Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Микронези

2022-6-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Микронезийн Холбооны улс нь 702 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай 607 арлаас тогтдог арлын орон. Микронези улс Номхон далайд байх Яп, Чуук, Понпей, Косрае гэх үндсэн дөрвөн мужаас бүрддэг ба Индонез улсын зүүн хойд, Гуам арлын урд, Науру болон Маршаллын арлуудын баруун, Палау улсын зүүн хэсэгт буюу Экваторын шугамын яг хойд хэсэгт байрладаг. 

БАРИМТ 2

Микронези улсын хүн амын тоо 2019 оны байдлаар 104,468 байсан бөгөөд тэдний 48.8 хувийг Трук, 24.2 хувийг Понпейн, 6.2 хувийг Косрей, 5.2 хувийг Япец үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт микронезичуудын 95 хувь христийн шашныг шүтдэг. 

БАРИМТ 3

Хүмүүс Микронези улсыг Микронезийн газарзүйн бүс нутагтай нэлээд их андуурдаг. Микронезийн бүс нутаг нь Номхон далай дахь Палау, Маршаллын арлууд, Науру, Кирибати болон мэдээжийн хэрэг Микронези гэх улсуудын 2,000 гаруй арлыг багтаадаг. Мөн тус улсын нийслэл хотыг Паликир гэдэг. 

БАРИМТ 4

Микронези улсын арлууд дээр манай эриний өмнөх 1000 оноос хойш хүн төрөлхтөн суурьшин амьдарч эхэлсэн бол анхны европчууд 1500 онд хөл тавьцгаасан. Үүний дараа 1886 онд Микронези улсын эзэмшилд байдаг арлууд Испанийн колони болсон. Испаничууд 13 жилийн турш тус арлуудыг эзэмшснийхээ дараа 1899 онд Герман улсад зарах шийдвэр гаргасан. 

БАРИМТ 5

1914-1944 оны хооронд Японы эззэнт гүрэн Микронезийн арлуудыг эзлэн авч удирдсан. Бусад Номхон далайн арлуудын адил Микронези улсын арлууд дээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр ширүүн тулаанууд өрнөсөн бөгөөд Трук нуурын ойролцоо Японы эзэнт гүрний 40 гаруй далайд живсэн байлдааны хөлөг онгоц байдаг. 

БАРИМТ 6

Микронезийн арлууд, АНУ-ын зэвсэгт хүчний тусламжтайгаар 1944 онд Японы эзэнт гүрний ноёрхлоос гарснаасаа хойш 1979 оны тавдугаар сарын 10-д тусгаар тогтнолоо зарлаж, 1986 оны арван нэгдүгээр сарын 3-нд бүрэн эрхт орон болсон. Тус улсын дараа ойр хавьд нь оршдог Маршаллын арлууд, Палау гэх орнууд мөн тусгаар тогтнолоо зарлацгаасан. 

БАРИМТ 7

Микронези улсын албан ёсны хэл нь англи хэл. Микронези улсын арлууд, тусгаар тогтнолоо зарлахаасаа өмнө 1947-1986 оны хооронд АНУ-аар удирдуулсан НҮБ-д итгэмжлэгдсэн Номхон далайн арлуудын нутаг дэвсгэрт харьяалагддаг байсан. Мөн уг улс нь зэвсэгт хүчингүй дэлхий дээрх 22 орны нэг. 

БАРИМТ 8

Хэдийгээр Микронези улс бүрэн эрхт орон болсон ч тус улсыг батлан хамгаалах үүргийг АНУ үүрдэг. Харин хариуд нь АНУ-ын зэвсэгт хүчин цэргийн баазуудаа Микронези арлууд дээр байрлуулах бүрэн боломжтой. Тус улсын одоогийн төрийн тэргүүнүүдийг Дэвид Пануэло (ерөнхийлөгч) болон Ёсиво Форж (дэд ерөнхийлөгч) гэдэг. 

БАРИМТ 9

Шүрэн хадан дээр баригдсан цор ганц эртний хот Микронези улсад байдаг. Нан Мадол гэх 100 гаруй жижиг арлаас бүрддэг эртний хот нь дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Микронези улсад үүнээс өөр ямар ч дэлхийн өвөөр нэрлэгддэг газар байхгүй. 

БАРИМТ 10

Микронези бол дэлхий дээрх хамгийн цөөн тооны жуулчин хүлээн авдаг орнуудын нэг. Коронавирусын халдвар тархахаас өмнө Микронези улсыг жилд дунджаар 30,000 жуулчин зорьдог байсан ба тэдний ихэнх хувийг далайд шумбагчид эзэлдэг. Микронези улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол америк доллар. 

БАРИМТ 11

Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулсан марк Зукербергийн хувьд өнгөнүүдийн хооронд нь ялгаж харч чаддаггүй. Түүний адил ямар нэгэн өнгийг бусад өнгөнүүдээс гүйцэд сайн ялгаж чаддаггүй эмгэгтэй хүн дэлхий даяар 30,000 тохиолдолд нэг удаа бүртгэгддэг. Харин Микронези улсын Пингелап гэх атолл дээрх 10 хүн тутмын нэг нь өнгө сайн ялгадаггүй эмгэгтэй. 

БАРИМТ 12

Микронези улсын төрийн далбаа хөх өнгийн дэвсгэр болон цагаан өнгийн дөрвөн ширхэг одноос бүрддэг. Хөх өнгө нь Номхон далайг, дөрвөн ширхэг од нь Микронези улсын үндсэн дөрвөн муж арлуудыг бэлгэддэг. Мөн уг далбаа нь 1978 оны арван нэгдүгээр сарын 30-аас хойш албан ёсоор ашиглагдаж байгаа. 

БАРИМТ 13

Микронези улсын Могмог гэх бяцхан арал дээр дэлхийн хамгийн том хавчны төрөл зүйл амьдардаг. Уг хавчны хавчуурыг оруулсан биеийн урт нь ойролцоогоор нэг метр хүрдэг бөгөөд тэд наргил модны самрыг нэг хавчуураараа бяцлах хүчтэй байдаг гэнэ. 

БАРИМТ 14

Бусад Номхон далайн орнуудын адилаар Микронези улсын ихэнх ард иргэд илүүдэл жинтэй. Тэд 2017 оны байдлаар дэлхий дээрх хамгийн их илүүдэл жинтэй ард түмний жагсаалтын аравдугаар байранд бичигдсэн. Мөн тус улс хүний хөгжлийн индексээрээ 136-аар байранд жагсдаг. 

БАРИМТ 15

Микронези улс дахь ихэнх арлууд маш жижиг хэмжээтэй тул арал дээрх оршин суугчид бүгд бие биеэ таньдаг. Тийм учраас тус арлууд нь гэмт хэргийн тохиолдол бараг л бүртгэгддэггүй, дэлхий дээрх хамгийн аюулгүй, амар амгалан газруудын эгнээнд зүй ёсоор багтдаг. 

БАРИМТ 16

Микронези улсын үндсэн дөрвөн мужийн нэг болох Яп арал руу хэн нэгэн гар хоосон нэвтрэх боломжгүй. Хэн ч байсан тус арал руу нэвтэрч буй шалтгаанаа илэрхийлэл ямар нэгэн зүйлийг гартаа атгах ёстой. Жишээлбэл ногоон навч атгах нь энх тайвныг бэлгэдэж, Яп арал болон оршин суугчдад аюултай зүйл хийхгүй гэдгээ илэрхийлэх арга. 

БАРИМТ 17

Микронези улсын эдийн засаг голчлон аялал жуулчлал, загас боловсруулах, хөдөө аж ахуй болон мод, сувд, хясаа гэх зэрэг материалаас бүрддэг газар тариалангийн салбарууд дээр тогтдог. Микронези улсын хувьд наргил модны самар, самар, хүнсний ногоо болон олон төрлийн жимсийг их хэмжээгээр экспортолдог. 

БАРИМТ 18

Микронези улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон бейсбол. Микронезийн хөлбөмбөгийн холбоо нь FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн орон биш тул тив дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцож боломжгүй. 

БАРИМТ 19

Микронезийн баг тамирчид 2000 оноос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Гэхдээ тус улсыг төлөөлөн ямар ч тамирчин олимпын наадмаас медаль хүртэж, мөн өвлийн олимпд оролцож байгаагүй. Олимпд оролцдог ихэнх микронезичууд хүндийг өргөлтийн төрлүүдэд өрсөлддөг. 

БАРИМТ 20

Микронези улсын хувьд бусад орнуудаас хол алслагдсан газарзүйн байршилтайгаас гадна чанаргүй дэд бүтэцтэй тул хөгжил буурай орнуудын жагсаалтад багтдаг. Тус улс АНУ-ын хангадаг тусламжаас хэт их хамааралтай байдаг нь мөн л олон тооны сөрөг үр дагавартай. 

БАРИМТ 21

Хэдийгээр жижиг орон боловч арлууд нь хоорондоо нэлээд зайтай тул Микронезийн үндсэн дөрвөн муж нь өөр өөрсдийн гэсэн олон улсын нисэх онгоцны буудлуудтай. Микронези улсад англи хэлээс гадна нутгийн уугуул овог аймгуудыг ашигладаг байсан 18 өөр хэл идэвхтэй ашиглагддаг. 

БАРИМТ 22

Микронези улс жилийн турш дулаан уур амьсгалтай байдаг бөгөөд дундаж температур нь Цельсийн 22-25 хэмийн дунд хэлбэлздэг. Мөн хур тунадас их хэмжээгээр ордог тул тус улсаар аялахад Микронези улсын хамгийн хуурай үе болох нэгээс хоёрдугаар сар хамгийн тохиромжтой.  

БАРИМТ 23

Микронези улсын ард иргэдийн хэдэн хувь нь бичиг үсэг тайлагдсан гэдгийг харуулсан тодорхой судалгаа байдаггүй. Харин микронезичууд дунджаар 68 жил амьдардаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 157 сантиметр байдаг. Энэ нь микронезичуудыг маш намхан нуруутай ард түмэн гэдгийг тодорхой харуулна. 

БАРИМТ 24

Микронези улс хэд хэдэн удаа томоохон хар салхинуудад өртөж их хэмжээний хохирол амсаж байсан. Тэднээс жишээ болгон дурдахад 2002 оны Чатаан болон 2004 оны Судал гэх хар салхинууд Микронезийн Яп гэх арлын дэд бүтцийг тэр чигт нь газартай тэгшилж байсан удаатай. 

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар олон танигдаагүй арлын орнуудын төлөөлөл болох Микронези улсыг онцолж байна. Та бүхэнд Микронези улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    1 цаг 12 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 2 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 цаг 43 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    14 цаг 49 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК