Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: Лондоны охид винтаж загварыг сонирхох болсон

2022-6-25
0
ЖИРГЭХ

Өөрийн авьяас, ур чадвараараа Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа Монгол бүсгүй Д.Энхцэцэгийг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. Түүний бүтээлийг та магадгүй цэнхэр дэлгэцээрээ тольдон сууж байхыг ч үгүйсгэхгүй. Алдарт “The Beatles” хамтлагийн гишүүн Paul McCartney-ийн охин Stella McCartney-ийн үүсгэн байгуулсан брендийн оёдлын мастер Монгол бүсгүй байдаг тухай магадгүй та бүхэн сонссон байх. Тэгвэл энэ удаад тэрхүү Монгол бүсгүйн амьдрал болоод ажлын талаар хэсэг хөөрөлдсөнөө ийнхүү хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг Монголчууд “Stella McCartney”-ийн оёдлын мастер гэдгээр нь илүү таньдаг болсон байна. Тэгвэл Д.Энхцэцэг гэдэг хувь хүн талаасаа та ямар хүн бэ? Багадаа ямар хүүхэд байв, тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Миний бага нас социализмын үед өнгөрсөн. Тийм ч учраас бусад хүмүүсийн туулсан замыг адилхан туулсан гэж боддог юм. Би дээрээ хоёр эгчтэй, өөрөө айлын бага охин. Аав маань бие нь ойр ойр өвдөж, эмнэлэгт хэвтдэг байлаа. Аавыг эмнэлэгт хэвтэх бүрд эгч бид гурав гэрээ хараад үлдэнэ. Бидэнд хоолтой, хоолгүй үеүд олон байсан. Намайг бэлтгэл ангид ордог жил аав эмнэлэгт  хэвтэж таарав. Маргааш нь хичээл эхлэх гээд, гэтэл надад өмсөх форм байхгүй байсныг тод санадаг юм. Тэр үед том эгч, хөрш айлын эгч хоёр надад өөрсдийн багадсан хувцасаар форм оёж өгөөд явуулж байсан. Ингээд анзаараад байхад надад оёж хийж, бүтээсэн дурсамжууд олон байдаг юм билээ. Магадгүй тэр үеэс эхэлж оёдлын салбартай танилцсан байх.

- Тийм шүү. Эргээд харахад тухайн үед хүмүүс хөдөлмөрч байсан нь мэдрэгдэж байдаг. 

-Тийм ээ. Манай хоёр эгч маань аав ээжийн өмсөхөө больсон богино цамцыг эсгээд майк болгож оёно. Тэр үед Герман сэтгүүлд оёдлын эсгүүртэйгээ зардаг байлаа. Тэр сэтгүүлийг аваад өөрсдийн размерт тааруулж эсгэнэ, янз янзын эрээн даавуугаар даашинз хийж өгөөд л амьхандаа дүүгээ гангалчихдаг байсан.

- Таны өгсөн нэг ярилцлагаас таныг аравдугаар хороололд сурч байсан гэсэн байсан. Хүүхэд нас чинь тэнд өнгөрсөн үү?

-Тийм ээ. Бүр бага насандаа бол дөрвөн замын нийтийн байранд амьдардаг байсан. Харин намайг дөрөвдүгээр ангид байхад манай гэр бүл аравдугаар хороололд шинэ байранд нүүж орж байсан юм. 

-Та сүүлд хэзээ Монголдоо ирсэн бэ. Ирээд тэр хавиар явж үзэв үү. Хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Сүүлд дөрвөн жилийн өмнө эгчийнхээ хүүгийн хуриманд ирсэн. Тэр үед багадаа өссөн газраараа явж үзсэн. Олон барилга бариад, танихын аргагүй өөрчлөгдсөн байсан. Бидэнтэй хамт амьдарч байсан хөршүүд бүгд нүүгээд өөр хүмүүс амьдардаг болчихсон байсан шүү. 

-Та “Enka Couture” брендийг үүсгэн байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Монголын зах зээлд өөрийн хувцасны бизнесийг эхлүүлэхэд хүндрэл тулгарч байв уу.  Монголд хувцас дизайнерийн өрсөлдөөн ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Миний хувьд өөрөө гадаадад байгаа, дээрээс нь “Stella McCartney”-д давхар ажилладаг учраас өөрийн бренддээ цаг зав зарцуулж бүтэн ажиллах нь бага байгаа. Тиймээс удахгүй шинэ бүтээгдэхүүнээрээ Монголчууддаа очно. Мөн үнэ цэнийн хувьд эдийн засгийн уналттай байгаа энэ үед үнэтэй хувцас авах чадвар муудаж байгаа болохоор үнээ буулгах бодлого барьж ажиллах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

-Тэгэлгүй яахав. Үнээ дагаад чанар байгаа байх.

-Миний харж байгаагаар Монголчууд маань чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газар бий. Гэхдээ бүгд биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх. Чанарыг сайн шалгаж, өндөр түвшний үйлдвэрлэл хийснээр хаягдал, хэрэггүй зарцуулалт бага болно. Би ямарваа нэг зүйлийг хийсэн шиг хийх, чанартай  хийх дуртай. 

-Таны хувьд “чанар” гэж юуг хэлэх вэ. Та өөрийн хийсэн бүтээлдээ чанар үнэ цэнийг яаж шингээж байна вэ? 

-Чанараа дагаад бүтээгдэхүүний үнэ цэн өсдөг. Чанартай бүтээгдэхүүн удаан бөгөөд эдэлгээ сайн даадаг. Магадгүй үргэлжлүүлээд хүүхдүүд, дүү нар нь өмсөж эдлэхийг үгүйсгэхгүй.Тиймээс хүмүүст чанартай, удаан өмсөх бүтээгдэхүүн хийж өгөхийг илүүд үздэг. 

-Загвар эргэдэг гэдэг. Таны амьдарч байгаа Лондон хотод өдийд загвар хаашаа эргэж байна вэ?

-Залуу охид хуучин хувцасны дэлгүүрийг их зорих болсон байна. “Vintage” буюу дээр үеийн олон жил болсон бусдаас өвөрмөц хувцаслалтыг сонирхох хандлага их бий. 

-Тийм шүү. Монголд ч мөн адил хуучин хувцасны дэлгүүр нээгдэх болсон. Комисс гэдэг ойлголтыг халж, загвар талаас нь ойлгох нь элбэг болсон байхнээ. 

-Тэр ч утгаараа хүмүүс адилхан зүйл өмсөх сонирхолгүй болсон байна. Элбэг байдаг, олон хэмжээгээр үйлдвэрлэдэг хувцасыг мэдээж олон хүн өмсөнө. Тиймээс бусдаас өөр байхыг эрмэлзээд байгаа юм. Шинээр гарч ирж байгаа залуу дизайнерууд хүртэл цөөн тооны хувцас үйлдвэрлэдэг болсон. Миний хувьд энгийн хэр нь дэгжин хувцаслалтад дуртай. “Enka Couture” бренд маань ч тэр биед чөлөөтэй, тухтай хувцас үйлдвэрлэхыг зорьж байна

-Энэ талаар ярьсных, шинэ загварын ажилдаа орсон уу. Одоо ямар төсөл, загвар дээр ажиллаж байна вэ. Шинэ коллекц гаргах уу?

-Энэ зун Монголдоо очно. Тэр үедээ шинэ загваруудаа бүгдийг нь аваад очно. Хэд хэдэн дэлгүүртэй холбогдож үзсэн. Удахгүй Монгол дэлгүүрт хувцаснууд маань очиж хүмүүст хүрэх болно. Долоодугаар сарын сүүлээр Монголдоо очих болохоор тэр үед шинэ коллекцийн эвент зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Таныг олон алдартнуудын хувцасыг урласан Монгол бүсгүй гэдгээр нь хүмүүс илүү таних байх. Хамгийн дурсамжтай бүтэж байсан бүтээлээсээ танилцуулбал?

-Ханхүү Харри Меган Марклын хуримын хувцасыг урлахдаа маргааш өглөө нь өмсөх хувцасыг шөнийн 02:00 цаг хүртэл оёж байсан. Дэлхийн алдартнуудын хувцас хүртэл бүх зүйл нь 100 хувь төгс байх ёстой гэж үздэг учир өндөр шаардлага тавьдаг. Тэдний хуримын зочноор уригдсан Амал Клүүнэе мөн манай загварын даашинзыг тэр хуриманд өмссөн. Маш гоё чимж өгсөн харагдаж байсан. Тэр даашинз мөн их түүхтэй бүтээгдсэн.

No description available.

Яг л хэмжээгээр нь эсгээд , оёсон байхад примерик өмсөөд үзэхээр юбка нь багадаад байсан. Хоёр, гурван удаа засаад  яг л өөрийнх нь хүссэн загвараар хийгээд явуулахаар багадаад болохгүй байсан болохоор бүр гайхаад юбкаа ханзалж байгаад эсгүүр дээрээ дэлгээд үзтэл даавуу нь агшчихсан байсан. Гэтэл бид индүүдэх тусам агшдаг материал байна гэж мэдэхгүй засаад л индүүдээд байсан байгаа юм. Тэрийг мэдээд бараг арван удаа индүүдэж, агшхааргүй болсон хойно нь эсгүүрээ хийж дуусгасан. Өглөө нь Амал Клүүнэеэс маш сайхан хариу сонссон. Даашинз нь таалагдсан төдийгүй, амжилттай дуусгасанд баяр хүргэхтэй зэрэгцэж сэтгэл амарч байсан. Тэгэхээр оёдолоо хийхдээ материалаа мэдэрч, оёх тусам хэмжиж, алхам тутамдаа хянах хэрэгтэй болж байгаа юм.

-Таныг бага байхад ээж тань юу гэж сургадаг, юуг захидаг байв. Та түүнийг нь биелүүлж чадсан уу. Одоо та хүүхдүүддээ юу гэж захиж байна вэ?

- Ээж маань намайг юунд ч бууж өгөхгүй байхыг, урагш тэмүүлж байхыг захьдаг байсан. Тэр үг намайг одоо хэр нь хурцалж, урагш алхахыг сануулдаг. Би ч мөн адил хүүхдүүддээ тууштай байхыг, шантрахгүй байхыг хэлж өгдөг. Одоо болохгүй байвал тэр үед нь орхичих, дараагын удаа хийгээд үзэхэд болж л таараа. Тиймээс тэр үед нь оролдоод үз гэж зөвлөдөг. Ээж маань намайг тайван бай гэж үргэлж хэлдэг байсан болоод ч тэр үү би ч бас хүүхдүүдээ тайван бай гэж захидаг. 

- Танай гэр бүлд амралтын өдөр хэр чухал вэ. Гэр бүлээрээ амралтын өдрийг хэрхэн өнгөрөөж байна?

-Амралтын өдрийг гэр бүлээрээ өнгөрөөх дуртай. Баасан гарагийн орой гэр бүлээрээ сууж байгаад гэр бүлийн кинотой үдэшийг өнгөрөөдөг. Яг л кино театрт байгаа юм шиг орчин бүрдүүлээд, гэрийн театраа авч ирж байгаад хүүхдүүддээ попкорн, амттангууд авч өгөөд кино үзэх дуртай. Долоо хоног бүрийн баасан гарагийн орой ингэж өнгөрдөг. Харин амралтын өдрүүдэд хүүхдүүд маань дугуйландаа явж, бид өдрийн хоолоо гэр бүлээрээ хамтдаа хийж иддэг ч юмуу, гэр бүлээрээ байхыг илүүд үздэг.

- Тантай ярилцахад таатай байлаа. Удахгүй Монголдоо ирээд хийх ажилд нь амжилт хүсье.

 

Т.Мөнхжаргал 

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.72.245.198)
    mundag emegteidee amjit chusee
    2022 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.61)
    Ugaasaa sonirhsoir irsiin shd yu gd bgn
    2022 оны 06 сарын 27 | Хариулах
  • Tuya (192.82.74.130)
    Ulam ikh amjilt husen eruue
    2022 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 цаг 26 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    13 цаг 7 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    13 цаг 13 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 39 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК