Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Доржханд: Дэлхийн улс орнууд хэрэглэдэг куб язгуурын аргаар УИХ-ын гишүүдийн тоог 150 гэж гаргасан

2022-6-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудлыг хөндөнө, хоёрдугаарт хүний эрхийг хангасан заалтуудыг нэмье гэж байгаа, гуравдугаарт хот хөдөөгийн хөгжлийн асуудал. Үндсэн хуульд Улаанбаатар хот бол улсын нийслэл, нийслэлдээ төрийн захиргааны төв байгууллагууд байна гээд заачихсан. Тэгэхээр Улаанбаатар хотоос төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэх ямар ч боломж байхгүй болчихсон. Энэ цоожийг тайлж өгье гэж байгаа.

ЭШЛЭЛ 2

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэх асуудлаар ард иргэдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсох ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр байгуулагдсан. Энэ саналуудыг нэгтгэсэний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн шийдэж өргөн барина. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн найман сарын турш ярьж байгаа. Одоогийн байдлаар 180 мянга гаруй иргэн энэ өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурсан байна. Нүүр тулан 200 мянга гаруй хүнтэй уулзлаа.

ЭШЛЭЛ 3

Тогтолцоогоо үндсээр нь өөрчлөхгүй бол хүн нь солигдсон ч улсын эдийн засаг тэлэх боломж алга. Сүүлийн 12 жил Монгол Улсын эдийн засаг 10 гаруй тэрбум дээр гацчихлаа. Цаашид өсөх ямар ч ирээдүй алга. Сүүлийн 20 жилд Монгол Улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалт алга. Үр дүнд нь 76 жижигхэн төсөвтэй л боллоо. Нийтээрээ өртэй, нийгмээрээ ядуу, ирээдүйдээ итгэлгүй ийм хүмүүс болсон байна.

ЭШЛЭЛ 4

Засгийн газар нь хэмнэлт хийнэ ээ гээд төсөл оруулж ирэхээр 76 гишүүн нь кноптоод л унагаагаад байдгийг Төсвийн тодотголоор бүгд харсан. Энэ бол тогтолцоогны асуудал. Тогтолцоо өөр байсан бол урт хугацааны хөгжлийн санхүүжилт хийх тэр кнопыг дарахад бүгд бэлэн байгаа. Гангцхүү тогтолцоо ингээд байна.

ЭШЛЭЛ 5

Би жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа сүүлийн хоёр жилд тойргийн төсвийг больё гэдгийг анхнаасаа л хэлж ярьж, санаачилж байсан. Монгол Улс хөгжлийнхөө асуудлыг шийддэг байх ёстой.

ЭШЛЭЛ 6

Төсвөөрөө дэлхийн 200 улсаас Монгол Улс хамгийн муугаараа сүүлээсээ аравт орж байна.

ЭШЛЭЛ 7

Татвар төлөгчдийн мөнгийг хэр үр ашигтай зарцуулж байна вэ гэдэг үзүүлэлтээр сүүлийн 30 жилд ийм үзүүлэлттэй явж байгаа ч тогтолцоо ийм учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй.

ЭШЛЭЛ 8

Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Үр дүнд нь Монгол Улс нэг хүнд ногдох өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. 76 жижиг тойрогтой байсны үр дагавраар улсаараа 30 жил өр үйлдвэрлэлээ.

ЭШЛЭЛ 9

УИХ-ын нийт гишүүдийн 50 хувийг Монгол Улс даяар нэг тойрог болгон жагсаалтаар сонгодог байя, үлдсэнийг нь мажоритар системээр сонгодог байя гэсэг өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хангах ёстой.

ЭШЛЭЛ 10

Пропорционал тогтолцоог хориглосон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт байдаг. Гэхдээ энэ асуудлаар хуульч Үүрцайх бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Ирэх долоо хоногийн даваа гарагт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар үүнийг авч хэлэлцэх байх. Ямар асуудал үүссэн бэ гэхээр 2012 онд пропорционал элементийг оруулаад холимог системээр сонгуулиа явуулсан. Тэр үед Үндсэн хуулийн Цэц ийм сонгууль явуулж болно оо л гэж дүгнэлт гаргаж байсан. Дараа нь 2016 оны сонгуулийн өмнө АН МАН хоёртой зэрэгцээд ХҮН анмын рейтинг маш өндөр байсан. Тэгэхэд эрх баригчид сандраад энэ системээр сонгууль явуулбал ХҮН намыг дийлэхгүй нь гээд Үндсэн хуулийн Цэцэд захиалга өгөөд “Иргэд сонгууль өгөхдөө хүнийг шууд сонгоно” гэдгийг мушгиж тайлбарлаад шууд сонгоно гэдэг нь хүнээ сонгоно гэсэн үг гээд Сонгуулийн хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гээд дунд суудлын хуралдаанаас дүгнэлтээ гаргасан. Тэгээд тухайн үеийн эрх баригч АН-ынхан олонхиороо УИХ дээр хүлээж аваад сонгууль болохоос сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилчихсөн.

ЭШЛЭЛ 11

АН-ынхан ардчиллын эсрэг ингэж хуйвалдаан зохиосны үр дүнд өнөөдөр Монгол Улс эрх барих төвшинд ганцхан намтай болчихсон байна.

ЭШЛЭЛ 12

Тойргоо усалдаг гишүүд л пропорционал системийг эсэргүүцдэг.

ЭШЛЭЛ 13

Пророционалийн хэрэглэдэг хаалттай жагсаалт цэвэршдэг. Муу хүмүүсийг оруулж ирсэн намыг иргэд цэвэрлэдэг. Муу хүмүүс орж ирдэг намуудыг сонгогчид цэвэрлэдэг. Дэлхийн жишиг ийм.

ЭШЛЭЛ 14

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр оруулж ирж байгаа бүх саналууд бүгд судалгаан дээр үндэслэгдсэн. Гишүүдийн тоог нэмэх асуудал ч судлагдсан. Дэлхийн улсууд хэрэглэдэг куб язгуурын аргаар бодоход парламентын гишүүний тоо 150-152 гарч ирж байгаа. Одоо бол нэг гишүүн 50-60 мянган хүнийг төлөөлж байгаа. Харин куб язгуурын аргаар бодсон энэ аргачлалаар 20-30 мянган хүнийг төлөөлөх боломжтой болж байгаа. Олон улсын дунаж бол нэг гишүүн 25-30 мянган хүнийг төлөөлдөг юм байна.

ЭШЛЭЛ 15

1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад Б.Чимид гуай 120 гишүүнтэй байх тухай оруулж ирсэн байдаг. Тэр үед Монгол Улсын сонгогчдын тоо нэг сая байсан. Одоо бол нийт сонгогчдын тоо 2.3 сая байгаа.

ЭШЛЭЛ 16

Математикчдын гаргаж ирсэн нэг судалгаа байдаг. Тухайн шийдвэр гаргагчид 120-оос доош байх юм бол хуйвалдах магадлал өсдөг, хулгай хийх боломж бүрддэг. Шийдвэр гаргаж байгаа хэсэг нь 120-иос дээш байх юм бол хоорондоо хуйвалдах боломж маш багасч хулгай огцом буурдаг.

ЭШЛЭЛ 17

Ингэж тоо нэмснээр нэг кнопын хүчин чадал буурдаг. Лобби хийх гэж байгаа хүмүүс хайрцаглах боломжгүй болдог.

ЭШЛЭЛ 18

Норвеги улсад нэг хүүхэд шинээр мэндлэхэд нэг сая долларын хуримтлалтай төрдөг бол Монгол Улсад нэг хүүхэд 30 сая төгрөгийн өртэй төрж байна. Хүн амын тоо нь манайхтай л ойролцоо, таван саяулаа. Парламент нь харин 170 гишүүнтэй.

ЭШЛЭЛ 19

ОХУ-ын хөрш, парламентын засаглалтай улсуудын гишүүдийн тоог харахад бүгд 120-иос дээш байдаг.

ЭШЛЭЛ 20

Жижиг мажоритараар сонгогдсон гишүүдэд дахин сонгогдох гэсэн бодол л байдаг. Түүнээс бус улс орны асуудал байна уу, хөгжлийн асуудал байна уу гэдэгт огт анхаардаггүй. 

ЭШЛЭЛ 21

Одоо 76 гишүүний жилийн зардал 10 тэрбум, гишүүдийн тоог нэмснээх 20 тэрбум төгрөг болно. Гэхдээ 2 их наядын хулгайг хасч чадна шүү. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр кнопын эрх мэдэл буурч, хулгай алга болдог дэлхийн жишиг байна.

ЭШЛЭЛ 22

1992 оны Үндсэн хуулийг хэхэлцэж байхад л сонгодог парламентын тогтолцоогоор Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэж ярьж байсан байна. Протоколоос уншихад шүү. Хоёр том хөрштэй манай улсын хувьд парламентын засаглалаа маш сайн бэхжүүлэх ёстой. Гэтэл сүүлийн арваад жил Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаачилга маш их явсан.

ЭШЛЭЛ 23

Парламент намуудын мэтгэлцээний талбар болохоос биш жалга довноос орж ирсэн хувь хүн, поп хүмүүсийн тодордог талбар биш. Өнөөдрийг хүртэл 30 жилийн хугацаанд Монгол Улс хоёр намын системтэйгээр явж ирсэн. Гурав дахь намаа дандаа тасчин хаядаг байсан. Нэг бол надтай нийл, үгүй бол тасчин хаяна гэдэг замаар л явсан. Үүнийг өөрчилж олон намыг парламентад оруулж ирэх ёстой.

ЭШЛЭЛ 24

Парламентын гишүүдийн тоо хэрвээ 150 болчихвол давхар дээл байж болно гэдэг санал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр орууулахаар ярьж байгаа. Тоо ингэж нэмэгдвэл давхар дээл асуудал үүсгэхгүй.

image

25 дугаар телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуулын хөтлөн явуулдаг “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Т.Доржханд оролцож Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагаас 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (124.158.111.6)
    76 биш 9 хүнтэй болго...
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Power (66.181.160.110)
    Хүн амын тоо парламентийн гишүүний
    2022 оны 06 сарын 25 | Хариулах
    • 39 сая хүнтэй Афганистан 250, 9,4 сая хүнтэй Беларус 110,12,4 сая хүнтэй Бенин 89, 33,9 сая хүнтэй Узбекстан 150 гишүүнтэй парламенттай байгаа нь хүн амын тоо шууд хамааралтай гэсэн үг биш. Холимог тогтолцоо юунд хэрэгтэй вэ? Бүрэн төлөвшөөгүй, жижиг намуудаас ганц нэг боловч гишүүн намынхаа нэрээс парламентад суух боломж л олгодог. Үнэхээр намын нэрээр сонгох нь сайн юм бол холимог биш зөвхөн намаа сонгоод нам нь хүнээ сонгох нь яасан юм бол. Хичнээн олон намтай бол сайн юм бол 150 намтай болоод нам бүрээс 1 хүн сонгогдвол их сайн гэсэн үгү үү. Том намыг дийлэхгүй болохоороо арга бараад л ийм аргыг сонгож буй хэрэг гэж ойлгож байна. АНУ, Япон, Германд ямар нам парламентдаа олонхи болж байгааг бид харж л байгаа. 1-2 нам л ээлжилж байгаа. АНУ-д шинэ нам байгуулаад парламентад олонхи болох байтугай, ганц суудал авах ч магадлал бага л байх. Шинэ намууд гүйцэд төлөвших хэрэгтэй . АН нам одоо яаж байна. Төлөвшиж чадахгүй л байна.
      2022 оны 06 сарын 25
  • Зочин (66.181.178.236)
    Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар нийт ард түмний санал асуулга явуулах, Хоёр танхимтай парламенттай болох асуудлыг өөрчлөлтөд оруулах хэрэгтэй.
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.160.58)
    үхсний куб энэ тэр 76 яая гэж байж 150 солиор
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.21.208)
    Нэг хүнтэй хурал гэж юу байхав дээ. Олуулаа байж илүү зөв шийдвэр гарах байх.
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
  • болилдоо (103.26.193.18)
    Өрөнд дарагдсан Монгол улсад УИХ ын гишүүдийн тоог нэмэх хэрэг алга. УИХ ын гишүүдийг нэмж, нам дэмжлэг авбал УИХ д шууд орох гишүүдтэй болох л санаа. Гэнэт бүгд ухаантай болж, эх орноо хөгжүүлнэ гэж байхгүй.
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
    • Зөв
      Нэмсэн нь дээм авилгалд идэгдсэн улсад өөр гарц байхгүй
      2022 оны 06 сарын 23
  • Зочин (64.119.24.64)
    10 мянган хувьсагчтай тоо боддог нөхрийн вирус хувирчихсан уу
    2022 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.90.60)
    Шаахай бангладэшээ чи бол том баячуудын нэг. Чи бас бусад хулгайчуудын адил луйвар заль авилгаар баяжсан.
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • del (202.55.188.46)
    мэдрэл муутай гарыг хөөх хэрэгтэй
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • saraa (59.153.115.88)
    зөв шүү, ямар ч цаг үед хөгжлөөс хойш татдаг нэг хэсэг байдаг л юм, аюулгүй байдал болон том эрх ашиг талаас нь харахаар зайлшгүй ийм өөрчлөлт хийх ёстой
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.10.21.236)
    Олон биш цөөн болго хүний тоог нэмэхгүй бол танайхаас хүн сонгогдож чадахгүй бна гээд хэлчээч шуудхан
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Монголын улс төр эрүүлжээсэй. Дандаа мэдрэл муутай. эвгүй хүмүүс ороод байх юмаа. Нөгөө УИХ-ын 76 чинь 2 дахин нэмэгдэх юм гэнээ
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Сонгогч чинь (202.131.251.137)
    Уг нь миний бие болон ойр дотныхон маань энэ хүнийг Их хуралд дэмжиж саналаа өгсөн юм сан. Ингэж тэнэгдэхийг нь мэдсэн бод саналаа өгдөггүы байж… Одоогийн Их хурлын гишүүд сонгодсон
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
    • Сонгогч
      Сонгогдсоныхоо маргааш сонгогч нараа мартдаг хэдэн ч гишүүн байгаад хэрэггүй!!!
      2022 оны 06 сарын 22
  • Зочин (91.210.248.231)
    Энэ солиотой нөхрийг зайлуулах хэрэгтэй юм бна. Гишүүдийн тоог нэмэх юм бол , юу юу гэнээ...хувилдаан багасна, эрх мэдлэнэ буурна, давхар дээлийн асуудал үүсэхгүй , хулгай гарахгүй нтр гээд их солиорч, хуцаж өгч байх юм. Битгий хуцаад бай, хурдан зайл чи....
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Австри 8 л байдаг шдээ (117.111.17.249)
    100 ямаанд 60н ухна гэж Бангладеш пизда минь мал2 юм яриад байгаарай. 40н гишүүн л хангалттай. Баянгол Баянзүрх Сонгино 3, 3 Бага хангай, Налайх 1 Бусад нь 2, 2 Хотоос 19 гишүүн. Говь сүмбэр 1, бусад аймаг 2, 2 нийт 60 гишүүн болох уу сда
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (68.206.8.181)
    Undur hugjiltei, ed hurungutei ulsad bol ok, manaih shig tsuun hun amtai uls orond ulsaas mungu ideh gesen luivarchdiig olon bolgood yah ve odoo bgaa ni hiisen yumgui oligtoi yumnuud yav ch bish. Boldog bol bolovsroliin said enhamgalan ovoo ajillaad bh shig bgaan 76 urjuuleed ajilluulj bdog bol deerdej magd
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (202.21.104.98)
    бангладеш пизда хуцна биз олон юм бүү хуц
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.188)
    хуцдаг ухна бэ 76-г 2-р үржүүлж хоёрийг хасчихаад дэлхийн улс орнууд язгуур яриад байхиймаа байгаа хоолны савнуудаа яая гэж байж хүний доо нэмээд яалгаа байхгүй малаа
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    цөөн хүн амтай, олон наманцруудтай Монголд наад тогтолцоо чинь тохирдоггүй юм. Санал гээгднэ гэж байдаггүй. УИХГ нийт ард түмний төлөөлөл учраас намайг сонгосон, сонгоогүй гэж ялгадаггүй. Гишүүдийн тоо нэмэх нь хэмнэлтийн горимонд хир нийцэх вэ. ЗГ гишүүн, УИХГ-ыг нэг хүн хийх ямарч боломжгүй. ҮХ-д гишүүнийг иргэд сонгоно, төр барих эрхээ төлөөлөл болох гишүүнээр дамжуулж эдлэнэ гэж заасан. ҮХ -ыг тайлбарлах эрх хэнд ч байхгүй. Цагаан дээр хараар юу гэж заасан байна түүнийг шууд хэрэгжүүл гэсэн үг. Энэ бол ҮХ өөрийгээ хамгаалсан, өөртөө шингээсэн учиртай гэж ойлго. ҮХ, тогтолцоогоо эхлээд сайн ойлго, юуны тулд өөрчлөх, ард иргэд, улсад ямар ач холбогдолтой болохыг сайн бод. Дараа нь өөрчлөх тухай ярь.ер нь хуулиас болоогүй, өөрсдөөс чинь болж байгаа, хуулийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөж болдоггүй юм.
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.185.47)
    ЭНЭ ҮЙМҮҮЛДЭГ ГОЦ АВЬЯАСТАЙ ТАВААРШИЙГ БОЛИУЛААЧЭЭ
    2022 оны 06 сарын 22 | Хариулах
    • Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар нийт ард түмний санал асуулга явуулах, Хоёр танхимтай парламенттай болох асуудлыг өөрчлөлтөд оруулах хэрэгтэй. Улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татдаг заалтыг нэмж оруулах, хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах. Өөрсддөө (намын жагсаалтаар) зориулж "Үндсэн хууль"-д өөрчлөлт оруулахгүй байх.
      2022 оны 06 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    8 цаг 1 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    8 цаг 5 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    8 цаг 30 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    8 цаг 43 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    9 цаг 0 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    9 цаг 7 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    9 цаг 20 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    9 цаг 29 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    9 цаг 33 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    9 цаг 38 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    9 цаг 45 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    10 цаг 27 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    10 цаг 37 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    20 цаг 20 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК