Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, аюулгүй, ухаалаг хотыг бий болгоно"

2022-6-24
0
ЖИРГЭХ

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. 


Цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм. Энэ хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх төсөл нь Цахим засаглал, Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот  гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэх юм. 

Цахим засаглал төсөл

Энэ хүрээнд нийслэлд бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ил тод байдлыг хангахаар Онлайн бизнес төв төслийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргүүдээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож буй зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахимаар ирүүлж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү системд 126.504 иргэн, аж ахуй нэгж байгууллага хандаж 1311 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ шийдвэрлүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мөн төслийн 2-р шатанд нийслэлд барилга барихтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээг энэ ондоо багтаан цахимжуулж, тус системд нэвтрүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байна.

Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем төсөл

Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Иймээс хамгийн түрүүнд зам, тээврийн харилцаанд оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цогц системийг бий болгохоор 2024 он хүртэл хэрэгжүүлэх долоон арга хэмжээ төлөвлөсөн. 2022 ондоо багтаан суурь өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг нийслэлийн 138 уулзварт суурилуулах, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ болон томоохон уулзваруудын замын хөдөлгөөний хяналтын камерыг бүрэн шинэчлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилах юм.

Мөн радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг гэрлэн дохионы удирдлагын систем, төлбөрийн систем зэрэг чиг үүргийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбосноор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарахад төлдөг төлбөрийн сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилсан болон дараа төлбөрт байдлаар төлөх боломж бий болох юм.  Цаашлаад зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадварыг сайжруулах, мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн нийлмэл бүхий “Удирдлагын төв”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөн, ухаалаг хотын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Сингапур зэрэг томоохон хотуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.

Аюулгүй хот төсөл

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5426 цэгт 13.944 камер суурилуулахаар төлөвлөөд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.14)
    Тоон гарын үсгээ ав
    2022 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (183.177.100.4)
    mongol enginervvde demjiij bj mongol uls hogjino
    2022 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Дутуу үнэлж байжээ сумъяаг амжилт
    2022 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 51 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 49 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 28 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 47 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 36 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК