Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Мөрөн: Хамгаалалтын хувцасаа өмсөөд сэтгэл зүйгээ хянаад явахад мото спорт аюултай биш

2022-6-22
0
ЖИРГЭХ

Мото спортын тамирчин П.Мөрөнтэй ярилцаж спортын болон цаашдын зорилго тэмүүлэлтэй нь танилцлаа. Балчир байхаасаа эхлэн авто спортод дурласан тэрбээр идэр залуу насандаа энэ их амжилтыг үзүүлжээ.Тэрбээр ирэх оны нэгдүгээр сард ДАШТ-д оролцох юм.


-Сайн байна уу, өдрийн мэнд та эхлээд өөрийгөө танилцуулаач.

-Сайн, сайн байна уу, Намайг П.Мөрөн гэдэг одоо 26 настай мото спортоор хичээллээд 16 жил болж байна. Олон улсын мастер цолтой тамирчин.

-Хэзээнээс эхэлж энэ спортыг сонирхох болсон бэ, сонирхох болсон шалтгаан?

-Сонирхох болсон шалтгаан гэвэл аав болон өвөө хоёр, манай аавыг А.Пүрэвдорж гэдэг Олон улсын хэмжээний мастер цолтой. Энэ хүний хажуунаас суралцаж, сонирхож явсаар мото спортод хайртай болсон. Анх зургаан настайгаасаа эхлээд унааны мотоцикл унаж аавыгаа даган тэмцээн, уралдаан, цугларалтад очсоор байгаад уралдаанд сонирхолтой болж есөн настайгаасаа анх уралдааны мотоциклыг унаж эхэлсэн. Нийтдээ 100 гаруй тэмцээн уралдаанд оролцсоноос 70-аад тэмцээнд амжилттай оролцсон.

-2023 онд ДАШТ-д явах гэж байгаа гэсэн. Бэлтгэлээ хэр хангаж байгаа вэ?

-Бэлтгэлээ аль хэдийн хангаад эхэлчихсэн. Мөнгө тооцооны асуудал бага хэмжээний байгаа. Энэхүү тэмцээн нь Саудын Арабд 2023 оны нэгдүгээр сарын 1-нд эхэлнэ. Тэмцээн 14 хоногийн турш үргэлжилдэг.

-ДАШТ-д оролцоход ямар шалгуурууд байдаг бол?

-Шалгуур нь ихэвчлэн хүнд болон том хэмжээний тэмцээн уралдаанд орж шагналт байрт орсон байх шаардлагатай. Жишээлбэл, элсэн дээрх үзүүлбэр, дэлхийн цувралын нэг тэмцээнд орсон байх хэрэгтэй. Миний хувьд 2021 онд болсон “Silkway” буюу дэлхийн цуврал тэмцээний нэгт ороод алтан медаль цомыг нь авсан. Мөн Дэлхийн цувралын 25-аас дээш насны ангиллын тэмцээнд орж, дэлхийн топ 10-т орсон.

-Мотоцикл унах эрсдэлтэй. Энэ олон жил хичээллэхдээ ямар нэгэн бэртэл, гэмтэл авч аваар осол гаргаж байсан уу?

-Мэдээж аваар осол ихээхэн гаргаж байсан. Гэхдээ том хэмжээний бэртэл гэмтэл авч байгаагүй. Хэдийгээр бэртэл гэмтэл авсан ч гэсэн үүнээсээ болъё гэж хойш сууж шантралгүй явсаар ирсэн. Миний бага балчир насны үеийг бодвол одоо үед техник технологи илүү хөгжиж зориулалтын хамгаалалтын хэрэгсэл байдаг болсон нь сайшаалтай.

-Спортоос гадна ажил мэргэжил эрхэлдэг үү, сургуульд суралцдаг уу?

-Энэхүү спортоос гадна 2016 онд Австрали улсыг зорьж  дөрвөн жилийн хугацаанд суралцан бакалаврын зэргийг эзэмшээд ирсэн. Одоо бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг. Үүнээс гадна аавынхаа бизнест туслаад мотоциклтой холбоотой  ажлыг илүү хийж байгаа. Ажил гэхээсээ илүү хоббигоо даган амьдарч байна.

-Яагаад энэхүү спортод илүү сонирхолтой болсон бэ? Нөлөөлсөн хүчин зүйл нь яг юу байсан бэ?

-Мотоциклыг унахад сэтгэл санаа тайвшрах, эерэг бодлууд төрөх тайтгаруулах мэдрэмжийг төрүүлдэг.

-Бага насандаа тэмцээн уралдаанд оролцоод, идэр насны хүмүүстэй өрсөлдөж байх үед шагналт байранд орж байсан уу?

-Тэр үед анхлан суралцагч байсан бөгөөд ах нарыг бодвол илүү жижигхэн мотоциклтой байсан учраас тэргүүн байр эзэлж байгаагүй.

-Тэмцээн уралдаанд ороод хамгийн анх хаанаас ямар шагнал авч байсан бэ?

-Хамгийн анх 2000 онд тэмцээнд оролцож байсан. 2011 онд “85” ангилалд орж гуравдугаар байранд орж 60 мянган төгрөгөөр шагнуулж байсан. Анхны шагнал байсан учир маш их баярлаж байсан.

-Энэхүү спортод хорь гаруй жилийг зарцуулахад шантрах зүйл гарч байсан уу?

-Сэтгэл санааны хувьд бол шантарч больж байсан удаа байхгүй ч бие махбодын хувьд дөрвөн жилийн хугацаатайгаар завсарлаж байсан.

-“VIP” фестивалийн үеэр дөрвөөс таван машиныг давхарласан байдалтайгаар дээгүүр нь харайх үзүүлбэр үзүүлсэн. Хүнд үзүүлбэр үзүүлэхийг хэрхэн сурсан бэ?

-Уралдаж буй зам маань 3 төрлийн харайлттай байдаг. Үүнийг байнгын давтамжтай хийснээр чадвартай болсон. Кросс гэх мэт.

Есөн настайгаасаа мото спортоод хичээллээд ийм шагналууд авч байв

-Олон улсад ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

-Азийн аваргын хүрэл медальтай, тэр нь цувралаар явагддаг. Тайланд, Солонгос, Филипин гэх мэтчилэн орнуудад уралддаг. Мөн Зүүн Сибирийн кроссын тэмцээнд оролцож байсан. Түүний гурван алтан медальтай. Дотоодын “125” ангиллын улсын аварга дөрвөн жил дараалж оролцсон. Мөн холын замын тэмцээн уралдаан нь 10-аад мянга гаруй км-ийн урттайгаар 10 гаруй хоногийн турш үргэлжилдэг. Үүнд 2019 оноос хойш түлхүү оролцож эхэлсэн. 2020 анхны тэмцээндээ оролцоод мөнгөн медалийг хүртсэн.

-Мото спортоос өөр сонирхдог, хөгжүүлдэг хобби байгаа юу?

-Гар утас, компьютерын тоглоом болон биллиард усан спортыг сонирхож байгаа. Мөн фитнесээр хичээллэх дуртай. Гэвч булчингаа хөгжүүлэх боломжгүй. Учир нь булчингаа хөгжүүлэх нь миний хөдөлгөөнийг илүү их хорьдог.  Мотоцикл дээр миний тэсвэрийн буюу нарийн булчингууд  их ажиллах шаардлагатай байдаг.

-Мотоциклын спортын юу нь хамгийн их сонирхолтой вэ?

-Мотоцикл унахын ашигтай тал нь гэвэл цагийг маш сайн хэмнэдэг. Мөн салхи татуулаад мотоцикл дээр давхих нь маш их мэдрэмжийг өгдөг. Индуро, ралли, кросс гэх гурван хэсэг дээр тус тусад нь гурван мотоциклтой.

-Танай клубт хэр их тамирчид байдаг вэ?

-Манай клуб бол “kTm” буюу анх сонирхогчдын клуб гэж үүсгэн байгуулагдсан. Манайд харьяалалтай тамирчид болон гишүүд нь тустай байдаг. Тамирчдыг зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд такс өгөх, зарагдаж буй бараа сэлбэгийг хямдралтай олгох гэх мэт бүх гишүүдээ дэмждэг. Манай клуб анхлан суралцаад сонирхож байгаа хүмүүсд нээлттэй. Хамгийн багадаа 5 настай гишүүн байдаг.

ДАШТ-д түүний унан оролцох унаа

-Сонирхогчийн түвшнээс мэргэжлийн тамирчны түвшин рүү хэрхэн шилждэг вэ?

-Шаардлага гэхээсээ илүү бэлтгэл сайн хангах хэрэгтэй. Мөн тэмцээндээ эхний гурван байранд орж шат шатаар явна. Манай клуб 10 гаруй тамирчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бүхий л ангилалд тамирчид маань уралддаг.

-Хэр их залуус сонирхож ирдэг вэ?

-Мэдээж маш их ирдэг. Гэвч ээж аав нарын үеийн хүмүүс мотоциклыг аюултай осол аваар гардаг гэдгээр нь хардаг. Аливаа юмыг оролдож сонирхох нь чухал. Тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөлийг хянан аюулгүй хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөн уралдахад ямарваа нэгэн асуудал тулгарахгүй.

-Тэмцээний дараах томоохон зорилго?

-Төлөвлөсөн зүйл гэвэл энэ спортын талаарх буруу ойлголтыг арилгах влог хийх ч юм уу. Мөн манай улсад хамгийн том дутагдаж байгаа зүйл гэвэл Мэргэжилийн дасгалжуулагч багш гэх тодотголтой мото спорт чиглэлээр сурсан хүн байдаггүй. Тийм болохоор би өөрөө АНУ-руу гарч суралцана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.

М.Балжинням

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    15 цаг 4 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    17 цаг 2 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 40 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 59 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 49 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК