Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Малави

2022-6-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Малави улс нь 118,484 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн зүүн урд хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Тус улс баруун талаараа Замби, хойд болон зүүн хойд хэсгээрээ Танзани, зүүн, урд, баруун урд талаараа Мозамбик улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Малави улсын нийт хүн ам 19 сая бөгөөд тэдний 25 хувийг чева, 20 хувийг тумбука, 18 хувийг ломве, 15 хувийг яо үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт малавичуудын 82 хувь нь христийн шашныг, 14 хувь нь исламын шашныг шүтдэг. Уг улсын албан ёсны хэлнүүд нь англи болон чева хэл.

БАРИМТ 3

Малави улсаас олдсон эртний хүмүүстэй холбоотой олдворууд 50,000 жилийн өмнөх үед харьяалагддаг боловч баттай чулуужсан араг яснууд нь манай эриний өмнөх 8000-2000 оны хооронд тооцогддог. Бантучууд хамгийн анх манай эриний 10-аар зуунд Малави улсын газар нутаг дээр суурьшиж европчуудыг иртэл тус бүс нутгийг бүрэн эзэмшсэн.

БАРИМТ 4

17-аар зуунд португал далайчид Мозамбик улсын эрэг дээр анх хүрсэн бөгөөд тус цагаас хойш Малави улсын газар нутаг дээрээс боолын наймаа ихээр хийх болж 1790-1860 онд оргил цэгтээ хүрсэн. Харин 190ээр зууны дунд үед шотланд эрэл хайгуулч Дэвид Ливингстон Малави улсаар дайран өнгөрснөөр малавичуудыг колоничлох үйл хэргийн суурийг тавьсан.

БАРИМТ 5

Малави улс 1891 онд Их Британий колони орон болсон бөгөөд тухайн үедээ Ньясаланд гэх нэртэй байсан. Малавичууд 1964 онд тусгаар тогтнолоо зарлаж улсынхаа нэрийг Малави болгон өөрчилсөн бөгөөд 1970 оноос хойш 30 жилийн турш ардчилал гэх зүйлийн тухай ойлголтгүйгээр ерөнхийлөгч Хастингс Бандагийн намаар удирдуулсан.

БАРИМТ 6

1994 онд Хастингс Банда эрх мэдлээ шилжүүлэн өгснөөс хойш Малави улсад ардчилал тогтож хүмүүсийн амьдрах нөхцөл бага зэрэг дээрдсэн. Малави гэх нэр нь тус бүс нутгийн анхны оршин суугчдын нэг болох чевачуудын хуучин нэр болох “Марави” гэх нэрээс гаралтай.

БАРИМТ 7

Хэмжээгээрээ дэлхийн дөрөв дэх том цэнгэг устай нуураар нэрлэгддэг Малави нуур нь тус улсын газар нутгийн 20-оос их хувийг нь бүрхдэг. Мөн уг нуур хэмжээгээрээ дэлхийд есдүгээр байранд, Африк тивдээ гуравдугаар байранд жагсдаг. Тус нууранд олон төрлийн загас амьдардаг ба эрдэмтэд цөөнгүй загасны хувьсал өөрчлөлтийн тухай судалгаануудыг уг нууранд хийсэн.

БАРИМТ 8

Малави улс ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Хамтын Нөхөрлөлийн Орнуудын гишүүн улс. Тус улсын одоогийн удирдагчдыг нэрлэвэл Лазарус Чаквера (Малави улсын зургаа дахь ерөнхийлөгч), Саулос Чилима (дэд ерөнхийлөгч),Кэтрин Готани Хара (их хурлын дарга), Ризин Мзикаманда (ерөнхий шүүгч) гэх мэтээр үргэлжилнэ.

БАРИМТ 9

Малави улсын төрийн далбаа хар, улаан, ногоон өнгийн ижил хэмжээтэй хэвтээ зурааснуудаас бүрддэг ба дээд хэсэгт нь жаргаж буй нарны дүрс байдаг. Хар өнгө нь малавичуудыг, улаан өнгө нь улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцсэн дайчдын цусыг, ногоон өнгө нь Малави улсын үзэсгэлэнт байгалийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 10

Алдарт дуучин Мадонна өөрөө төрүүлсэн хоёр, үрчилж авсан дөрөв буюу нийт зургаан хүүхэдтэй. Тэрбээр дөрвөн хүүхдээ бүгдийг нь Малави улсаас үрчилж авсан бөгөөд Дэвид Банда гэх хүүг 2006 онд, Мерси Жеймс гэх охиныг 2009 онд, Эстер болон Стелла гэх ихэр охидыг 2017 онд тус тус үрчилж авсан.

БАРИМТ 11

Малавичууд маш найрсаг, нөхөрсөг, тусч ард түмэн ба үүнтэй холбоотойгоор Малави улсыг “Африкийн халуун зүрх орон” гэж хочилдог. Малави улс дэлхий дээрх хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг бөгөөд эдийн засаг нь голчлон хөдөө аж ахуйн салбар дээр тогтдог.

БАРИМТ 12

Ихэнх малавичууд хөдөө орон нутаг газар тариалангийн аж ахуйд хөдөлмөр эрхэлж амьдардаг. Тэдний дунд ДОХ-ын халдвар нэлээд өндөр хувьтай тархсан ба малавичууд дунджаар 65 жил амьдардаг. Мөн үүнээс гадна Малави улс нэгээс доош насны нярайн эндэгтэлтийн хувиар дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг.

БАРИМТ 13

Малави улсад байх Чонгони чулуун урлагийн талбай буюу 50,000-39,000 жилийн өмнөх 127 ширхэг хадны сүг зургийн бүтээлтэй уг бүс нутаг дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Малави улсын хувьд эртний хүмүүсийн амьдарч байсан гэдгийг батлах хадны сүг зургаараа Төв Африкт хамгийн алдартай.

БАРИМТ 14

Дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэн бүрийн худалдан авах чадваруудыг авч үзвэл Малави улс бол дэлхийн гурав дахь ядуу орон. 2013 онд тус улсын ерөнхийлөгч Жойс Банда улсынхаа эдийн засгийг дэмжихийн тулд тансаг зэрэглэлийн тийрэлтэт онгоцоо 15 сая ам.доллараар зарж байсан удаатай.

БАРИМТ 15

Мөн уг тийрэлтэт онгоцноос гадна Жойс Банда өөрийн цалингаа 30 хувиар багасгаж, 35 ширхэг Мерседес Бенз машинуудыг зарж эдийн засгаа дэмжих хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа гэдгээ олон нийтэд зарлаж ард иргэдээ ч мөн адил түүнтэй нэгдэж хэмнэхийг уриалсан.

БАРИМТ 16

1991 онд Малави улсын нутаг дэвсгэрээс 2.4 сая жилийн настай байх өндөр магадлалтай гоминид эрүүний яс олдсон. Ямартай ч энэ нь одоогийн байдлаар олдсон хүн төрөлхтний биеийн хамгийн эртний олдвор. Малави улсын нийт экспортын 70 хувийг тамхи бүрдүүлдэг бол есөн хувь нь цай байдаг.

БАРИМТ 17

Малави улсын нийслэл хотыг Лилонгве гэдэг ба Лилонгве гэх голын нэрээр нэрлэгдсэн. Дэлхий дээрх хамгийн том зааны нүүдэл малави улсад тохиолдсон. 2017 онд Мажет, Ливонде гэх үндэсний паркуудаас 520 зааныг зэрлэг амьтны хомстолд ороод байсан Нхотакота парк руу нүүлгэн шилжүүлсэн. Африк тивийн нүүр царай болсон бүх амьтад Малави улсын зэрлэг байгальд амьдардаг. 

БАРИМТ 18

Малави улс алдарт Карлберг шар айргийг Дани улсаас гадна үйлдвэрлэдэг болсон анхны орон. Дани улсын ерөнхий сайд Малави улсад айлчлах үедээ амссан шар айрганд сэтгэл ханамж муутай байсан тул тэдэнд Карлсберг шар айргийг үйлдвэрлэх тухай санал тавьснаар уг үйлдвэр 1968 онд нээгдсэн.

БАРИМТ 19

Африк тивийн ихэнх орнуудтай харьцуулахад Малави бол маш аюулгүй орон. Ядуу буурай хөгжилтэй орон хэдий ч сайхан сэтгэлт малавичуудын ачаар тус улс гадаадын жуулчдын аялахад хамгийн аюулгүй Африк тивийн орнуудын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигддэг.

БАРИМТ 20

Малави улсын төрийн далбаан дээрх жаргаж буй нар нийт 31 ширхэг цацрагтай байдаг. Энэ нь малави улс тусгаар тогтнолоо зарласан Африк тивийн 31 дэх орон болж байсан гэдгийг илтгэдэг. 2010 онд тус улсын ерөнхийлөгч Бингу ва Мутарика төрийн далбаагаа шинэчлэхээр шийдэж, ажил хэрэг өрнүүлсэн ч Малави улс эдийн засгийн хямралд ороод байснаас гадна ард иргэдийн олонх уг санааг эсэргүүцэж байсан тул хуучин төрийн далбаагаа хэвээр үлдээсэн.

БАРИМТ 21

Малави улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гэхдээ тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-д оролцож байгаагүй бөгөөд Африкийн цомд нийт гурван удаа оролцож 2021 онд шөвгийн 16-д шалгарсан. Мөн Малави улсад сагсанбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа.

БАРИМТ 22

Малави улсын баг тамирчид эх орныхоо далбаан дор олимпд анх 1972 онд оролцсон. Үүний дараа тэд хоёр олимп дараалан боёкотлож 1984 оноос хойш тасралтгүй зуны олимпд оролцсоор байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл малавичууд олимпын медаль хүртэж байгаагүй бөгөөд өвлийн олимпд мөн оролцож үзээгүй.

БАРИМТ 23

Тус улсын ерөнхийлөгч асан Бингу ва Мутарикагийн гэнэтийн үхлийн дараа 2012 онд Жойс Банда Малави улсын анхны, Африк тивийн хоёр дахь эмэгтэй ерөнхийлөгч болсон. Малави улсын олон голууд дундас зөвхөн Шир гол тус улсын хилийг даван урсдаг. Мөн уг гол нь дэлхий дээрх хамгийн их усны үхрийн нягтшилтай газраар нэрлэгддэг.

БАРИМТ 24

Нийт малавичуудын 70-80 хувь нь ядуу буурай амьдардгийн зэрэгцээ ихэнх охид насанд хүрээгүй байхдаа нөхөрт гарцгаадаг. Харин 2017 онд охидын нөхөрт гарч болох хамгийн бага нас 15 байсныг 18 болгон нэмсэн. Гэвч хөдөө орон нутагт хүмүүс уг хуулийг дагалгүй бага насны охидыг эхнэрээ болгон авсаар байгаа.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 152 дахь дугаараар Африк тивийн жижиг орнуудын нэг болох Малави улсыг онцолж байна. Та бүхэн Малави улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (192.82.70.175)
    Гарын зургийг нь хавсаргаж байвал сайн бнаа.
    2022 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    15 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    21 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    1 цаг 16 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    1 цаг 27 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    2 цаг 59 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    3 цаг 15 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    3 цаг 25 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    3 цаг 26 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    3 цаг 51 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    4 цаг 5 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    4 цаг 15 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    4 цаг 26 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    18 цаг 54 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    23 цаг 57 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК