Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол хүний үнэт зүйл бүхнийг эрхэмлэдэг “Мөнхийн үсэг” группийн нэрэмжит бөхийн барилдаан эхэллээ

2022-6-26
0
ЖИРГЭХ

“Зөв Монгол хүн”-ий төлөө үсэг, үг бүрээ зориулдаг “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.  Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Гэлэгжамцын Батмөнх хэмээх идэр эр, санхүү бүртгэлийн гарамгай сайн ажилтан гэгдэн улс орон даяар алдаршиж явсан ид үедээ буюу 1990 онд, айл гэр орлого зарлагаа бүртгэн цэгцэлж, төсөв хөрөнгөө удирдан авч явахад зориулсан “Өрхийн төсөв” хэмээх алгын чинээ дэвтрийг хэвлүүлэн олон нийтэд борлуулж, багагүй амжилт олсноор өнөө энэ тэмдэглэн буй 30 жилийн түүх эхэлжээ. Монголын хэвлэлийн салбарт тод мөртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Мөнхийн үсэг” анх “Өрхийн төсөв”-ийн дараа ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэсэн ПТ-4 хэмээх хэвлэлийн жижиг машин олж аваад, Хөтөл тосгонд “Сэргэлэн” пүүс гэдгийг байгуулан хоёр хүн ажилд авч, бага жижиг хэвлэлийн бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Үйл ажиллагаа улам улмаар өргөжсөөр Дархан, Улаанбаатарт салбараа байгуулж, 1995 онд өндөр хэвлэлийн технологиос оффсет хэвлэлийн технологид шилжжээ. Үүний хойтон жил нийслэл хот дахь салбарынхаа нэрийг “Мөнхийн үсэг” болгон өөрчилж, компанийн зохион байгуулалтыг шинэчилснээр, зах зээлийн шинэ нөхцөл дэх Монголын хэвлэх үйлдвэрлэлийн салбарт бусадтайгаа ана мана л өрсөлдөж явсан энэ компани уул салбартаа тал бүрээр баттай хошуучлан манлайлах замнал нь нэгэнт шуударсан түүхтэй. Технологи нэвтрүүлэлт, компанийн соёл, зах зээлд эзлэх хувь хэмжээ, техникийн шинэчлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, чанарын түвшин, улсад төлөх татвар гэх мэт аль ч үзүүлэлтээрээ “Мөнхийн үсэг” групп өнөөдөр салбартаа тэргүүлж буй нь олон нийтийн нүднээ ил буй. Гэхдээ бизнесийн өрсөлдөөнд амжилт олох, зах зээл дэх байр сууриа тэлэх гэх мэт, баялаг бүтээгчдийн нийтлэг зорилго энэ компанийн хувьд хөгжил төлөвшлийнх нь явцад урган гарч ирсэн огт ондоо нэг зорилготой, эрхэм чухлынхаа хувьд өрсөлдөхүйц үнэ цэнтэй болж ирснийг анхаарууштай юм. Тэр нь ямар зорилго вэ гэвэл, монгол хүний үнэт зүйлийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх явдал.  

Монголын зах зээл дэх томоохон тоглогчдын бизнесийн соёл, үнэт зүйл төлөвшихийн хэрээр салбар салбарын тэргүүлэх компаниуд нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, тэрхүү хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэх төдийгүй энэ үзлээ бодлого болгон баримтлах чиг хандлагаас “Мөнхийн үсэг” групп огтхон ч хоцорсонгүй. Сонирхолтой нь, тус компанийн хувьд энэ бодлого нь бусдаас ихээхэн ялгаатай, өөрийн гэсэн нэлээд өвөрмөц мөн чанартай юм. Дээр хэлсэнчлэн энэ нь, монгол хүний үнэт зүйл, тухайлбал уламжлалт соёл, ёс суртахуун, үндэсний ухамсар, эх түүх, төрөлх хэл, ерөөс Монголын гэсэн аливаа эрхэм нандин бүхнийг монгол хүний ой тойнд сэргээн амилуулах, эдгээрийг эрхэмлэх үзлийг нийгэмд хэлбэрэлтгүй төлөвшүүлэх явдал ажээ. Монголыг Монголоор нь авч явах хэтийн зорилгыг зүг чигээ болгосон ийм бодлогыг ийм тууштайгаар тунхагласан бизнесийн бүтэц өнөөдрийн энэ нийгэмд өөр олдоход бэрх. Ном хэвлэх, цаад агуулгаараа эрдэм соёлыг түгээх үйлсэд олон жил хүчин зүтгэсэн энэ компани өнөөдөр уламжлалт соёл боловсрол, тэр дундаа монгол хүний сэтгэлийн соёл боловсролыг тэтгэн дэмжихэд анхаарч эхэлснээ зарлаж байна. Монгол хүний үнэт зүйлийг сэргээн мандуулахад “Мөнхийн үсэг”-ийн хүчин зүтгэл гаргаж бүтээсэн үйл хэрэг өнөө хэр арвин болжээ. “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг компанийнхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэмжээнд зарлаж, сүүлийн арав шахам жилийн туршид тасралтгүй хэрэгжүүлсэн ажлын нэгийг л энд дурдахад, Монголын эртний сургаалын зохиолуудыг өсвөр насныханд уншуулж таниулах зорилго бүхий улсын уралдааныг санаачилж, жил бүр шагналын өндөр сантайгаар зохион байгуулдаг нь уламжлал болжээ. Нэг удаад гэхэд л хот хөдөөгийн гурван мянга гаруй хүүхэд эртний өвгөдийн сургаал зохиолын тусгайлан хэвлэсэн түүврийг нэгд нэггүй уншиж судлан эсээ бичихээс эхлэн, энэ сэдвээрээ хоорондоо мэтгэлцэх, жүжиг үзүүлбэр дэглэх, илтгэл бэлтгэж тавих гэхчлэн хэдэн өдрийн турш урд хойноо оролцон авьяас билгээ уралдуулсныг нь Үндэсний телевиз цувралаар үзүүлсэн ховор сайхан үзэгдэл энэ уралдааны түүхэнд бий. Ном товхимол хэвлэн тараах, урлаг уран сайхныг ивээн тэтгэх, кино нэвтрүүлэг бүтээх, сургалт дамжаа хичээллүүлэх, уралдаан тэмцээн байлах гэх мэтээр энэ хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн өдий төдий ажлын эцсийн харсан “ашиг” нь ердөө л монгол хүний үнэт зүйл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх; монголоороо байх, зөв байхын чухлыг нийт олонд, тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд ухуулан таниулах, ийм үзлийг хэвшүүлэхэд тус нэмэр болох явдал байв.         

Яг одоо Бөхийн өргөөнд эхэлж буй энэ барилдааны эцэс хэтийн зорилго нь “Мөнхийн үсэг”-ийн мөн тэр л бодлогын хүрээнээс гадуур юм огт бус. Монголын гэсэн аливаа эрхэм нандин бүхнийг сааргүй тордон авч явах бодлого. Өөрөөр хэлбэл, эртний өвгөдийнхөө сургаал зохиолыг монгол хүүхдүүд мянга мянгуулаа уншин хоорондоо баясгалантайгаар уралдах, өнөөдрийн 256 бөх наадмын сорилго хэмээн үнэн хүчийг үзэн барилдах энэ  хоёр үйл явдал гэмээнэ, зохион байгуулагчийнх нь хувьд бол утга чанар хийгээд ач холбогдол нь салгуу үгүй нэг юм. Нэг л бодлого, нэг л хэтийн зорилго. Ийм нэг барилдаан Бөхийн өргөөнд эхэлж байна. Уг барилдаанд даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нарын хүчит 256 бөх зодоглож байна. 

Б.Билигдүүрэн   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    4 цаг 16 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    6 цаг 14 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    6 цаг 53 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    8 цаг 12 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    10 цаг 1 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    21 цаг 42 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    21 цаг 48 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК