэх дрифт н.Болороо гээд бүсгүй бий. 2015, 2016 онуудын явцад эрчүүдээс дутахааргүй дрифтэлдэг тамирчин байсан. Одоо гэрийн эзэгтэй, ээж болсон. Магадгүй буцаад спортдоо ирэх гээд бэлтгэлээ хангаж байгаа байх.

May be an image of 1 person, standing and road

-Клубт  элсэхийг хүсвэл тодорхой хэмжээний шалгуур байгаа юу?

-Мэдээж бид дуртай болгоныг аваад байх бодолгүй. Энэ спортоор тууштай хичээллэх залуучуудыг бид сургаад, чиглүүлээд аваад явдаг. Нэмж хэлэхэд Монголын мэргэжилийн спорт, авто машины холбоо бол дрифтийг төлөөлж байдаг ганц зүйл, спортын нэр хүнд, иргэдийн амгалан тайван, замын хөдөлгөөний аюулгүй байдал гэх зүйлсийг бид чухалчилж үздэг. Хэрэв спорт машин унах гэж байгаа бол намбалаг бөгөөд замын хөдөлгөөндөө соёлтой оролц гэх шаардлага тавьж байгаа.

-Саяхан “Vip auto festival” шоу боллоо. Энэ шоун дээр өмнө харж байгаагүй зүйлс, гэнэтийн бэлгээр дүүрэн байсан. Энэ санаануудаа хаанаас авсан бэ?

-Тэрийг хийснээрээ миний мэдэрдэг хамгийн гоё зүйл бол залуучуудын огшиж байгааг, манайхны дрифтлээд явж байгааг харах дуртай. Жил болгоны дөрвөн сард уламжлал болгоод 10 дахь жилдээ зохион байгуулагдаад явж байна. 2016  оноос хойш авто худалдааны төв дээр хийж эхэлсэн. 2012 оноос хойш дрифтийн шоу гэж явдаг байсан бол 2016 оноос хойш бусад төрлүүдээ нэмж эхлээд фестивал болох эхлэлээ тавьсан. Мөн Хятад, Оросоос, гэх мэт тамирчид авчирдаг. Энэ жил Японоос тамирчид авчирсан. Онцлогтой гэвэл дэлхий дээр хольсон формат хаана ч байдаггүй. Дрифт, мото гэх мэт чиглэл чиглэлээрээ зохион байгуулагддаг. Монголын хувьд анх удаа энэ жил унадаг дугуйнаас нисдэг тэрэг хүртэл сонин содон зүйлсийг нэгтгэсэн. Мөн би чинь маркетингийн хүн учраас аливаа юмыг эрэлхийлж хайж байдаг. 2009 оноос хойш гадаадын тэмцээн уралдааныг очиж үзсэн, тэндээс зарим санаа оноо авсан. Цаагуураа яагаад маш томоор зохион байгуулсан бэ? гэвэл гадаадын хүмүүс Монгол орон гэхээр байгаль, хөдөө гэр, морио унаад явж байдаг гэж боддог. Гэвч угтаа Монголд том шоу болдог, “Super Car”-ууд байдаг гэдгийг харуулахыг зорьж, маш удаан төлөвлөж зохион байгуулсан.

-Дараа дараагийн жилүүдэд энэ маягаар Монголд зохион байгуулагдах уу?

-Бидний бас нэг том зорилго бол гадагшаа энэ форматаараа өөрсдөө зохион байгуулах, гадны тэмцээнд өөрсдөө оролцохыг зорьсон тэр маань ч бас санаснаар бүтээд европын дрифтийн холбооноос 2023 онд европд зохион байгуулъя гэсэн санал ирсэн байгаа. Яг энэ форматаараа европ луу явна. Энэ нь нэг талаараа экспо, “Made in Mongolia” гэсэн шошготойгоор өөрсдийгөө сурталчлан таниулах том арга хэмжээний нэг болгоё гэж зорьж байгаа. Нэг талаараа дотоодын аялал зуучиллаа хөгжүүлье гэж бодож байна.

-Энэ шоу дээр машины наалт, дуу өндөрсгөгч, лед гэрэл гэх мэт содон юм их байсан, энэ зүйлсээ өөрсдөө хийдэг үү?

-Тэндээс манайхны авто машины хэрэглээний соёлыг харж болно. Приус байсан ч тоноглоод гоё хэрэглээд унаж болдог гэдэг зүйлийг харуулж байгаа. Энэ тоног төхөөрөмж, гэрлээ бол өөрсдөө дотоод ч юм уу гаднаас авч, өөрсдийн хэв загвараар монгол инженерчлэл гэх ухаанаар дэлхийд хаана ч байхгүй зүйлийг урлаж байна гэдэг нь өөрөө асар их ур ухаан. Хамгийн том бахархал.

-Дөрөвдүгээр сарын 30-ны фестивал дээр ногоон машин шатаж байгаа харагдсан, хоёр машин уралдаж байгаад мөргөлдсөн тохиолдолууд гарсан. Эдгээр аюулгүй байдлаа яаж хангасан бэ?

-Маш зөв, техникийн спорт нэг талдаа эрсдэлтэй, нөгөө талаараа хамгийн аюулгүй спорт. Яагаад гэвэл зөвхөн тогтсон зам талбай дээр л явна. Дээрээс нь бид эдгээр машинуудыг бэлдэхийн тулд 2018 оноос хойш “Дэлхийн авто машины холбоо” гэх аюулгүй байдлын стандартыг тогтоодог, лиценз олгодог холбоо байдаг. Тэрний дагуу каркас, зориулалтын бүс, спорт суудал, хувцас хэрэглэл гэх мэт нийт 10 гариу үзүүлэлтээр шалгадаг. Эдгээр үзүүлэлтээ хангасан тамирчид тэмцээнд оролцоно. Нөгөө талаараа машин шатах, мөргөлдөх байдаг л асуудлууд. Яагаад гэвэл энэ чинь спорт шүү дээ. Гэхдээ ямар нэгэн осол аваар гарлаа гэж бодоход тамирчин мөн үзэгчдийн болзошгүй аюулгүйн байдлыг хангасан байгаа.

-Тамирчид бэлтгэлээ яаж хийдэг вэ? Заавал зориулалтын зам талбайд бэлтгэлээ хийдэг үү?

-Өмнө бид нарт бэлтгэлээ хийхэд хэцүү байдаг байсан. Зориулалтын зам талбай байхгүй, хөөгдөж загнуулаад байдаг байсан. Одоо бол тэр үеээ бодвол харьцангүй өөр, зориулалтын зам талбайтай, хэрэгсэлтэй.

-Одоогийн залуучууд авто спорт их сонирхдог, өөрсдөө уралддаг харагддаг энэ залуучуудаа дэмжээд нээлттэй үйл ажиллагаа хийх үү?

-Техникийн спорт нэг талаараа мөнгөний спорт жишээ нь нэг зориулалтын дугуй шатахад 300-500 мянган төгрөг зарцуулагдаж байна гэж бодход багадаа 70-80 сая төгрөг ихдээ 200-300 сая төгрөг зарцуулна. Мөн шинэ үеийнхэн маш хурдацтайгаар түрэн орж ирж байна. Шинэ гишүүн гэхэд мэргэжлийн хэмжээнд байдаг залуус их бий. Тийм залуучуудад зориулалтын спорт машинтай байвал манайд чиглүүлж өгөх багш, тэмцээн уралдаан нээлттэй.

-Залуучуудыгаа дэмжих, цаашдаа энэ спортыг монголдоо хөгжүүлэхийн төлөө юу хийх бодолтой байгаа вэ?

-Энэ жил болсон “VIP AUTO FESTIVAL”-дээр хотын дарга Д.Сумъяабазар ирж цаашдаа төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж амлалт өгсөн. Бид ч баяртай байгаа гаднаас зориулалтын бүс, хувцас, хэрэглэл төрөөс хараат байдаг учраас мөн том хэмжээний авто замтай болно. Тэгээд ирэхээр залуучуудад их боломж бололцоо гарч ирнэ.

-Та өөрөө энэ спортоор хичээллэж тэмцээн уралдаанд ордог уу?

-Би бол тэмцээнд орж байгаагүй хүн, анх бол сонирхоод оролдоод явдаг байсан. Гэвч нэг талаараа чаддаг зүйлсээ хийгээд явах сайхан юм байна лээ, би бол энэ спортын маркетинг хийх сонирхолтой. Мэдээж уралдаан тэмцээнд орж чадах нь ороод,  дрифтэлж чадах нь дрифтлээд байр шагналаа авах нь зөв гэж бодсон.

-Долоон сард болох Дарханы тэмцээн бас өргөн хүрээтэй юу?

-Түүхэндээ анх удаа олон улсын транзит замыг хааж хийх гэж байгаа. Мөн Эрдэнэт хотод бас намрын талбай дээр бас дрифт хийх гэж байгаа. Мэдээж энэ талбайнууд маань тодорхой хэмжээний үнэ цэнтэй гол талбайнууд ч гэсэн залуучууддаа зориулаад талбай байсны хэрэг гарна даа.

-Нисдэг тэрэг харагдсан юм байна. Зүгээр үзүүлэн маягаар байсан уу?

-Манай шоуны бас нэг онцлог бол анх удаа нисдэг тэргээр үзэгчээ зөөсөн шоу гэж хэлж болно. Гэрээс нь машинаар аваад гачуурт хүргээд гачууртаас 22-ийн товчоон дээр хүргэж ирсэн. Үзүүлэн болгож нэг л нисдэг тэрэг тавьсан, олноор нь байршуулж болдоггүй юм билээ.

- Ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.

М.Балжинням

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
"ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    3 цаг 19 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    9 цаг 12 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    10 цаг 27 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    10 цаг 29 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    13 цаг 8 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    13 цаг 15 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    14 цаг 10 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    14 цаг 21 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    15 цаг 53 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    16 цаг 9 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    16 цаг 19 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    16 цаг 20 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    16 цаг 45 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    16 цаг 59 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    17 цаг 9 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    17 цаг 20 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК