Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баримт: ГИХГ "Туртелком” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй

2022-6-29
0
ЖИРГЭХ

ГИХГ-аас ”Туртелком” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэрээг эргэн хараасай Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилт тавиад буй.Энэ хүрээнд иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэдэг олон үйл ажиллагааг цахим технологид шилжүүлж, хүний оролцоогүйгээр хийж эхэлсэн.

Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан визийн хүсэлт, түүнийг олгох, харийн иргэдийн оршин суух зөвшөөрөл гээд олон ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд виз олгох ажлыг хялбаршуулж эхэлсэн. Гэвч сайны хажуугаар саар зүйл ГИХГ-т байсаар.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Цахим үндэстэн” зорилт, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогод чөдөр тушаа болсон, улсын төсөвт орох тодорхой хэмжээний хөрөнгийг хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний хэтэвч нэгтэй компани “шимэгчлээд” сууж байна гэхэд хилсдэхгүй.

Учрыг дэлгэрүүлэн хүргэе. ГИХГ-ын нэг үйлчилгээ бол оршин суух зөвшөөрөл олгох. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх хэвлэх, сунгах, хаягийн өөрчлөлт хийх зэрэг ажлыг хийлгэхээр “Туртелком” гэх компанитай тус газрынхан 2011 онд гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу оршин суух үнэмлэхийн хугацаа дууссан, хаяж гээсэн, хаягийн өөрчлөлт хийсэн үнэмлэхийг шинээр дахиж хэвлэхдээ ГИХГ-ын захиалгаар хийхээр тусгасан байна. Энэ гэрээний анхаарал татсан нэг заалт нь гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд ГИХГ өөр бусад байгууллагатай уг үнэмлэхийг хэвлүүлэх гэрээ байгуулахгүй байх үүрэг хүлээсний зэрэгцээ тусгай тоноглосон өрөө тасалгаагаар хангахаар тусгасан аж.

2011 оны нэгдүгээр сарын 31-нд 10 жилийн хугацаатай байгуулсан уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард нэмэлт гэрээ хийж түүндээ “Хугацаа дуусахад аль нэг тал цуцлах санал гаргаагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалт тусгаснаар “Туртелком” ХХК-д давуу байдал олгосон гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бол тендер зарлаж байж энэ ажлыг хийх гүйцэтгэгчийг өрсөлдөөн дундаас шалгаруулах ёстой баймаар.

Гэтэл шууд нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэрээг 10, 10 жилээр байгуулж буй нь хачирхалтай. Тус компани үнэмлэх хэвлэхдээ хууль тогтоомжоор тусгайлан заагаагүй төлбөр үйлчлүүлэгчдээс авч нэг үнэмлэх дээр 10 000-21 000 төгрөг нэмж тооцон 2011 оноос хойш өнөөг хүрч байгаа юм. Ингэснээр 11 жилийн хугацаанд ойролцоогоор таван тэрбум шахам төгрөгийн ашиг олсон байж болзошгүй аж. 

Бидний авсан мэдээллээр гадаадын нэг иргэн оршин суух үнэмлэх авахын тулд 36000 төгрөгийн төлбөр төлдөг бөгөөд үүний 15000-ыг нь улсын тэмдэгтийн хураамжид өгдөг бол үлдсэн 21000-ыг үнэмлэх хэвлэгч аж ахуйн нэгж авдаг гэнэ.

Хаягийн өөрчлөлт хийж, үнэмлэх дээр нь бичилт хийхэд 12 500-г төлж байгаагийн 2500 нь улсын тэмдэгтийн хураамжид Төрийн сангийн дансанд тушаадаг. Үлдсэн 10 000 нь компанийнх болдог бололтой. Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолоор Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоосныг 2021 оны 195 дугаар тогтоолоор өөрчлөн, шинэчлэн баталсан. Өдгөө зөвхөн оршин суух үнэмлэх олгоход улсын тэмдэгтийн хураамжид 15 000 төгрөг төлөхөөр болсон.

Гэтэл “Туртелком” ХХК-ийнхан энэ тогтоол, үнэмлэх хэвлэхэд ашигладаг бэлдэц, хэрэгслийн зах зээлийн үнэ өссөн шалтгаанаар үнэ тарифаа нэмэх санал гаргасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Төр нь гадаадын хөрөнгө оруулагчид болон эх орондоо валют татахаар олон ажил арга хэмжээ санаачилж байхад төрийн байгууллагатай гэрээ хийсэн хувийн аж ахуйн нэгж нь тэдний халаасыг “сэгсрэх” санаа агуулж байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс энэ мэт аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцалж яагаад болохгүй гэж. 2009 онд баталсан Оюутолгойн гэрээг өөрчилж болж байгаа юм чинь 2011 онд хийсэн, бусдад давуу байдал олгосон гэрээг цуцалж болох л байлгүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс мөрдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “Гадаадын иргэний биометрик мэдээллийг хил хамгаалах байгууллага цуглуулж, ашиглахаар” заасан байгаа.

Тиймээс гадаадын иргэний энэ төрлийн мэдээллийг багтаасан үнэмлэх хэвлэх ажлыг төрийн байгууллага хариуцах болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах шалтгаан бий болчихоод байна. Хэрэв төрийн байгууллага гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлыг хариуцвал төсөвт төвлөрөх орлого ч нэмэгдэх магадлалтайг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар оюундаа нэг тунгаавал дээргүй юү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 1 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК