Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Золбоо: Дардан замаар явсаар улсын цолонд хүрвэл ямар ч амтгүй шүү дээ

2022-7-20
0
ЖИРГЭХ

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээ, Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хорооны бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоотой ярилцлаа.

Тэрбээр улсын их баяр наадмын нэгийн даваанд Тува улсын бөх Куулер Кандемерыг, хоёрын даваанд аймгийн начин О.Одсүрэнг, гурвын даваанд аймгийн хурц арслан Г.Баяржавхланг, дөрвийн даваанд аймгийн арслан Ч.Алтангэрэлийг, тавын даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, зургаагийн даваанд улсын начин Ө.Батзулыг давж улсын харцага цолоо баталсан.  Өчигдөр болсон Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд зодоглож түрүүлсэн билээ.


-Харцага сайхан наадав уу?

-Сайхаан, Та бүхэн сайхан наадав уу.

-Үндэсний их баяр наадмаараа зургаа даван харцага цолоо батлалаа. Зүлэг ногоон дэвжээн дээр төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглохдоо бэлтгэлдээ ач холбогдол их өгсөн. Анх харцага цол хүртсэнээсээ хойш зодоглосон гурван наадамд тааруухан барилдсан. Энэ жил их хичээж, бэлтгэлээ сайн хийсний үр шимээр харцага цолоо батлалаа. “Үнэн зоригт” хэмээх сайхан чимэг хүртсэн.

-Баяр наадмын бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Бэлтгэлээ “Их Богд” бөхийн дэвжээндээ хийсэн. Суурь бэлтгэлээ найрамдал зуслангийн наана Шижирийн давааны өвөрт базаалаа.

-Галын бэлтгэлээ яг хэзээнээс эхлүүлсэн бэ. Ямар бөхчүүлтэй хамт бэлтгэлээ базаав?

-Манай дэвжээ зургаадугаар сарын 13-наас эхэлж галын бэлтгэлдээ гарсан. Харин миний хувьд тавдугаар сарын 15-наас эхэлж бүх цэргийн баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, улсын начин цол хүртсэн Ө.Батзул, Х.Оргилболд, О.Түмэн, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Өсөхбаяр, сумын заан С.Ган-Эрдэнэ нарын хамтаар цэргийн наадмын суурь бэлтгэлд гарч эхэлсэн. Хоёр сар гэртээ харилгүй бэлтгэлээ базаасан.

-Үндэсний их баяр наадмаар 1024 бөх зодоглож олон сайхан бөх цолонд хүрлээ, цолоо ахиуллаа, цолоо баталлаа. Танай галынхан, танай дэвжээнийхэн хэр барилдсан бэ?

-Тийм ээ. Миний хувьд дан ганц Баянхонгор аймаг гэж нутгархалгүйгээр найз нөхдөдөө чадах бүхнээ заагаад, бас өөрөө суралцаад явдаг. Хамт галын бэлтгэлд гарсан Ө.Батзул, О.Түмэн, Х.Оргилболд гурван найз маань улсын начин цол хүртсэн, би харцага цолоо баталлаа. Хоёр жилийн өмнө мөн л гурван  найз маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр Улсын начин болж байсан. Энэ жилийн наадмаар найз, дүү нар маань улсын начин цол хүртсэнд баяртай байна. Хамт яваа хүмүүс цолонд хүрэхээр өөрийгөө булган сүүлтэй байгаа юм болов уу бэлгэшээдэг шүү.

-Таны хувьд бэлтгэлийн үеэрээ хэн нэгэнд тааруулж онцгойлон бэлдсэн мэх, бэлтгэл бий юү?

-Тэр, энэ гэж хүн зааж бэлдсэн бэлтгэл байхгүй ээ. Өөрийнхөө барилдаанд тулгуурлаж бэлтгэлээ хийдэг байсан. Дээшээ барилдсан О.Хангай, Б.Бат-Өлзий зэрэг бөхчүүдтэй өмнө нь зааланд тааралдаж барилдаж байсан болохоор унасан алдаагаа давтахгүй, давсан барилдаандаа тулгуурлаж барилдана хэмээн бодсон.

-Дөрвийн давааны оноолт ямар байсан бэ. Дүүтэйгээ оноолт таарсан шүү дээ?

-Тийм ээ. Дөрвийн давааны оноолт хатуу таарсан. Дөрвийн даваа, хоёрын даваа бол яалт ч үгүй нугардаг. Манай Ч.Алтангэрэлийн бэлтгэл сургуулилт сайн байсан. Дүүгээ тав, зургаагийн даваа даваад дээшээ гараад ирэх болов уу гэж бодож байсан ч яалт ч үгүй хоорондоо таарсан. Сайхан барилдсаан. Дүүгийн маань үеийн Б.Орхонбаяр, М.Лхагвагэрэл, Б.Лхагвадорж гээд 1998 оны залуучууд улсын цолонд хүрлээ. Дүү маань ч бас удахгүй улсын өндөр цолонд хүрэх ирээдүй байгаа гэж хардаг.

- Дүүтэйгээ оноолт таарахад ямар байсан бэ?

- Хоёулаа зэрэгцээд сууж байгаад сонин царайлаад явцгаасан. Барилдахаар өөр яах вэ гээд л үзсэн. Уг нь нэг зөрсөн бол хоёулаа сайхан үзэх байлаа.

-Тавын давааны хамгийн чанга барилдаан Д.Тогтохжаргал та хоёрын барилдаан байлаа. Нэг нь цолонд хүрэх, нөгөөх нь дээшээ барилдах. 

-Би улсын харцага цол авахаасаа өмнө дөрвийн даваанд хэд хэдэн удаа унаж байсан юм. Харцага цол авснаасаа хойш дөрвийн даваанд гурван удаа унасан. Тавын даваанд ерөөсөө ам авч үзээгүй. Харцага цолонд хүрэхдээ Б.Бат-Өлзий харцагатай тунаж барилдсан. Энэ жил ам авахдаа хоёр, гурван хүнийг бодож очсон ч заримыг нь амлачихсан байсан. Д.Тогтохжаргал бид хоёр өмнө нь барилдаад хоёр удаа би хаячихсан байсан юм. Тиймээс барилдааныг нь мэдэх юм байна гээд Тоогийгоо амлаж авсан. Хоёр жил дэлхий даяар цар тахал гээд юм юм л болж өнгөрлөө. Наадам ч өнжлөө. Хувь хүнийхээ хувьд бас хэл аманд орж ч үзлээ. Тийм ч учраас төрийн наадмын дэвжээндээ шөвгөрье гэж бодож барилдсан түүндээ ч хүрсэн. Тоогий бид хоёр ямар нэг харгүй сайхан барилдсан.

-Д.Мөнх-Эрдэнэ та хоёрын маргаанд ард түмэн маань таныг их сайхан хүлээж авсан шүү дээ.

-Бид хоёрын дунд үүссэн маргаан хоёр тийшээ болсон. Намайг цол авахад Д.Мөнх-Эрдэнэ ах мялаасан нь үнэн. Бид хоёрын хооронд үл ойлголцол гарсан. Үүнийг Монголын ард түмэн маань мэдэж байгаа байх. Би авсан шигээ ахдаа буцаагаад өгсөн. Одоо Д.Мөнх-Эрдэнэ ах бид хоёрын дунд ахиж бие биеэ муулж, сайндах асуудал гарахгүй байх. Ахад ч өөрт нь би хэлсэн, “Хоёулаа урагшаа хараад явцгаая” гэсэн.

- Зургаагийн даваа яаж өнгөрсөн бэ. Бас эвгүй даваа байлаа.

-Тавын даваа нэлээд хүч шавхсан барилдаан болсон. Би нэлээд суларсан байсан. Азаар ч гэх юм уу айрагдсан морьдыг цоллох үед нэлээд амраад авсан. Зургаагийн даваа эхлэхэд хоёр аймгийн арсланг амлахаар бодчихсон байсан юм. Гэтэл хоёуланг нь амлаад авчихсан. Ингээд л Ө.Батзул дүүгээ амласан. Би давбал цолоо баталъя, дүү давбал Улсын харцага болог гэж бодоод барилдсан.

- Сэргэхэд хэцүү байсан уу. Тавын даваан дээр удсан шүү дээ?

-Санасныг бодоход харьцангуй сайн байсан. Харин аваад үзье гэж бодсон хоёр бөх маань байдаггүй. Зөв ч бай, буруу ч бай дүүгээ аваад л үзсэн. Ө.Батзултай өмнө нь яриагүй. Амласныхаа дараа ах нь авсан шүү гэдгээ хэлсэн. Дүү маань тавын даваанд Д.Хүдэрбулга ахынхаа хөлийг аваад хаячихсан, улсын цолонд хүрчихсэн бөөн баяртай байсан байх.

-Энэ жил олон начин төрлөө. Тавын давааны өмнө намайг жоохон дэмжээд өгөөч гэдэг зүйл байсан уу?

-Үгүй ээ. Тийм зүйл гараагүй. Харин намайг битгий аваарай, үлдээчихээрэй гэж хэлсэн тохиолдол бий. Хэдий үлдээчихээрэй гэсэн байлаа ч гэлээ өөрийн барилдаанаа бодно, эвтэйхэн хүн бол авч л таарна.

- Та өмнө Б.Бат-Өлзий харцагатай тунаж барилдаад  цол авч байсан. Сая заан цолны төлөө бас л түүнтэй барилдлаа. Та хоёрын даваа унааны харьцаа ер нь хэр байдаг вэ?

-Б.Бат-Өлзий намайг найман удаа хаячихсан, би зургаа хаячихсан байсан юм. Ингээд дөрвөн жилийнхээ ойн дээр дахиад үзлээ. Би бол “Б.Бат-Өлзий арай ч намайг авахгүй байх, тунаж л таарах байх даа” гэж бодож байлаа. Гэсэн ч Б.Бат-Өлзийгийн хувьд яалт ч үгүй барилдаан таарна гэж намайг амлаж авсан байх.

Бид харгүй сайхан барилдсан. Би уначихаад нэлээд хэвтсэн. Гэтэл Б.Бат-Өлзий маань дэвчихээд нааш ирээд “За хөгшөөн юундаа хэвтдэг юм, чи дөрвөн жилийн өмнө надаар цол авч байсан биз дээ. Хоёулаа нэг нэгээрээ цол авах ёстой байсан юм байлгүй дээ” гээд инээсэн. Нээрээ л юм бүхэн ээлж дараатай байдаг болохоор элэг бүсээ тайлаад “Түрүүлээрэй” гээд тахимаа өгсөн.

-Б.Бат-Өлзийн барилдаан дөрвөн жилийн өмнөхөөсөө хэр өөр болсон байна.

-Би бол түүнд тахимаа өгснийхөө дараа бэлтгэл нь ойгүй сайн байна гэж бодсон, түрүү үзүүр рүү л явах нь гэж таамаглаж байсан. Б.Бат-Өлзийг бол би дээшээ л харж байсан даа. Гэхдээ мэдээж Б.Орхонбаяр илүү байсан болоод л хаясан байлгүй.

-Улсын зааны даваанд хоёр удаа гарч ирлээ. Баргийн аавын хүү хүссэнээрээ гараад ирдэггүй даваа шүү дээ. Мэдээж давчих юмсан гэсэн хүсэл маш их байх?

-Баянхонгор аймгаараа цоллуулаад сайхан байлаа. Монголын маань ард түмэн намайг их дэмждэг. Өнгөрсөн хэдэн жил итгэлийг нь алдаад тааруухан барилдаж байсан. Өнгөрсөн жилийн 512 бөхийн барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн бөх Батсайхантай барилдаж байхад миний сүүж гэмтсэн. Түүний дараа нэг сар гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Ингээд гэрээс гарсан эхний өдрийн бэлтгэл дээрээ очоод Ковид тусаад 45 хоног гэртээ хэвтсэн. Яг нэг жилийн өмнө би барилдаанаасаа гэмтээд гэртээ ирэхдээ сэтгэл дундуур байсан, уйлсан. Харин энэ жилийнх бол сайхан жаргаж барилдлаа. Бэртэл гэмтэлгүй, цолоо батлаад сайхан барилдлаа.

- Ковидын дараа хэр их ядрав. Бэлтгэлд нөлөөлж байв уу?

-Тухайн үедээ их ядарсан. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон ч юм шиг, амьсгаагаа бүрэн авч чадахгүй байсан. Харин одоо бол их мартдаг болсон байна.

-Энэ жилийн наадмын таамаг байв уу. Хэнийг үзүүр, түрүүнд үлдэнэ гэж харж байв?

-Миний хувьд Н.Батсуурь аваргыг үзүүр, түрүүнд үлдэх болов уу  гэж харж байсан. О.Хангай, Б.Бат-Өлзий хоёрыг шөвгийн дөрөвт үлдэх болов уу гэсэн тооцоо байсан. Таамаглаж байсан хүмүүс маань дээгүүр барилдсан.

-Наадмын барилдааны өмнөх өдөр амарч чадсан уу. Стресс байв уу?

-Би чөлөөт бөхийн дэлхийн аваргад явахын өмнө жин буулгахаас эхлээд стресстэй байсан. Өмнөх өдөр нь сугалаа таардаг болохоор хэрвээ сугалаагаа харчихвал шөнөжин зүүдэндээ барилдаад хононо. Тиймээс сугалаагаа хараагүй байвал дээр байдаг юм. Үндэсний бөх дээр тийм асуудал байхгүй. Сайхан амраад л хоносон.

-Шинэ зодог шуудагтай барилдаж байх шиг байна. Баянхонгорын бөхчүүд ихэвчлэн ногоон өнгөтэй зодог шуудагтай байдаг уу?

-Манай Баянхонгор аймаг маань Ламын гэгээний хошуу нутаг. Тиймээс Ламын гэгээний ногоон зодогтнууд гээд хошуу наадамд түрүүлсэн алдартай бөхчүүдтэй нутаг. Энэ уламжлалаа дагаад энэ жил ногоон зодог шуудагтай барилдсан. Энэ маань ч үр өгөөжөө өгч, ээлтэй сайхан барилдлаа.

- Дараагийн наадам даанч хол байна. Цолоо баталчихлаа. Дараагийн цол хэр ойрхон харагдаж байна вэ?

-Миний бодлоор заал, танхимийн барилдаанд сайн байгаа бөхчүүд төрийн наадамд дээд даваанд үздэг болов уу гэж харж байна. Дээшээ барилдсан бөхчүүд маань бүгд л сайн байсан болохоор цолоо ахиуллаа. Наймдугаар сард заалны барилдаан эхэлнэ. Үүнээс эхлээд формоо бариад явчихвал дараагийн цол тийм ч хол биш.

-Энэ наадмаар өөр бөхчүүдийн өмнөөс харамсав уу?

-Хоёрын даваан дээр манай Ч.Алтангэрэл, Н.Өсөхбаяр хоёр хоорондоо таарчихсан. Тэр үед л харамссан. Уг нь нэгийн давааны дараа тооцож үзэхэд яагаад ч хоорондоо таарахааргүй байсан юм. Гэтэл Тува бөх хоёр удаа гараад тооцоолж байснаас зөрсөн. Өсөхөөгөө унахад харамссан.

-Шинэ дүрмээрээ идэвх хардаг боллоо, шахааны барьц гэж байхгүй боллоо шүү дээ. Энэ нь хөнгөн жинтэй бөхчүүдэд илүү боломж олдож байна гэж үзээд байгаа. Энэ тал дээр ажиглагдсан зүйл бий юү?

-Шахааны барьцыг халснаас хойш бөхчүүдийн барилдааны эрчим нэмэгдсэн болов уу гэж бодож байгаа. Харин төрийн наадамд идэвхээр давуулна гэдэг сул талтай санагдаж байна. Жишээлбэл, хоёрын даваанд Дундговь аймгийн Доржсүрэн маань үзээд л байсан. Гэвч нөгөө бөхийг нь давуулчихсан. Мөн дөрвийн давааны төгсгөл дээр Х.Цогтгэрэл, О.Наранбаатар хоёр адилхан үзээд л байсан. Тиймээс дүрмийн зөвлөл үүнийг шийдэх байх. Өвдөг шороодоогүй байтал наадмаа дуусгана гэдэг сайхан биш.

- Аймгийн арслан Д.Тогтохжаргалаас тахим авахад хэцүү байсан уу?

-Би ч бас улсын наадмын дөрвийн даваанд Ө.Бат-Орших гарьд, Н.Ганбаатар гарьдад унаж байсан. Энэ бол бөх хүний туулах ёстой л зүйл. Бүх юм дардан байж байгаад улсын цол авчихвал ямар ч “амтгүй” шүү дээ. Унасан бол босдог. Үүнээс илүү хөдөлмөрлөж байж цол авна гэдэг шартай байвал үнэтэй болов уу.

-Тавын давааны барилдаан хэр их нөлөөлсөн бэ?

-Нөлөөлсөн. Нэг цаг дөрвөн минут барилдсан байсан.

-Энэ наадмаар хоёрын давааны төгсгөлд Б.Одгэрэл харцагын гаргасан үйлдэл, гурвын даваан дээр Э.Оюунболд арслангийн гаргасан авир байна. Дотор нь байсан хүмүүсийн хувьд үүнийг юу гэж харж байсан бэ?

-Энэ олон бөхчүүд дунд төрөл бүрийн зан авиртай хүмүүс бий. Бөх гэхээрээ нэг л зантай хүмүүс байна гэж байхгүй. Тухайн бөхчүүдийн хувьд бие болоод сэтгэл санаанд нь хэцүү байсан болоод тийм үйлдэл гаргасан байх. Тиймээс би зөв, буруу гэж шүүх эрхгүй. Гэхдээ Монгол бөх маань ерөнхийдөө тулааны спорт. Чөлөөт бөх дээр бүр л айхтар зүйл болно. ОХУ-д болсон тэмцээний үеэр шууд буутай гараад ирсэн. Зодолдоно, боож ухаан алдуулна, янз бүрийн л зүйл тохиолдоно. Манайхны хувьд ах нь ах шиг, дүү нь дүү шиг байвал болно доо.

-Наадмын өмнө нутгийн гарьд “Баавгай” П.Сүхбат агсанд арслан  цол олгосон гэсэн яриа гарсан. Тэгвэл аятай юу?

-Тийм яриа гарахад нь баярлаад Сараа эгч рүүгээ мессеж бичсэн юм. Болоогүй байхад нь хүний сэтгэлийг самарчхав уу гэж сүүлд нь бодсон. Гэхдээ удахгүй өгчих байх.

- Энэ хүртэл ярилцсанд баярлалаа. Уншигчдадаа хандаад баярын мэндчилгээ дэвшүүлээч?

-Баярлалаа. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойгоороо авсан цолоо баталлаа. Энэ завшааныг ашиглаад анхны багш Ж.Дандартаа баярласнаа илэрхийлье. 2007 онд Одгэрэл багш дээрээ үндэсний бөхийн бэлтгэл хийхээр очиж байсан. Өнөөдрийг хүртэл зааж сургасан О.Одгэрэл багшдаа баярлалаа. “Их Богд” дэвжээний дасгалжуулагч Д.Батболд багшдаа баярлалаа. ЦЕГ-ын “”Хүч спорт хорооны хамт олон, нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүндээ 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. “Мөнхийн үсэг” группийн хамт олон, захирал Д.Ганбат, Б.Батцэцэг эгчдээ баярлалаа.

 

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6181)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    9 цаг 26 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    9 цаг 56 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    11 цаг 30 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    12 цаг 24 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    12 цаг 47 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    13 цаг 18 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    13 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    14 цаг 16 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    15 цаг 6 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    15 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    16 цаг 8 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    16 цаг 11 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    16 цаг 39 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    16 цаг 55 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    17 цаг 4 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    17 цаг 5 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    17 цаг 29 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    17 цаг 32 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    17 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    17 цаг 47 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК