Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Вануату

2022-6-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Вануату улс нь 12,189 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 157-оор байранд) Номхон далайн өмнөд хэсэгт байрладаг арлын орон. Вануату улсыг үндсэн дөрвөн арлаас гадна 79 жижиг арлууд бүрдүүлдэг. Тус улсын нийслэлийг Порт-Вила гэдэг ба уг хот нь Ифэйт арал дээр оршдог.

БАРИМТ 2

Вануату улсын хүн амын нийт тоо 2020 оны байдлаар 307,815 байсан бөгөөд тэдний 98 хувийг ни-вануату буюу Вануату улсын уугуул иргэд бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт вануатучуудын 94 хувь нь христийн шашныг шүтдэг. Уг улс нийт гурван албан ёсны хэлтэй бөгөөд тэдгээрийг нэрлэвэл бислама (вануатучуудын уугуул хэл), англи болон франц хэл.

БАРИМТ 3

Вануату улсын 83 арлын 65 дээр нь хүн төрөлхтөн амьдардаггүй. Анх Вануату улсын арлууд дээр суурьшиж амьдарсан хүмүүс бол одоогийн Фижи, Папуа Шинэ Гвиней гэх мэт орнуудын уугуул иргэд болох меланизчууд. Вануату улсын газарзүйн байршлыг улам тодорхой болговол Австралиас зүүн хойд, Папуа Шинэ Гвинейгээс зүүн, Фижигээс баруун зүгт байрладаг.

БАРИМТ 4

Вануату улсыг анх нээж дэлхийн газрын зураг дээр тэмдэглэсэн европ хүн болох Португалын далайчин Педро Фернандес дэ Кирос. Тэрээр Вануату улсын хамгийн том арал болох Эспириту Санто дээр 1606 онд очсон ба тухайн үед өөрийгөө Австрали улс дээр очсон гэж бодож байсан.

БАРИМТ 5

1880-аад онд Вануату улсын арлуудыг франц болон британичууд эзэмшиж эхэлсэн бөгөөд хоёр улс 1906 онд тохиролцож Шинэ Гебридүүд гэх улсыг байгуулсан. Уг улс нь Франц болон Их Британий колони бөгөөд хоёр өөр цагдаагийн хүчин, хоёр өөр шоронгийн систем, хоёр өөр боловсролын систем, хоёр өөр мөнгөн тэмдэгт гээд бараг бүх зүйл нь хоёр тусдаа байдаг байсан.

БАРИМТ 6

Дэлхийн хоёрдугаар дайны үед Вануату улсын арлуудын хувьд Японы эзэнт гүрэнд эзлэгдсэн Номхон далайн арлуудыг чөлөөлөх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хамтарсан хүчний 500,000 гаруй цэргүүд уг арлаар дамжин өнгөрсөн ба их хэмжээний зэвсэг нөөцлөн орхидог байжээ.

БАРИМТ 7

Вануатучуудын тусгаар тогтнох үйл ажиллагаа 1970-аад онд эхэлж, тэд 1980 онд улсынхаа нэрийг Вануату болгон өөрчилж тусгаар тогтнолоо зарласан. Тус улс тусгаар тогтносноосоо хойш НҮБ, Хамтын Нөхөрлөлийн орнууд, Номхон далайн арлуудын форум, Олон улсын Франкофони байгууллага гэх мэт байгууллагуудад элсэн орсон.

БАРИМТ 8

Вануату улсын хамгийн алдартай газар бол “SS President Coolidge” гэх сөнөсөн хөлөг онгоц. Уг тансаг зэрэглэлийн хөлөг онгоц нь 1942 онд Эспириту Санто арлын эрэг дээр уурхай мөргөж живсэн ба энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн том хөлөг онгоцны живсэн тохиолдлуудын нэгт тооцогддог.

БАРИМТ 9

Далайн эрэгтэйгээ маш ойрхон живсэн тул энэ нь дэлхий дээрх хамгийн хялбар живсэн хөлөг онгоцыг харах шумбалтын цэг юм. 19-ээр зууны сүүлчээр вануатучуудыг хулгайлан Австрали болон Фижи улсууд дээр аваачиж, тариалангийн талбай дээр хүчээр хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэг элбэг тохиолддог байсан.

БАРИМТ 10

Дэлхий дээрх хүний махан идэштнүүдийн хамгийн сүүлийн тохиолдол Вануату улсад бүртгэгдсэн. Ихэнх антропологичид Вануатугийн Малекулу арал дээр 1969 онд хүний махаар хооллодог хүмүүсийн тохиолдол бүртгэгдсэн гэж үздэг. Вануату улсын арлуудын байрлалыг сайтар ажиглавал “Ү” үсгийн хэлбэртэй.

БАРИМТ 11

2020 оны Дэлхийн эрсдэлийн тайлангаас харахад Вануату улс бол байгалийн гамшиг тохиолдох хамгийн өндөр магадлалтай орон. 2015 онд Пам гэх Номхон далайн өмнөд хэсэгт бүртгэгдэж байсан хамгийн хүчтэй циклон буюу халуун орны хар салхи вануату улсыг дайран өнгөрсөн.

БАРИМТ 12

Уг циклоноос болж олон мянган хүн орон гэргүй болж, 16 хүн амь насаа алдсан. Мөн Вануату улс дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулсын өлгий нутаг. Галт уулын тэсрэх чадварын индексээс харахад Амбрим гэх галт уулын арал дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 13

Вануату улсын Танна арал дээрх Ясур галт уул хүмүүсийн хамгийн хялбар аргаар очих боломжтой, идэвхтэй галт уул юм. Жуулчид уг галт уулын тогооны хүрээ хүртэл алхаж буцалж буй хайлмагийг хажуугаас нь ажиглах боломжтой. Гэхдээ Ясур галт уул руу очих бүх жуулчид мэргэжлийн хөтөчтэй байх ёстой.

БАРИМТ 14

Вануату бол дэлхий дээрх ямар нэгэн зэвсэгт хүчингүй 22 орны нэг. Тус улсад эрчүүд зэрлэг гахайгаар тахил өргөж нийгэмд эзлэх байр сууриа өсгөх шашны үй ажиллагаа элбэг тохиолддог. Мөн Вануату улсад нийт 113 хэл ашиглагддаг. Энэ нь дэлхийд Папуа Шинэ Гвиней улсын араас орох их тоо юм.

БАРИМТ 15

Вануату улсын үндэсний ундааг кава гэдэг. Энэ нь кава ургамлын үндэснээс гаргаж авдаг бага зэргийн мансууруулах бодистой ундаа бөгөөд вануатучуудын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болоод 3000 жил өнгөрч байна. Вануату улсад хэн нэгэн таныг кавагаар дайлах санал тавих үед та саналыг тэр даруй хүлээн авах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол нөхөрлөлдөө цэг тавьж байгаагаас ялгаагүй.

БАРИМТ 16

Вануату улс дэлхийд хүний хөгжлийн индексээрээ 140-ээр байранд, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээгээр 178-аар байранд бичигддэг буурай хөгжилтэй орон боловч дэлхийн дөрөв дэх аз жаргалтай орон юм. Вануатучууд амьдралын мөн чанарыг эд хөрөнгөд биш эх оронд нь байдаг гэж итгэдэг.

БАРИМТ 17

Тус улсын хуульд Вануату улсын бүх газар нутаг зөвхөн вануатучуудад харьяалагдах ёстой бөгөөд гадаадын аль ч улсын иргэн Вануату улсад газар худалдан авч эзэмших боломжгүй. Мөн Вануату улс шигүү ургасан ширэнгэн ойгоороо алдартай бөгөөд “Нисдэг үнэг” гэх сарьсан багваахайн ховор төрөл зүйл уг улсад амьдардаг.

БАРИМТ 18

Вануату улсын үндэсний хоолыг “Лап-Лап” гэдэг ба уг хоолны үндсэн орцод төрөл бүрийн хүнсний ногоо, наргил модны сүү, гадил жимсний навчинд чанаж болгосон мах зэрэг багтдаг. Та урьд өмнө нь усан доорх ресторан болон кафений тухай сонсож байсан биз. Тэгвэл Вануату улсад дэлхий дээрх цор ганц усан доорх шуудангийн газар бий.

БАРИМТ 19

Вануатучууд бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоол хүнснээс аль болох татгалзахыг эрмэлздэг ард түмэн. Торбан арлын хувьд оршин суугчдаа 100 хувь эрүүл хоол хүнсээр хангахын тулд импортоор орж ирдэг барууны хоолнуудад бүрэн хориг тавьсан. Вануатучууд дунджаар 70.47 жил амьдардаг.

БАРИМТ 20

Вануату улс парламентын нэгдсэн засаглалтай бөгөөд одоогийн төрийн тэргүүнүүдийг нь Таллис Мозес (Вануату улсын ес дэх ерөнхийлөгч) болон Боб Лафман (ерөнхий сайд) гэдэг. Тус улс одоогийн үндсэн хуулиа 1979 онд баталсан бөгөөд 1981 онд НҮБ-д элсэн орсон.

БАРИМТ 21

Вануату улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Вануату улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 166-аар байранд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Далайн орнуудын цомд 1973 оноос хойш нийт есөн удаа оролцож дөрвөн удаа дөрөвдүгээр байранд шалгарч байсан удаатай.

БАРИМТ 22

Вануату улсын баг тамирчид 1988 оны Сөүлийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Вануату улсыг төлөөлөн ямар ч тамирчин өвлийн олимпд оролцож, мөн зуны олимпоос медаль хүртэж байгаагүй. Ихэнх вануату тамирчид хөнгөн атлетик, ширээний теннис гэх спортын төрлүүдээр олимпд оролцдог.

БАРИМТ 23

Вануату улсын төрийн далбаа улаан, ногоон, алтан шар, хар гэх үндсэн өнгөнүүдээс бүрддэг. Хар өнгө нь ни-вануатучууд буюу вануатучуудыг, ногоон өнгө нь арлуудын байгалийн баялгийг, улаан өнгө нь хүн төрөлхтнийг хүн болгож нэгтгэдэг цусыг, Ү үсгийн хэлбэртэй шар зураас нь Вануату улсын хэлбэр дүрсийг болон энх тайвныг, харин баруун захад байх дүрс нь зэрлэг гахайн соёог тус тус бэлгэддэг.

БАРИМТ 24

15-аас дээш насны нийт вануатучуудын 87.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Вануату улс Фижи улсад байрлалтай нийт 12 арлын орнуудын хамтран эзэмшдэг Өмнөд Номхон далайн их сургуулийг эзэмшигчдийн нэг бөгөөд ихэнх вануатучууд тус сургуульд элсэн орж суралцдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит нэгэн дугаараар арлын орнуудын өөр нэгэн төлөөлөл болсон Вануату улсыг онцолж байна. Вануату улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    7 цаг 12 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    10 цаг 33 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    10 цаг 38 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК